Шүүхийн төсвийн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндоржоос зарим асуултад хариулт авснаа хүргэж байна. – 2016 оны Төсвийн тухай хуулийн төсөлд Шүүхийн төсөв, шүүгчдийн цалинг Засгийн газар маш их хасч, УИХ-д өргөн мэдүүллээ. Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг хамгаалсан хуулийн заалтуудыг хүчингүй болгохоор хуулийн төсөл өргөн мэдүүллээ. Энэ асуудлыг хариуцсан байгууллагын хувьд одоо яах вэ? Шүүх эрх мэдэл бие даасан, …
Tag Archives: Шүүхийн ерөнхий зөвлөл
October, 2015
-
19 October
“Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал” хэлэлцүүлэг боллоо
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал”-ыг боловсруулж шүүгч, судлаач, эрдэмтдэд танилцуулан хэлэлцүүлж, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх нэгдмэл аргачлалыг санал болгох зорилгоор өнөөдөр “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. АНУ болон Япон зэрэг эрх зүйн өндөр хөгжилтэй улс орнуудын нэгэн адил шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, түүний …
-
16 October
Монголын Хуульчдын холбооны мэдэгдэл
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүх эрх мэдлийн хүрээнд дэвшүүлсэн санаачлагыг Улсын Их Хурал дэмжиж, Шүүхийн тухай багц хуулийг батлан гаргасан нь манай улсад ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, иргэн бүр үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд түүхэн алхам болсон юм. Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх үйл ажиллагаагаа явуулах …
-
14 October
Бүгд Найрамдах Итали Улсад сургалтад хамрагдах шүүгчдийг хүлээн авч уулзлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын Шүүхийн дээд зөвлөлийн Дэд ерөнхийлөгч ноён Мичелли Виетти Монгол Улсад 2014 оны 06 дугаар сард албан ёсоор айлчлан ирж, хоёр улсын шүүх захиргааны дээд байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ. Тухайн санамж бичигт мэдээлэл, сайн туршлага харилцан солилцох, харилцан айлчлах, ажилтан солилцож туршлага судлуулах, Эрдэм шинжилгээ, судалгааны материал …
-
14 October
“Иргэний эрх зүй: нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сургалт эхэллээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран “Иргэний эрх зүй: нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 12-оос 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Тус сургалт Орхон, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны …
-
12 October
Хуулийн эзэнт гүрэн бүтээл хэвлэгдлээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн үндэсний хүрээлэн, Эрх зүйт ёс сантай хамтран шүүгч, хуульч, судлаачдын улс төр, эрх зүйн шинжлэх ухааны мэдлэгийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилгоор дэлхийн нэртэй, сонгодог бүтээлүүдээс эх хэлнээ орчуулан, хэвлүүлж, уншигчдын хүртээл болгох ажлыг эхлүүллээ. Энэ удаад эрх зүйн нэрт философич Роналд Дворкины “Хуулийн эзэнт гүрэн” хэмээх бүтээлийг хэвлэн гаргасан бөгөөд номын утга агуулга, хэвлүүлэх болсон шалтгааны …
-
8 October
БНТУ-д болсон сургалт амжилттай өндөрлөв
БНТУ-ын Хууль зүйн академиас зохион байгуулсан “Шүүгчийн ёс зүй” сэдэвт сургалтад Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд амжилттай оролцож, өчигдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Туркийн Хууль зүйн академийн ерөнхийлөгчөөс сертификат гардан авснаар сургалт өндөрлөлөө. Энэ удаагийн сургалтад Турк улсын эрх зүйн түүхэн хөгжлийн явцад уламжлагдан ирсэн зан заншил, бичмэл эрх зүйн актуудад тулгуурласан 1792 онд гаргасан шүүгчийн …
-
7 October
Д.Пүрэвсүрэн: Намайг хоёр удаа цагаатгасан шүүхэд баярлалаа
Үхтэл үр харам гэдэг. Хүргэн худуудтайгаа үл ойлголцож, охиноо өмөөрсөн эх эрүүгийн хэрэгт татагдаж, хэдэнтээ шүүхээр шүүлгэсний эцэст хоёр удаа цагаатгагджээ. Цагдаа, шүүхээр бүтэн жил дамжин ээрэгдсэн Баянзүрх дүүргийн иргэн Д.Пүрэвсүрэн гуай энэ хугацаанд сэтгэл санаагаар унаж, шаналсны эцэст шударгаар хэрэг нь шийдвэрлэгдсэнд хэлэх үгээ олохгүй баярласнаа бидэнд ярихаар зорьж ирсэн юм. Түүнд тохиолдсон шиг харамсалтай явдал үр хүүхдээ өмгөөлсөн …
-
7 October
БНТУ-ын Дээд шүүх болон Ерөнхий прокурорын газартай танилцав
Шүүхийн ерөнхий зөвлөл, Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотод зохион байгуулагдаж буй “Шүүгчийн Ёс Зүй” сэдэвт сургалт хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Түүнчлэн БНТУ-ын Дээд шүүхтэй танилцсаны дараа Туркийн ерөнхий Прокурорын газрын дарга ноён Мехмэт Акарси, орлогч дарга Мехмэт Эксэкси болон албаны бусад хүмүүс Монголын шүүхийн төлөөлөгчдийг …
-
6 October
Л. Бор: Хүнтэй мэндэлж, хүндэлж харьцвал эвлэрэл амжилттай явагдана
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлагч Л.Бор улсдаа эвлэрэлээрээ тэргүүлж яваа арвин туршлагатай нэгэн. Шүүхийн байгууллагатай 30 жил амьдралаа холбож яваа Л.Бор он гарснаас хойш 400 гаруй хэргийг эвлэрлийн шугамаар шийдэж, шүүхийн ачаалал болон иргэдийн цаг, мөнгийг хэмнэжээ.Түүний амжилтын нууц нь шүүхийн байгууллагад хуримтлуулсан олон жилийн туршлагаас гадна ажилдаа, үйлчлүүлэгчиддээ хандсан чин сэтгэл, …
-
6 October
Шүүгчид БНТУ-д сургалтад хамрагдаж байна
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд энэ сарын 2-9-ны өдрүүдэд Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнаас бүрдсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй баг БНТУ-ын Анкара хотод сургалтад хамрагдаж байна. Тэд БНТУ-ын Хууль зүйн академи, Үндсэн хуулийн цэц, Улсын Дээд шүүх, Шүүх, прокурорын дээд зөвлөл, Анкара хот баруун тойргийн шүүх зэрэг байгууллагуудаар …
-
5 October
Ж.Гансүх: Шүүхэд баярлалаа
“Тэс Петролиум” ХХК компанийн хуулийн зөвлөх Ж.Гансүх шүүхээр үйлчлүүлж, талархсан сэтгэгдлээ ийнхүү илэрхийллээ. Та ямар хэргийн улмаас шүүхэд хандах болов? Манай компани гагцхүү төрийн захиргааны байгууллага түүний албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагааны улмаас Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандах болсон. Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/71 тоот захирамжийн “Тэс Петролиум” ХХК-д холбогдох хэргийг …
-
2 October
Эвлэрүүлэн зуучлагчид зөвлөлдөв
Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Японы Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-өөс Эвлэрүүлэн зуучлагчдын хоёрдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг “Эвлэрүүлэн зуучлалын өнөөгийн нөхцөл байдал ба цаашид шийдвэрлэх асуудлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Нэг жилийн өмнө яг л өдийд бид анхдугаар зөвлөгөөнөө хийж байсан …
September, 2015
-
30 September
Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалт эхэллээ
Эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх 19 дэх удаагийн сургалт өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд эхэллээ. Энэхүү сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Японы Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа юм. Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг сургалтын эхэнд хэлсэн үгэндээ “Та бүхэнд танхимын сургалтаар зөвхөн анхан шатны ойлголтыг бид өгнө. Эвлэрүүлэн зуучлал гэж юу юм, ямар ач холбогдолтой …
-
29 September
Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид ярьж байна
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ сарын 23-25-ны өдрүүдэд “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү сургалтад хэвлэл мэдээллийн 30 орчим байгууллагын сэтгүүлчид хамрагдаж “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” гэрчилгээг гардаж авсан юм. Сургалтын талаар сэтгүүлчид ийн ярьж байна. Шилдэг нийтлэлчдийн клубын нийтлэлч Ц.Булганзаяа: Монголын толгой хуульчдын лекцийг нэг дороос сонсох боломж олгосонд баярлалаа -ШЕЗ-өөс санаачлан сэтгүүлчдийн дунд хууль, эрх зүйн …