Шүүх дэх иргэдээр овоглосон төлөөллийн оролцоог идэвхжүүлж, эрх зүйн байдалд нь анхаарал хандуулж, тэдний “дуу хоолой”-г сонсох нь шүүхийн шинэтгэлийн зайлшгүй хөндөх сэдэв. Нийгмийн идэвх мэдрэмж өндөртэй, зохих түвшний эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй, “часхийсэн” иргэдийн төлөөлөгчид шүүхэд нэн шаардлагатай. Харамсалтай нь иргэний үүргээ ухамсарлаж, шүүхэд хүндэтгэл дүүрэн ирэхээсээ илүү айж эмээх, шүүхэд эрэл хайгуулын ажил нэмчихдэг хүмүүс ч байсаар байна. …
Tag Archives: Шүүхийн ерөнхий зөвлөл
August, 2015
-
3 August
Иргэдийн төлөөлөгч Ц.Гэрэл: Иргэдийн төлөөлөгч байнга солигддог биш бэлтгэгдсэн хүн байх нь оновчтой
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн иргэдийн төлөөлөгч Ц.Гэрэл шүүхэд ирэхдээ хувийн бэлтгэлээ хангаж, хариуцлагатайгаар яаравчилдгаа, мөн иргэдийн төлөөлөгчдийн үүрэг зорилгын талаар саналаа хуваалцсан юм. Тэрбээр энэхүү албандаа нэлээд туршлага хуримтлуулаад зогсохгүй, шүүхээс дуудагдаж байгаа иргэдийн төлөөлөгчдийн хариуцлагыг хөндөж, цаашид хэрхэн бэлтгэж байх тухайд сэтгэл чилээж суудаг хүмүүс байдгийг ч дурьдлаа. Шүүхийн шинэтгэлийн бодит дүр төрхтэй нүүр …
July, 2015
-
28 July
Хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулав
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэл мэдээллийн 34 байгууллагын 60 орчим сэтгүүлч, сурвалжлагч хүрэлцэн ирж сурвалжилсан тус хуралд Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Л.Галбаатар, ахлах референт Э.Өлзийлхам, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах референт О.Одгэрэл нар оролцож, Монгол Улсын шүүхийн 2015 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг …
-
22 July
ШЕЗ-ийн хагас жилийн тайланг хэлэлцлээ
Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2015 оны хагас жилийн мэдээ, тайланг хэлэлцэж, дүн шинжилгээ хийх хэлэлцүүлэг өчигдөр буюу 2015 оны 7-р сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ичинхорлоо, Шүүхийн захиргааны хэлтэс болон Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ажилтнууд, …
-
20 July
Шүүгчийн сонгон шалгаруулалтын зар
АНХАН ШАТНЫ ЗАРИМ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар тушаалаар “анхан шатны зарим шүүхийн шүүгчийн 40 сул орон тоонд сонгон шалгаруулалт” зарласан. Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад дор дурдсан болзол, шаардлагыг хангасан иргэн дараах баримт бичгийг бүрдүүлэн 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс …
-
20 July
ШЕЗ-өөс Ерөнхийлөгчид шүүгчдийг томилох тухай саналыг өргөн мэдүүллээ
Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зарим анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.
-
11 July
Төрийн дээд одон медаль, Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүхийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд гардуулж өгөх ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий …
-
9 July
Төрийн дээд одон медаль, Шүүхийн тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүхийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд гардуулж өгөх ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий …
-
7 July
Шүүхэд итгэх иргэдийн итгэл судалгааны тайлан
“ШҮҮХЭД ИТГЭХ ИТГЭЛ” СУДАЛГААНЫ ХУРААНГУЙ Судалгааны зорилго Шүүхээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тогтоох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх талаар шүүх, шүүхийн захиргааны байгууллагын зохион байгуулж буй ажлын үр дүн, өнөөгийн олон нийтийн зүгээс үнэлсэн үнэлэмж, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох нь судалгааны зорилго байсан …
-
6 July
Нүүдэллэн ажилласан шүүхэд баярлалаа
Хэнтий аймаг дахь шүүх Өмнөдэлгэр суманд нүүдэллэн ажиллаж, малын хулгайн хэргийн шүүх хуралдааныг олон нийтэд нээлттэй хийсэн нь сумын иргэдийн талархлыг хүлээсэн арга хэмжээ боллоо. Иргэдийн талархсан сэтгэгдлийг хүргэж байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Тамгын газрын дарга н.Баярмаа: Манай суманд Хэнтий аймгийн Сум дундын 28 дугаар шүүх ирж, ажиллаж үйл ажиллагаагаа танилцуулж нүүдэллэн ажиллаж байна. Энэ нь иргэдэд ойртсон, мэдээ, …
June, 2015
-
29 June
Нийгмийн идэвхитэй хэсэг болох 18-29 насны залуучууд гэмт хэрэг үйлдэх нь их байна
Өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс “Нээлттэй шүүх” сэдэвт хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж Шүүхийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн, судлаач Ц.Ариунболд нар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Өнгөрсөн 2014 онд анхан шатны шүүхээр-6375, давж заалдах шатны шүүхээр-2161, хяналтын шатны шүүхээр 629 эрүүгийн хэрэг шийдвэрлэгджээ. …
-
25 June
Шүүхэд баярлалаа…
Ч.Сандуй: Шүүхийн талаар дандаа хар бараанаар төсөөлж болохгүй Шүүхийн шинэчлэгдэж, үйлчилгээ нь иргэдэд улам бүр ойртсоор байгаа нь шүүхэд баярлалаа гэх иргэдийн талархсан сэтгэлийн үгээс харагдаж байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2-р багийн иргэн Чойнжирын Сандуй Сум дундын 22 дугаар шүүхийн хамт олонд баярласнаа ийнхүү илэрхийлжээ. Тэрээр эхнэр, дөрвөн хүүхдийнхээ хамт амьдардаг. Өвчний улмаас олон жил эмнэлэгийн хяналтанд …
-
25 June
Шүүгч нарт Ерөнхийлөгчийн зарлиг гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний 108 дугаар зарлигаар зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон 17 шүүгчид Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах арга хэмжээ өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болов. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Б.Сарантуяа, Д.Эрдэнэчулуун, Ж.Эрдэнэчимэг, Гүйцэтгэх …
-
24 June
Улсын Их Хурал шүүхийн шинэтгэлийн бодлогыг дэмжлээ
Шүүх байгуулах тухай хуулийг Цэц Үндсэн хууль зөрчсөн гэснээр цөөн хүн шүүхийг хуучин тогтолцоонд нь буцаан оруулах гэж хичээсэн. Харин шүүгчид бараг бүгдээрээ шинэ тогтолцоогоо хамгаалсан. Нийгэм шинэ тогтоцоог дэмжсэн. Ийм нэг эгзэгтэй цаг мөч монголын шүүхэд байлаа. Олон хүн шүүхийн шинэтгэл урагшлах нь уу, ухрах нь уу гэж харж байлаа. Гэвч ухарсангүй, урагшиллаа. Монгол улсын төрийн тэргүүн тууштай байлаа. …
-
23 June
Санамж бичигт гарын үсэг зурлаа
“Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн 2 дугаар шатны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр Улсын дээд шүүхийн байранд боллоо. Энэхүү ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, JICA-н Эвлэрүүлэн зуучлах төслийн үнэлгээний багийн ахлагч хатагтай Исой Михай, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар, Сангийн яамны …