Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэхүү хуралд Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр, Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг нар оролцож, “Шүүхийн шинэ менежмент” хөтөлбөрийг танилцууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан энэхүү хөтөлбөр нь шүүхийн үйлчилгээг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхүйц чадварлаг захиргаа, дэд бүтцийг бүрдүүлэх зорилготой. Хөтөлбөрийн дагуу 2020 он …
Tag Archives: Шүүхийн ерөнхий зөвлөл
September, 2015
-
18 September
Төв аймаг дахь шүүхэд ажиллалаа
Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Тахарын ерөнхий газраас хамтарч, Төв аймаг дахь шүүхэд хуульчид ямар орчин, нөхцөлд ажиллаж байгаатай өчигдөр газар дээр нь очиж танилцаж, хуульчидтай уулзлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуульчдын дунд хоёр удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд энэхүү хэлэлцүүлгийн үеэр хуульчдын ажиллах орчин, нөхцөлийн асуудал нэлээд хөндөгдсөн учраас Монголын хуульчдын холбооны хүсэлтээр ийнхүү танилцаж байгаа …
-
17 September
Шүүх өөрчлөгдөж байгаа нь үнэн юм биш үү
Шүүхийн шинэтгэл хийж байна, шүүх нээлттэй боллоо, мэтгэлцэж байна гэх мэт яриа хоёр талаас сонсогдоод л байдаг байв. Шинэтгэл хийж байгаа нөхөд сайхан харагдуулах гэж гоёж ярина. Шинэтгэлд дургүй нь муулж ярина. Бид иймэрхүү л дур зураг бүхий мэдээлэлтэй байв. Харин Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүх нарын 3 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурлыг телевизүүд 3 өдрийн турш шууд …
-
15 September
Өмгөөлөгчид ерөнхий шүүгчийн захирамжтай танилцлаа
Л.Гансүх нарын 3 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ шүүх бүрэлдэхүүнийг томилсон тус шүүхийн ерөнхий шүүгчийн захирамж байхгүй тул бүрэлдэхүүнээс татгалзаж байна хэмээснээс шүүх хурал түр завсарласан юм. Шүүгдэгчдийн өмгөөлөгчид тус шүүхийн ерөнхий шүүгч М.Алдарын гаргасан захирамжтай танилцсан тул шүүх хурал дэгийн дагуу үргэлжилж …
-
15 September
Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
Шүүхийн байгууллагад олон жил тууштай, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Улсын Их Хурлын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга Жадамбын Дашдоржийг Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд гардуулж, баяр хүргэлээ. Улсын Их Хурлын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга Жадамбын Дашдорж нь …
-
11 September
Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоотой хамтран шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаар ахлуулсан ажлын албаны төлөөлөл, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Тахарын Ерөнхий газар, дүүргүүдийн прокурортой хамтран нийслэлийн зарим шүүхүүд болон цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр танилцлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэтгэлийн талаар 2 удаа зохион байгуулсан хуулийн байгууллагуудын хэлэлцүүлгээс санаачилсан тус үйл ажиллагаа нь …
-
11 September
“Танай шүүх надад хамаагүй”
Нийгэмд дуулиан дэгдээхийн хэрээр шүүх хэрхэн шийдэх нь олон түмэнд хүлээлт үүсгэж буй Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр товлосон ёсоор эхэлсэн ч хойшиллоо. Өмнө нь дөрвөн удаа хойшилж байсан шүүх хурлыг цагдан хорих 461 дүгээр ангид хийх байсныг өмгөөлөгчид нь чадлаараа эсэргүүцсээр шүүхийн танхимд хийлгэх болсон …
-
11 September
Өмгөөлөгч нар шүүхийг үл хүндэтгэлээ
Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд 2015 оны 09 сарын 10-ны өдрийн 10,00 цагаас эхэлсэн боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баасандорж, Л. Цэндсүрэн, Ч.Шаравнямбуу нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна, хүсэлтээ бичгээр гаргана гэснээр шүүх хуралдааныг орхин гарсан байна. Тэд хүсэлтээ бичгээр ч гаргаагүй байна. Өмгөөлөгч нар шүүх …
-
8 September
Ингэн тэмээний нүд шигээ өмнийн шаргал говь минь
/Аян замын тэмдэглэл/ 2015 оны 8 дугаар сарын 17-ны өглөөний алтан шаргал нарантай уралдан бидний хэсэг нөхөд Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийг зорин хөдөллөө. Нийт шүүхийн шүүгч, тамгын газрын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнууд өөрсдөө сонгон энэ жилээс эхлэн мэргэжил, мэдлэг, ажлын ур чадвараа дээшлүүлэх сургалтанд хамрагдахын зэрэгцээ орон нутаг дахь байгалийн үзэсгэлэнт газруудад алжаал тайлж, байгаль эхээсээ эрч …
-
7 September
Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт эхэллээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 100 дугаар тушаалаар зарласан анхан шатны 24 шүүхийн 40 шүүгчийн сонгон шалгаруултад 269 хуульч нэр дэвшигчээр бүртгэгдсэн. Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчидийн шалгалт “Улс төр, эрх зүйн харилцан хамаарал” сэдвээр эссэ бичих шалгалтаар эхэллээ.
-
3 September
Дагнасан шүүхтэй болж байгаа учир манай өмгөөлөгчид ч бас дагнаж тодорхой төрлөөрөө илүү мэргэших ёстой
– Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга саяхан батлагдлаа. 2015 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн Шүүхийн шинэ зохион байгуулалт руу шилжиж байна. Та энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. – 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар баталсан. Өчигдөр 6 сарын 25-нд эцсийн найруулгыг сонссон. Ингээд 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж …
August, 2015
-
25 August
Ганцаарчилсан сургалт үргэлжилж байна
Шүүгчийн ганцаарчилсан сургалт хэсэг хугацаанд завсарласны дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн сургалтанд Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ нар хамрагдлаа. Сургалтанд хамрагдсан шүүгчид суралцах төлөвлөгөөний дагуу “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөн шалгах …
-
24 August
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир “Шүүх дэх олон нийтийн хяналт”, Шүүгчийн мэргэшлийн хорооны Ажлын албаны дарга Н.Мөнхзул “Шүүгчийн сонгон шалгаруулалт” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийж, Увс, Ховд, Сэлэнгэ аймгийн шүүхүүд онлайнаар холбогдон оролцлоо. Шүүхэд олон нийтийн хяналт хэрхэн хэрэгжиж байна вэ? Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн …
-
21 August
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно
Шүүхийн ерөнхий зөвлөлийн сар тутмын “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал 2015.08.24-ний өдрийн 11 цагт зохион байгуулагдана. Хуралд Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир “Шүүх дэх олон нийтийн хяналт”, Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын албаны дарга Н.Мөнхзул “Шүүгчийн сонгон шалгаруулалт” сэдвүүдээр тус тус мэдээлэл хийнэ. Уламжлал ёсоор хөдөө орон нутгийн шүүхүүдээс Сэлэнгэ, Увс, Ховд аймгуудын шүүхүүдийн Тамгын газартай онлайнаар холбогдоно.
-
17 August
Шүүгчийн шалгаруулалтанд нэр дэвшигчдийн бүртгэл эхэллээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар тушаалаар анхан шатны зарим шүүхийн шүүгчийн 40 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Тус сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр эхэллээ. Бүртгэл www.shuugch-songon.mn хаягаар явагдана. Нэр дэвшигчээр бүртгүүлэхийг хүссэн иргэнийг дараах тохиолдолд бүртгэлээс хасах үндэслэл болохыг анхаарна уу. 1. Нэр …