Tag Archives: Ховд аймаг

July, 2015

  • 6 July

    Гурван өдрийн турш тууль хайлж, цуур эгшиглүүлэв

    Ховд аймагт болсон Монгол улсын Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн нэрэмжит туулийн наадам, нэрт цуурч П.Наранцогтын нэрэмжит цуурын анхдугаар үзлэг 6-р сарын 29-нөөс 07-р сарын 1-нийг дуустал үргэлжиллээ. Энэхүү наадмыг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Соёлын өвийн төв, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн хамтран зохион байгуулжээ.  Наадмын шүүгчдээр МУИС, МХСС, Утга зохиолын тэнхимийн эрхлэгч, …

  • 2 July

    Сэрэмжлүүлэг: Ховд аймагт 5 хүн үерийн улмаас амиа алджээ

    Өчигдөр буюу 07 сарын 01-нд Ховд аймгийн Буянт Цагаан-Эрэг багийн нутаг Бугат үзүүр гэдэг газар 2 настай хүүхэд голын усанд үйдсэн хэрэг гарчээ. Борооны улмаас Буянт гол үерлэсэн байсан бөгөөд эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан бяцхан хүү амь насаа алдсан байна. Сүүлийн өдрүүдэд Ховд аймагт үргэлжлэн бороо орсны улмаас Алтайн уулаас эх авсан Буянт, Булган, Төгрөг, Боорчи, Бодонч, Ховд голууд …

  • 2 July

    Ховд аймагт үерийн улмаас 4 иргэн амь насаа алджээ

    06 сарын сүүлчээр баруун аймгуудын нутгуудаар үргэлжилсэн бороо орж зам харгуй эвдрэх, гол усны түвшин нэмэгдэх, гүүр нурах, үер буух зэргээр ихээхэн хүндрэл учруулжээ. Үүнээс улбаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Баян-Өлгий аймгийн Ховд голын усанд 15 настай хүүхэд осолдож эндсэн бол Ховд аймагт 4 иргэн амь насаа алджээ. Ховд аймгийн төв Буянт голын усанд 6 настай хүүхэд …

June, 2015

  • 30 June

    “Уулын Алтай”-д өнгөрүүлсэн “Ялалтын тамга”-тай өдрүүд

    Дөрөв: Бидний танилцсан “Алтайц”-ууд Уулын Алтай нутгийн уугуул үндэстэн болох Алтайцуудын хэл соёл, угсаатны бүрэлдэхүүний талаар дээр цухас үгүүлсэн. Бид АБНУ-ын нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал Николай Васильевич Экээевтэй уулзах дашрамд энэ талаар яриа өрнүүлж, Алтайцууд чухам ямар ямар овог угсаатнуудаас бүрддэг болохыг асууж сонирхсон юм. Дашрамд хэлэхэд Николай Васильевич маань Алтайц хүн бөгөөд өмнө нь хэдэнтээ дурьдагдсан АБНУ-ын Засгийн газрын …

  • 24 June

    “Төрийн далбааны өндөрлөг 21 аймагт” төсөл Ховдоос эхэллээ

    Аймгийн төв талбайд “Төрийн далбааны өндөрлөг 21 аймагт” төслийн нээлт болж шав тавив. Уг төслийг УИХ-ын гишүүн, УБ хот дахь нутгийн зөвлөлийн дарга, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт санаачлан, “Бид нэг Монгол” ТББ-аас хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл нийт 200 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр босох юм байна. 2008 онд УИХ-ын гишүүн Бямбацогт, Сүхбаатар нар санаачлан жил бүрийн 7-р сарын 10-ны өдрийг “Төрийн …

  • 23 June

    Бяцхан хүүд туслах “Зүрхэнд уяатай нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

    Цөөхөн Монголчууд бид “дэм дэмэндээ” явах шиг сайхан зүйл хаа байна. Ядарч зүдэрсэн нэгэндээ гараа сунган тусалдаг Монголчууд бидний сайхан сэтгэлийн үзүүрт нэг хүн ч гэсэн элэг бүтэн, эрүүл энх, жаргалтай сайхнаар инээж байвал болох нь тэр. Ийм нэгэн сайн үйлсийн давалгааг Ховдчууд өрнүүлж байна. Тодруулбал зүрхний ховдол хоорондын 2 цоорхой, 2 судас солих гэсэн оноштой Ховд аймгийн Дөргөн сумын …

  • 22 June

    Ховд аймгийн ЗДТГ-ын ажилтан хүчингийн хэрэг хийгээгүй гэв

    Ховд аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүчингийн хэрэг үйлдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус аймгийн Цагдаагийн газар болон, Засаг даргын Тамгын газраас доорхи албан бичгийг бидэнд ирүүллээ. Тус албан бичигт 2015 оны эхний 06 сарын байдлаар ЗДТГ-ын албан хаагч холбогдсон гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг бүртгэгдээгүй болохыг дурдсан байна.

  • 19 June

    Монголын уулчдын нэгдсэн “Альпинад 2015” Цамбагарав хайрханд боллоо

    Жилд нэг удаа явагддаг Монголын уулчдын ээлжит “альпинад” буюу улсын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 6 сарын 11-14-ны өдрүүдэд Цамбагарав хайрханд зохион байгуулагдав. Энэ удаагийн альпинадад Монгол улсын аймаг хотуудаас ирсэн нийт 32 багийн 219 уулчин цугларсан нь өнгөрсөн жил Сутай хайрханд буюу Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт болсон альпинадынхтай цар хүрээний хувьд адил түвшинд болсон гэсэн үг. Дээрх 219 …

  • 16 June

    Ховд аймгийн ЗДТГ-ын ажилтан хүчингийн хэрэг үйлдсэн үү

    Монголчууд бидний  дунд архидан согтуурах явдал хэдэн жилийн өмнөөс  нийгмийн хэвийн үзэгдэл мэт байсан бол  өдгөө харьцангуй багассан төдийгүй залуусын “ууж идэх” нь соёлтой болсон. Гэсэн хэдий ч хөдөө орон нутагт дарга цэрэггүй архидан согтуурах явдал бүрэн арилаагүй байсаар байна. Архидан согтуурах үйл явц нь  тухайн хүнийг   гэмт хэрэгт  холбогдуулах улмаар  гэмт хэрэгтэн юмуу  хохирогч болох магадлалыг ихэсгэдэг гэдгийг …

  • 7 June

    “Ховд хот–330 жилд” сэдэвт ЭШБХ амжилттай зохион байгуулагдлаа

    2015 онд Ховд хот үүсэн байгуулагдсаны 330 жилийн түүхэн их ой тохиож буйтай холбогдуулан Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Ховд их сургууль хамтран “Ховд хот–330 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгуулав. Хурлын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, …

  • 3 June

    Ховд аймагт Ихрүүдийн баяр болжээ /фото/

    Хүний хорвоод ихэр заяаг олж төрнө гэдэг ховорхон тохиох хувь тамилан билээ. Нэг ээжийн хэвлийд хүйгээрээ холбогдон байж хорвоод мэндэлсэн ихэр заяануудын баярыг Ховд аймаг энэ жил 4 дахь удаагаа тэмдэглэсэн байна. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын үүсгэн байгуулсан Сандаг сан ТББ-аас “Ижил заяа ихэр заяа” ихрүүдийн баярыг жил бүр уламжлал болгон …

May, 2015

  • 20 May

    “Айлыг тараая гэвэл хүүхдийг нь эрхлүүл. Төрийг нураая гэвэл түшмэдийг нь самууруул”

    Өнгөрсөн дөрвөн сарын 16-ны өдөр Ховд хотын иргэд хөдөлмөрчидтэй УИХ-ын гишүүн С.Ганбаатар очиж уулзалт хийсэн байна. Энэхүү уулзалтын талаар дэлгэрэнгүй сурвалжлагыг тус аймгийн “Ховдын толь” сониноос манай редакцид ирүүллээ. “Манай орны хүн болгонд сайхан амьдрах боломж бий. Харин цөөхөн шуналт хүмүүсийн шуналыг гүйцэлдүүлэх баялаг алга” /Махатма Ганди/ Гишүүн С.Ганбаатар энэ өдрийн 10 цагаас ХДТ-т аймгийн боловсролын байгуулалгын багш, ажилтнуудтай, мөн оройн …

  • 6 May

    Ховд аймаг: Төрийн далбааны өндөрлөг бүтээх уралдаан зарлажээ

    “Бид нэг Монгол” төрийн бус байгууллагаас Монгол Улсын 21 аймагт төрийн далбааны өндөрлөг бүтээх төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Ховд аймгаас эхэлж байгаа уг төсөл монгол хүн бүр төрийн далбаагаа эрхэмлэн дээдэлж, тусгаар тогтнолоороо бахархан омогшиж, яруу алдар, амжилт ололтын билэг тэмдэг болон мөнхөд мандуулах зорилго агуулжээ. Төрийн далбааны өндөрлөгийг одоогоор Дархан-Уул, Сэлэнгэ аймагт байгуулсан байдаг аж. Харин төслийн хүрээнд …

April, 2015

  • 1 April

    Ховд аймгийн Дуут суманд байгалийн гайхамшигтай үзэгдэл боллоо /фото/

    Ховд аймгийн Дуут сумын нутаг орших дуунд мөнхөрсөн  “Дуут нуур”-ын ойролцоох  булгийн дэргэд зүлэг ширэг  гэнэтхэн хагарч байгалийн усан оргилуур бүхий өвөрмөц үзэгдэл бий болжээ.  Гэнэтхэн л их дуу чимээ гарч газар хагалан   хоёроос  гурван метр өндөрт гүний цэнгэг ус оргилон гарах болсон тус  оргилуурыг Дуут сумын Засаг даргын тамгын газрынхан өчигдөр 16.00 цагийн үед анх харж, зургийг нь …

March, 2015

  • 18 March

    Ховд аймаг: 9 алдартан аавуудыг шалгаруулжээ

    2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний 94 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Ховд аймгийн “Эрчүүдийн холбоо”-ноос 9 алдартан аавуудыг шалгаруулж, шагналаа. “Эрчүүдийн холбоо” нь 2004 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд жил бүр уламжлал болгон 9 алдартан аавуудыг шалгаруулан, алдаршуулдаг билээ. 2004 оноос хойш нийт 1118 алдартан аавуудыг шалгаруулж, шагнаж урамшуулжээ. 9 алдартан аавын шагналыг …