Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Хайлахгүй” уриан дор зохион байгуулж буй “Green fest-2022” арга хэмжээг өчигдөр албан ёсоор нээлээ. Тус арга хэмжээг БОАЖЯ, НЗДТГ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, “Оргилмедиа менежмент” ХХК, “Мөнгөн Цой” ХХК болон олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж буй. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал өдөр бүр урлагийн тоглолт, тусгай хөтөлбөрүүдийг олон нийтэд хүргэх юм. …
Tag Archives: фото мэдээ
December, 2022
-
27 December
Дурсамж бэлэглэж, баяр түгээсэн Харшийн сүлд модны наадам
НЗДТГ, Монголын Хүүхдийн ордонтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадам боллоо. Арванхоёрдугаар сарын 25-наас 30-ны хооронд үргэлжилж буй тус наадамд оролцсон хүүхдүүд нэгэн өдрийг баяр хөөр дуу бүжгээр дүүрэн өнгөрүүлэв. Монголын Хүүхдийн ордон НӨТБ-ын захирал Б.Цэнгэлмаа “Монголын Хүүхдийн ордон 1958 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Харшийн сүлд модны наадмыг уламжлал болгон зохиож буй. Энэ удаа …
-
20 December
Фото:Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд уран хатгамлын үзэсгэлэн нээгдлээ
Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг давтамжтайгаар дэлгэн тавьдаг. Энэ удаад Уран хатгамалч МУСТА Б.Оюунчимэгийн “7+1” хэрээсэн хатгамлын үзэсгэлэн Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдлээ. Уран хатгамалчин Б.Оюунчимэг нь дэлхийн долоон гайхамшгийг монголдоо анх удаа хэрээсэн хатгамлаар урлажээ. Энэхүү 8 бүтээлээ тэрээр 2010 оноос эхлэн 2022 оны 3 дугаар сар хүртэл 12 жилийн хугацаанд …
-
15 December
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд мөсөн хотхон байгуулж байна
Оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд мөсөн хотхоныг байгуулж байна. Тодруулбал, хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг чимэглэл бүхий хотхоныг тохижуулж буй. Улаанбаатар хотын Захирагчийн …
-
13 December
Ноолуурын салбарынхан анхан шатны үйлдвэрүүдээ өргөжүүлж байна
МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэргэдэх Монголын Тогтвортой Ноолуурын Платформ хамтран ноолуурын үйлдвэрүүдтэй танилцах аяллыг зохион байгууллаа. Тус аялалд Архангай аймгийн Цэцэрлэг сумын “Гучин гурвын түүчээ” малчдын хоршоо, “Мөнхбумууд” ХХК, “Говь-эрдэнэ кашмер” ХХК, “Говь” ХК, “Бүүвэй кашмер” ХХК, “Маам-кашмер” ХХК, “Файнноос” ХХК, “Ханбогд кашмер” ХХК, “Гурван” сор ХХК зэрэг ноос, ноолуурын салбарын 18 компанийн 40 гаруй төлөөлөл …
-
9 December
Фото:Нийгэм, улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдийн баримтат болон хөрөг гэрэл зургийн үзэсгэлэн…
Зургийн нэр:ХАРАХ ӨНЦӨГ Гэрэл зургийг:Э.ХАРЦАГА Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс “Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой” хамтран хэвлэл мэдээллийн агуулга дахь жендерийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах зорилгоор нийгэм, улс төрийн манлайлагч ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН баримтат болон хөрөг гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ. Үзэсгэлэнд эмэгтэй улс төрчдийн хөрөг зураг, жендерийн хэвшмэл ойлголтыг халсан агуулга бүхий нийт 30 орчим гэрэл …
-
2 December
Ханбогд кашимер компани “ХАМГИЙН ТОГТВОРТОЙ БРЭНД” цом хүртлээ
Ханбогд брэндийн Regina коллекци Монгол Улсаа төлөөлөн анх удаа Арабын нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо “Middle East Fashion Week-2022” олон улсын загварын шоунд урилгаар оролцож “Хамгийн Тогтвортой Брэнд” цом гардан авлаа. “Middle East Fashion Week -2022” зохион байгуулж байгаа Ойрхи Дорнод бол өвөрмөц соёл уламжлалтай, нийгэм эдийн засгийн онцгой байршилтай улс орнуудыг багтаасан бүс нутаг юм. Ойрхи Дорнодын орнуудаас эдийн …
November, 2022
-
15 November
“Уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Соёлын яамнаас Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран холбооны гишүүн болон чөлөөт гэрэл зурагчдын 50 бүтээлээс бүрдэх “Уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж байна. Монгол улс нь газарзүйн байршил, уур амьсгалын нөхцөл, эдийн засгийн салбаруудын бүтэц, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалж уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг орнуудын нэгд зүй ёсоор ороод байна. Уур …
-
15 November
Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалангийн “ТЭМҮҮЛЭЛ” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ
Соёлын бүтээлч сар аяны хүрээнд Монголын Уран зургийн галерейд Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалангийн бие даасан “Тэмүүлэл” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн 11 -р сарын 9-20-ны өдрийг дуустал үзэгчдийн хүртээл болох юм. Уран барималч Ц.Амгалан нь “Улаанбаатарын гудамжинд”, “Анхны алхам”, “Бүжигчин эмэгтэй” гэх мэт олон арван баримал хийсэн нь Монголын дүрслэх урлаг дахь жижиг хэлбэрийн баримал хөгжүүлэхэд үнэтэй хувь …
-
9 November
“Язгуурын таван шүтээн” үзэсгэлэн нээгдлээ
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Өндөр гэгээн Занабазарын мутрын бүтээл болох Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв “Язгуурын таван бурхан”-ыг анх удаа нэг газар оршоосон “Язгуурын таван шүтээн” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Соёлын дэд сайд М.Батбаяр нээж үг хэллээ. Язгуурын таван шүтээн бурхны дөрөв нь Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд буй бол, нэг ширхэг …
-
3 November
Катар улсын Доха хотод “Нүүдэл” үзэсгэлэн дэлгэгдлээ
Катар Улсын Доха хотод байрладаг Катарын Үндэсний музейд ‘ON THE MOVE’ буюу “Нүүдэл” үзэсгэлэн гарч байна. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гарч байгаа энэ үзэсгэлэн нь хүн төрөлхтний түүхэнд нүүдлийн соёлын өвийг тээж өнөөг хүрсэн, газар зүйн гурван өөр бүслүүрт аж төрж буй Араб, Сахарын хагас нүүдэлчид болон Төв Азийн Монголчуудын нүүдлийн аж амьдрал, нийгэм ахуй, уламжлалт шинэчлэлтийг илтгэх …
October, 2022
-
24 October
Хятадын шинэ, шилдэг кинонуудыг Монгол дуу оруулгатай үзэх боломжтой
“ХЯТАД ОРНЫГ ТАНИН МЭДЭХ МОНГОЛ УЛСТАЙ ХОЛБОГДОХ” сарын хүрээнд Хятадын шинэ, шилдэг уран сайхны кинонууд монгол дуу оруулгатайгаар үнэ төлбөргүй гарч байна. Та бүхэн дараах холбоосоор ороод шууд үзээрэй. АНГАЛЫН ИРМЭГ ДЭЭР Үзэх: http://www.solongonews.mn/content/read/51112.htm Ерөнхий найруулагч: ЖАН И МОУ Киноны төрөл: Нууцлаг, адал явдалт Киноны товч агуулга: Уг киног тусгай ажилтан Чуань Юншяны эх түүхээс сэдэвлэн бүтээсэн. Кинонд 1930-аад …
-
22 October
Японы шилдэг кинонууд Тэнгис кино театрт үнэ төлбөргүй гарна
Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд хоёр орны хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг улам бүр гүнзгийрүүлэх зорилготой олон ажил зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл “ЯПОНЫ КИНО ӨДРҮҮД -2022” арга хэмжээний хүрээнд Тэнгис кино театрт дараах 4 киног Монгол орчуулгатайгаар үнэ төлбөргүй гаргахаар болсон байна. Киноны нэр: Миний хүсэл …
-
22 October
Уран бүтээлч З.Түмэнжаргал, Б.Баярцэнгэл нарын хамтарсан үзэсгэлэн Соёлын яамны галерейд нээгдлээ
Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг давтамжтайгаар дэлгэн тавьдаг. Энэ удаад Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн МУСТА Уран бүтээлч З.Түмэнжаргал, зураач Б.Баярцэнгэл нарын хамтарсан үзэсгэлэнг Соёлын яамны галерейд нээлээ. Уран бүтээлч З.Түмэнжаргал нь байгаль, домог, зан үйл, нүүдлийн ахуй соёлыг байгалийн чулуу, мод, металл, яс үс, арьсанд шингээж нэн шинэ атлаа эрт эдүгээг тээсэн …
-
11 October
У.Хүрэлсүх:Монголчууд бид хамтран ажиллаж чадвал ямар ч зүйлийг хийж бүтээж чаддаг гэдгээ түүхэн бүтээн байгуулалтаар нотлон харууллаа
“Чингис хаан” хаад язгууртны музейг нээх ёслол өнөөдөр боллоо. Музейд: Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);Их Монгол Улс;Монголын Их эзэнт улс;Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг байршуулсан байна. Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь …