Tag Archives: улс төр

May, 2019

  • 22 May

    Т.Аюурсайханыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгох саналыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2019.05.22) хуралдаанаар  “Бусад” асуудлын хүрээнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэж, энэ талаарх саналыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга …

  • 22 May

    Д.Цогтбаатарын БНЧУ-д хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хоёр дахь өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Ерөнхий сайд Андрей Бабишт бараалхаж, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, чингэхдээ Чехийн техник, технологи, туршлагаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн …

  • 21 May

    Ерөнхийлөгчийн хоригийн зарим хэсэгт залруулга хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 14-ний өдөр  Татварын ерөнхий  хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж энэ тухайгаа Е/27 дугаар албан бичгээр УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдэгдсэн юм. Дээрх Е/27 албан бичигтэй холбогдуулан өнөөдөр /2019.05.21/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга …

  • 21 May

    Г.Занданшатар: Аудитын байгууллага сайн ажиллавал төр, төсөвт нүүрлэсэн хулгай байхгүй болно

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын харьяа байгууллагуудын ажил байдалтай танилцаж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Авлигатай тэмцэх газарт ажилласан бол өнөөдөр (2019.05.20) тэрбээр Үндэсний аудитын газарт ажиллав. 2003 оноос хойш Үндэсний аудитын газарт очиж ажилласан хоёр дахь (эхнийх нь УИХ-ын дарга С.Төмөр-Очир) УИХ-ын дарга болж байгаад аудиторууд талархалтай байгаагаа илэрхийлэв. УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн …

  • 21 May

    Чех Улсад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдлээ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь 1993 онд тусгаар тогтнолоо зарласан Чех Улсад хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын анхны айлчлал юм. Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичектэй албан …

  • 20 May

    МАН:Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй

    УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.05.20/-ны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Татварын багц хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцсэн. Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулсан “Оюутолгой”-н ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Хуралдааны шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Татварын багц хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах …

  • 20 May

    Н.Номтойбаяр: Миний өрөөнөөс гарахдаа “Ахыг нь хүн хүлээж байна” гээд яараад гарсан

    УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаач Г.Батхүүтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Тавдугаар сарын 17-ны орой талийгаач бид хоёр хамтдаа алхаад явж байсан. Бид хоёр хоёулаа авто спорт сонирхдог. Тэгээд дүүгийн өрөө аль вэ хэмээн надаас асууж, манай өрөөгөөр орж хэдэн минут саатсан. Буцаж гараад би 19:18 цагт байхад бүлгийн хуралд оролцсон. Энэ тухайгаа цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Өчигдөр цагдаагийн байгууллага намайг …

  • 20 May

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсад айлчилна

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар 2019 оны тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Албан ёсны айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Парламентын хоёр танхимын дарга нар болон Ерөнхий сайдад бараалхаж, Үйлдвэр, худалдааны сайд, Хөдөө аж ахуйн сайд нартай уулзахаар төлөвлөж байна. Мөн айлчлалын …

  • 18 May

    Ш.Раднаасэд намаасаа гарах өргөдлөө өгчээ

    МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жилийн хугацаанд намаас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм. Тэгвэл өчигдөр (2019.05.17) УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж хоёр гишүүнд таван жилийн хугацаанд дэмжлэг үзүүлэхгүй гэсэн Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй тул дээрх шийдвэрээ эргэн харах шаардлагатай гэж УЗ-ийн гишүүдийн олонх үзсэн байна. Энэ үеэр …

  • 17 May

    2.9 тэрбум ам.долларын гадаад үнэт цаасны төлбөрийг эдийн засагт дарамт үүсгэхгүй төлөхөөр тооцоолжээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.16/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд Сангийн сайд болон бусад Засгийн газрын гишүүдээс хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан …

  • 17 May

    Ц.Нямдоржийн хүүг Элчин сайдаар томилохыг дэмжлээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.05.17/ болж нэр бүхий долоон хүнийг Элчин сайдаар томилохыг дэмжив Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц …

  • 17 May

    Ерөнхийлөгч “THE HU” хамтлагийн залуустай уулзлаа

    Монголын рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, фэнтэй болж буй “THE HU” буюу Хүмүүн (Хү) хамтлагийн продюсер, дуучин Б.Дашдондог болон хамтлагийн гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин продюсер Б.Дашдондог нар 1990-ээд оны дундуур Монголын хөгжмийн зах зээл …

  • 17 May

    Д.Тогтохсүрэн: Хяналтын хороо буруу шийдвэр гаргасан

    МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт намын зүгээс 5 жил улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Тэгвэл энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Намын хяналтын хороо буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Би МАН-ын Хяналтын хорооны даргатай хоёр ч удаа ярьсан. Раднаасэдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой юм байна. Харин Дамба-Очир гишүүний тухайд Оюутолгой компанид шалгалтын …

  • 17 May

    2020 оны сонгуулийг томосгосон можаритор тогтолцоогоор явуулах төслийг өргөн барихаар болжээ

    2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө сонгуулийн хууль хэрхэн өөрчлөгдөх бол, сонгуулийг ямар хэлбэрээр зохион байгуулах бол, тойргийнхувиарлалт хэрхэн хийгдэх бол гэх зэрэг олон асуулт улс төрчдийн болон иргэд сонгогчдын анхаарлыг татаж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энх-амгалан сонгуулийн хуулийн тѳслийг хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга Г.Занданшатарт  ѳргѳн барихаар болжээ. Тус хуулиар 2020 оны УИХ-ын сонгуулийг явуулахдаа  томосгосон можаритор тогтолцоог дэмжсэн хэлбэрээр явуулах  бѳгѳѳд …

  • 17 May

    ЗГ: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрс тодорлоо

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар шинээр томилох Элчин сайд нарын нэрсийг танилцуулав. Нийтдэ 10 гаруй улсын Элчин сайдыг шинээр томилох бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар долоон улсын Элчин сайдын асуудлыг оруулж иржээ. Харин өнөөдрийн хуралдаанаар долоон Элчин сайдыг хэлэлцэн дэмжлээ. Тодруулбал,  Монгол Улсаас: Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж, Бүгд …