Tag Archives: улс төр

June, 2015

  • 12 June

    Сонгуулийн сунгаанд сойгдох шинэ намууд

    Сонгууль дөхөх тусам шинэ намууд борооны дараах мөөг шиг олширдог гэж 2008 оны сонгуулийн өмнө гэхэд л Монголын ардчилсан хөдөлгөөний, Хөгжлийн хөтөлбөр, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч хэмээх гурван нам байгуулагдсан байна. Эдгээр нам 2006-2008 онд “мэндэлсэн”. СЕХ сонгуульд оролцох намуудыг бүртгэж дуусахаас өмнө л Дээд шүүхэд бүртгүүлсэн бол тус нам сонгуульд өрсөлдөх боломж нээлттэй. Учир нь Улс төрийн намын тухай хуульд …

  • 12 June

    Чуулганы хуралдаан эхэллээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаан 09:00 цагт эхлэх байсан ч гишүүдийг хүлээж нэг цагаар хоцорч эхэллээ. Яг одоо УИХ-ын чуулганы танхимд 41 гишүүн ирсэн байна. Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар долоон хуулийн төсөл хэлэлцэнэ. Харин одоо Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна. Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн хоёрдугаар сард өргөн …

  • 11 June

    С.Баярцогт “Сайдын цаг” уулзалтанд орлоо

    УИХ-д суудалтай бүх намуудын хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш улс оронд тулгарсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, гаднын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллалаа гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцүүлж батлуулах шаардлагатай хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүдийг өргөн барьсан. Эдийн засгийн …

  • 11 June

    Б.Пүрэвдорж ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ

    Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газар /ИХШХГ/-ын дарга Б.Пүрэвдоржид энэ сарын 9-нд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Түүнийг үүрэг чиглэл өгдөг гүйцэтгэх албан тушаалтнуудтай хамтран албан тушаалаа ашиглаж, хууль бус шийдвэр гарган, үүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан хэрэгт шалгаж эхэлсэн юм. Энэ асуудлаар өнөөдөр Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газар/ИХШХГ/-ын дарга Б.Пүрэвдорж тайлбар мэдээлэл хийлээ. “Би улс …

  • 11 June

    НАМЗХ-ны Л.Оюун-Эрдэнийн луйврын хэргийг Н.Номтойбаяр “тараасан” уу

    МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо буюу одоогийн НАМЗХ-нд өдгөө “хэрүүлийн буг” үүрлэчихээд байна. Учрыг нь тайлбал НАМЗХ-ын Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ 2013 онд АНУ-д Харвардын Их сургуульд сурахаар явахдаа НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томилжээ. Гэвч өнгөрсөн шинэ жилээр болсон “Алтан сарнай” наадмын үеэр Н.Номтойбаяр өөрийгээ Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгч бус Ерөнхийлөгч гэх болсон нь хэрүүлийн эхлэл болжээ. Түүгээр ч …

  • 11 June

    ХАХНХЯ-ны ТНБД үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө

    ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал Монгол Улсаас Хонгконг улсад суух ерөнхий консулаар томилогдсонтой холбоотойгоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаатай холбоотойгоор ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон яамны удирдлагууд хүндэтгэл үзүүлж, ажлын өндөр амжилт хүссэн юм.

  • 10 June

    Хүнс, хөдөө, аж ахуйн сайд хууль, тогтоолын төслийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.10/ Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл болон Органик хүнсний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өргөн барилаа. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Үндсэн …

  • 10 June

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болов

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хамтран хийлээ.  Уг хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хуулийн төслийг танилцуулж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Монгол Улс анх 2004 онд баталсан. Энэ нь огт …

  • 10 June

    Барууны тэжээврүүд-Ногоон хавуудад зориулав

    Айлд орсон ч гарсан ч боргоод салдаггүй нохой байдаг даа. Түүнтэй адилхан С.Ганбаатарыг сайн зүйл ярьсан ч, саарыг шүүмжилсэн ч буруутгадаг хэсэг бүлэг нөхөд байх юм. “Өөх өгөөд өөриймсдөггүй, мах өгөөд манайсдаггүй” гэдэгтэй адил гадны луйварчдаар тэжээлгэсэн тэдгээр ногоон хавуудад энэхүү нийтлэлээ зориулав. Тэдгээр хавууд гадны луйварчны өгсөн угаадсанд тархи нь өөхлөөд гэрийнхээ эздийг доромжилж бах таваа хангах нь болсонд ой …

  • 10 June

    ”Өөрийнхөө алдааг өрөөлд тохох нь хамгийн арчаагүй улстөр”

    Ардчилсан намынхан захиалгат, явуургүй, ээлжит нэгэн дайралтаа Монгол Ардын Намд хаяглан илгээжээ. Гэхдээ тэд энэ удаа ахиухан мөнгө зарж “ард түмний тархийг угаах” гэж оролдов. “Оролдов” гэдгийн учир нь дээрх нэвтрүүлгийг үзсэн хэн ч юу ч ойлгохгүйд оршино. Ардчилсан намынхан Монгол Ардын Намыг муулах гээд өөрсдийгөө “байдалд” хийчихэж байгаа ч юм шиг… Тун тодорхойгүй. Ямар сайндаа л үзэгчид “Арга ядсан …

  • 10 June

    Улс төрд санаархах үе дамжсан “хунтайжууд”

      Сүүлийн 25 жил төрийн зардлаар  орон гэрээ төвхнүүлж,  төсвийн хөрөнгөөр бэл бэнчингээ зузаатгасан улс төрчдийн хойчийг залгамжлагчид одооноос эхлэн орон гэрээсээ гарч улс төрд орохоор   “булталзаж” эхэллээ. Аав нь улс төрч бол хүү охин нь энэ л замыг сонгодог, үүнээс өөр ажил хийж чаддаггүй юм болов уу гэмээр нөхцөл байдал бүрдэж эхлэлээ. Миний мэдэхийн феодалын нийгмийн үеийн   хаант засаг …

  • 5 June

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо

    “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэлээ. Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ) авах талаар Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хэлэлцээг 2015 оны 03 дугаар сарын 25-аас …

  • 5 June

    Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын семинар боллоо

    Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, төсөв, санхүүгийн байдал, цаашдын төлөв, орон нутагт анхаарах асуудал болон цаг үеийн зарим ажлын талаар хэлэлцсэн аймаг, нийслэлийн Засаг дарга нарын семинарт Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт оролцож, Засгийн газар байгуулагдсанаас хойш улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогын хүрээнд хийж байгаа шинэчлэлүүдийн талаар танилцууллаа. Семинарт оролцогчдод аймаг, нийслэлийн Засаг …

  • 4 June

    Ерөнхий сайд Туркменистаны Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

    Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхлаа. Ерөнхий сайд Монгол улсад анх удаа айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд айлчлал хоёр улсын эдийн засгийн харилцааг урагшлуулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Туркменистан хийн түлш, нефтээрээ дэлхийд тэргүүлдэг бол Монгол улс нүүрс, уран, алтны нөөцөөрөө баялаг. Бид уул уурхайгаа ашиглахаас гадна …

  • 4 June

    МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.04/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт татварын харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна гэж заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн зөрүүтэй зохицуулалтыг Татварын ерөнхий хуульд заасан “төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна” гэсэн зарчмын …