Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотод өнөөдөр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 19 дэх удаагийн хуралдаан болж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлснийхээ дараа төлөөлөгчдийн тэргүүн нарын хамт дурсгалын зураг татуулав.
Tag Archives: улс төр
June, 2019
-
14 June
Х.Баттулга: Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бишкек хотын “Ала Арча” цогцолборын Конгресс төвийн Их танхимд болсон ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: Эрхэм хүндэт Сооронбай Шарипович, Хуралдаанд оролцож буй улс орнуудын тэргүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа, Хатагтай, ноёд оо, найз нөхөд өө. Шанхайн хамтын ажиллагааны …
-
14 June
Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна
Бүгд Найрамдах Киргиз улсын Бишкек хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Бишкек хотын “Ала Арча” цогцолборын Конгресс төвийн Их танхимд ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдаанд оролцохоор ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков угтан, дурсгалын зураг татууллаа. Тун удахгүй Монгол Улсын …
-
14 June
Төрийн ордонд 1,000 донорын чуулган боллоо
2005 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч “Цусны доноруудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн байдаг. Энэ жилийн доноруудын өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Цусны 1,000 доноруудын чуулган зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Цусны доноруудын үндэсний өдрийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн …
-
14 June
С. Жавхлан: Худлаа сэтгэлээр алх цохиж ард түмнийг хохироодгоо болиоч
УИХ-ын гишүүн С.Жавхлан Монгол улсын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж оффшор бүсэд данстай, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, архи тамхины үйлдвэрлэл эрхэлдэг, өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байсан болон яллагдагчаар татагдаж байсан хүнийг улс төрийн бүхий л шатны сонгуульд оролцуулахгүй байхыг зохицуулсан хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж өргөн барьсан юм. Тэгвэл энэ сарын 12-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр өөрийнх …
-
14 June
Японы Гадаад хэргийн сайд Таро Коно Монголд айлчилна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно 2019 оны зургадугаар сарын 15-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээ хийнэ. Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны буцалтгүй тусламжийн хүрээнд …
-
13 June
З.Дашдаваа:Оюутолгойтой холбоотой болон бусад хэргүүдийг энэ сардаа багтаан шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлнэ
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа. Уг танилцуулгад Монгол …
-
13 June
Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев бараалхлаа
Бүгд Найрамдах Киргиз улсад хийж буй албан ёсны айлчлалынх нь хүрээнд өнөөдөр тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар айлчлал амжилттай болсон хэмээн дүгнэв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз дэх айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгохоор ирэх намар тус улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазие Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй айлчлахаар …
-
13 June
М.Оюунчимэг: Туул голыг хамгаалах асуудалд нэгдсэн бодлого хэрэгтэй
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо одоогоос жилийн өмнө баталсан 06 тоот тогтоолдоо Туул голын эрэг дагуух онцгой болон энгийн тусгай хамгаалалтын бүсэд олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, ингэхдээ иргэн, аж ахуйн нэгжийг хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэх, мөн зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламж, хайс хашааг буулгах зэргээр Туул голыг хамгаалах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байдаг. …
-
13 June
Инженерийн шийдлээр улсынхаа хөгжлийг тооцоолж, төлөвлөх цаг болсон байна
Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн зорилгыг эрдэмтэн, профессор, инженерүүд дэмжихээ илэрхийлж, хамтарч ажиллахаар болов. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлгийг ШУТИС-т зохион байгуулав. Үүний өмнөх уулзалт хэлэлцүүлгийг ажлын хэсгийнхэн өнгөрсөн 7 хоногт хийсэн бөгөөд ЗГ-ын 13 яам, 5 агентлагийнхантай уулзаж, 2045 он хүртэлх салбар тус бүрийн хөгжлийн төсөөлөлтэй дэлгэрэнгүй …
-
13 June
У.Хүрэлсүх: Бид номын засаглалын бодлогыг орхигдуулсан байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Соёл урлагийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралд оролцлоо. Хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт болж, 2019-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагаа, барилга байгууламжийн байдалтай танилцаж, урлаг соёлын чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гаргасан шийдвэрүүдийн талаар оролцогчдод мэдээлэл …
-
13 June
УИХ-ын гишүүн О. Баасанхүү Ардчилсан намын зөвлөлд нэгдлээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах, нэгдэх хүсэлтээ өгсөн билээ. Тэгвэл түүний хүсэлтэд АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр /2019.06.12/ хариу өгчээ. Хариу албан бичигт: “УИХ дахь Ардчилсан намын зөвлөлтэй хамтран ажиллах таны 2019 зургадугаар сарын 9-ний өдрийн 6407 албан бичигтэй танилцлаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан АН-ын зөвлөл тодорхой зарчмын байр сууриа илэрхийлсээр ирсэн. Иймд …
-
13 June
С.Ш.Жээнбеков: Хэлэлцээгээр эдийн засаг, соёлын чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нарын албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Киргиз улсын “Конгресс-Холл” ордны Их танхимд болж өндөрлөлөө. Баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв. Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков “…Албан …
-
13 June
Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо. Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн …
-
12 June
Фото: Ерөнхийлөгч Х.Баттулгыг Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков албан ёсоор угтлаа
Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков Бишкек хотын Ала-Арча төрийн цогцолборт албан ёсоор угтлаа. Ала-Арча төрийн цогцолборын Конгресс-Холл ордны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирмэгц, тус улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков угтан мэндчилэв. Дараа нь, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков Киргизийн талын албан ёсны төлөөлөгчдийг, Монгол Улсын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл