Tag Archives: улс төр

January, 2016

  • 18 January

    УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно

    Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүд болон УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр буюу 2016 оны нэгдүгээр сарын 18-ны Даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд: НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь …

  • 15 January

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ

    УИХ-ын дэд дарга, Эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газраас 2015 онд эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулж байна. 2015 онд Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хөгжлийн суурь болсон дэд бүтэц, ялангуяа эрчим хүчний салбарын шинэчлэл, хөгжилд онцгой ач холбогдол өгч ажиллалаа. Найдвартай, чанартай бөгөөд боломжийн үнэтэй эрчим хүчээр айл өрх, хувийн хэвшлийг …

  • 15 January

    Ипотекийн зээлээр орон сууцыг та өөрөө борлуулах эрхгүй

    УИХ-ын  чуулганы өчигдрийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн юм. Энэ үеэр хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдээс С.Ганбаатар, Г. Уянга хоёроос бусад нь бүгд хуулийн төслүүдийг дэмжихээ илэрхийлж кноп дарсан юм. Энэхүү хууль УИХ-аар батлагдсанаар 8 хувийн хүүтэй орон сууцны зээл үргэлжлэх боломж нээгдэнэ. Энэ …

  • 15 January

    Эрх мэдлийг тойрон эргэлдсэн цөөн эрхэмүүд

    Монгол оронд Ардчилсан хувьсгал ялж, олон намын тогтолцоотой болсоноос хойш өнөөг хүртэл нийтдээ зургаан удаагийн парламентыг ард түмэн сонгосон байдаг. Харамсалтай нь өнгөрсөн 26 жилийн хугацаанд цөөхөн хэдэн хүний амь амьдрал дээшилсэнээс бус нийт ард түмний амьдрал огт сайжирсангүй. Дээрх зургаан удаагийн сонгууль болж нэг удаад ард түмэн өөрсдийгөө төлөөлүүлэн 76 гишүүнийг парламентад сонгож байсан боловч ердөө 200 орчим л …

  • 15 January

    Г.Шийлэгдамбын авилгыг хэргийг сарын өмнөөс мөрдөж, үйлдэл дээр нь барьсан гэв

    АТГ-аас өчигдөр орой 18.00 цагийн үед Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба тэргүүтэй хэд хэдэн хүний хэргийг шалгаж дууссан тухай мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Тэд Г.Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ганчимэг, Дархан-Уул аймгийн Засаг дарга асан С.Насанбат нарын хэргийг шалгаад, буруутай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорт шилжүүлжээ. Тодруулбал, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн …

  • 15 January

    Ерөнхий сайд чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ

    УИХ-ын намрын ээлжит чуулганы  өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхлэх ёстой уламжлал ёсоор гишүүдийн ирц бүрдээгүй л байна. Өнөөдрийн 12 асуудал хэлэлцэх бөгөөд үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийх юм. Ингээд хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүйг хүргэе. 1. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/: …

  • 14 January

    Орон сууцны зээлийг үргэлжлүүлэхийг дэмжлээ

    Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн юм.  Ингээд Хууль зүйн байнгын хороонд уг хуулийн төслүүдийг шилжүүлэн өгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дараа байнгын хороогоор хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүдийн зүгээс уг хуулийн төсөлтэй холбоотой саналаа хэлсний дараа анхны хэлэлцүүлгээр нь …

  • 14 January

    ӨНӨӨДӨР УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ

    Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2016 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай: 2. Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай: 3. Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн …

  • 13 January

    Улс төрд сонгож болохгүй хүмүүсийн хар жагсаалт ил болов

    Монголын залуучуудын холбооноос улс төрд сонгож болохгүй хүмүүсийн хар жагсаалт гаргах тухай нэлээд эртнээс яригдсан. Сайн, саар шүүмжлэл дагуулсан хар жагсаалт олон сар дуншсаны эцэст хэвлэгджээ. Хар жагсаалт бүхий сонин өнгөрсөн долоо хоногт хэвлэгдэн гарсан гэж МЗХ-ноос мэдээллээ. 1992 оноос өнөөг хүртэл хамгийн их хэл ам дагуулж, тухайн үедээ олны анхаарал татаж байсан үйл явдлуудыг ард иргэдээр нэрлүүлж, үйл явдлын гол дүрийн …

  • 13 January

    Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсын Үндсэн хуулийн 24 жилийн ойн тэмдэглэлт энэ өдөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх ёслолын арга хэмжээ  болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд, иргэдийн төлөөлөл оролцлоо хэмээнУлсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • 12 January

    Монголын ”нууцлаг” бизнесменүүд улстөрд хөл тавьж эхэллээ

    Монголын улстөр хавар цагийн урь орохыг хүлээж чадалгүй халуурч эхэллээ. Өөрөөр хэлбэл, нам дагаж хүний цүнх сав барьж явдаг “амбицлаг” залуус өөр хоорондоо алалцаж нэг нэгнийхээ дээр гарцгаах гэж хэрдээ үзэцгээж байгаа. Ийн хэлэхийн учир нь зургаахан сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болох учраас тэд нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байгаа юм. Тэгвэл тэднийг үхэлдэж байх хойгуур Монголын “нууцлаг” бизнесменүүд …

  • 12 January

    Засгийн газрын хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны 1 дүгээр сарын 11-нд болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зарим арга хэмжээг авна Үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн …

  • 12 January

    УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов

    Өнөөдөр  Төсвийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан тус тус болно. 1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; “Тогтоолд …

  • 11 January

    Г.Уянгын бэлэг Чингэлтэйчүүдэд таалагдсангүй

    Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улс төрчид элдэв эд бараа, сав суулга тараах компанит ажил ар араасаа цуварсаар байна. Баянхонгорын Д.Ганбат гишүүн 40-ийн бетон, Г.Баярсайхан гишүүн Чингэлтэйчүүддээ нүүрс тарааж, Б.Наранхүү гишүүн будаа, бэлэг сэлт, Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангай өөрийн зураг хөрөгтэй аяга тарааж олон нийтийг “баярлуулаад” амжлаа. Харин саяхан Г.Уянга гишүүн хүүхэд залууст Exclusive компанийн малгай тараасан нь тойргийнх нь …

  • 8 January

    Чуулганаар юу хэлэлцэх вэ?

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 09.00 цагаас: 1.Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/: 2.“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар …