AIMR продакшны захирал, бүжигчин Т.Саруултөгс RAPZILLA сайтад өгсөн ярилцлага сошиал сүлжээнд тархаж хүчтэй шүүмжлэлд өртөөд буй. Тэрбээр өөрийн цахим хуудастаа тус сайтад нийтлэгдсэн ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан бичжээ. Тэрбээр саяхан бүжгийн урлагийн гайхамшгийг залууст багахан ч гэсэн мэдрүүлэхээр “Бүхнээс дээгүүр” нэртэй уран сайхны кинонд гол дүр бүтээж үзэгчдэд хүргэсэн билээ. Англи хэл дээрээс уншихад асуудал тулгарч буй буруу ойлголт …
Tag Archives: энтертайнмент
November, 2017
-
18 November
Т.Батхүү “21000” реалити шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорлоо
“25-р суваг” телевизийн “21 000” реалити шоуны долоо дахь дугаарын ялагч өчигдөр тодорлоо. Энэ удаагийн дугаарт Нарантуул олон улсын худалдааны төвийн тэрэгчин Т.Батхүү, “Наран” рестораны захирал С.Дэлгэр нар оролцож, арван хоногт хэн нь бага зарцуулахаар өрсөлдсөн юм. Оролцогч Т.Батхүүгийн хувьд уг шоунд ялвал шагналын мөнгөө АШУҮИС-д сурдаг охиныхоо сургалтын төлбөрт зарцуулна гэсэн бол С.Дэлгэр “Сарнай” хүүхдийн төвийн бүтээн байгуулалтад хандивлана …
-
17 November
Америкийн жүжигчин Ричард Гир Монголд ирж, Төрийн ордонд зочиллоо
Холливудын нэртэй жүжигчин Жулия Робертстой “Хөөрхөн хүүхэн” уран сайхны кинонд хамтарч тоглосон Америкийн жүжигчин Ричард Гир өнөөдөр Төрийн ордонд зочилж байгаа зураг цахим хуудсаар цацагдлаа. Тэрээр шинэ киноны судалгааны ажлаар манай улсад хүрэлцэн иржээ.Өмнө нь 2010 онд Ричард Гир Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулсан “Монголын бурхан шашин” нэртэй олон улсын хэмжээний бага хуралд оролцож байсан юм.
-
17 November
Ц.Энхжин: Намайг дэмжиж эцсийн мөч хvртэл хамт байгаарай
Олон Улсын хэмжээний мастер Б. Цэвээндашийн бага охин болох Ц. Энхжин маргааш БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах “Miss World 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байгаа билээ. Тэрбээр Head to Head challenge-д группээсээ шалгарч, шилдэг 40 оролцогч, “Спорлог мисс” тэмцээний наймд,“Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд шилдэг 20-д шалгарсан юм. 67 дахь удаагийн “Дэлхийн мисс-2017” тэмцээнд оролцогчдын дунд одоо нэг л шалгаруулалт үлдээд байгаа …
-
17 November
Рита Ора “Bambi Авардс”-ыг чимэв
АНУ-ын дуучин Рита Ора өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн MTV хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолын үеэр ваннын алчууртай хүрэлцэн ирсэн билээ. Тэрбээр энэхүү стилээ өөрөө санаачилсан бөгөөд “Угаалгын өрөөний стиль” гэж хэлсэн юм. Харин энэ удаад өчигдөр Герман улсын нийслэл Берлин хотод зохин байгуулагдсан “Bambi Авардс”-д өдөн ягаан өнгийн даашинзтай хүрэлцэн иржээ.
-
17 November
“Зөрүүд эр”-ийг номхотгосон нь кинонд тоглосон хосуудын агуу хайрын түүх
Адриано Челентано нь Миланы энгийн нэгэн гэр бүлд төржээ. Айлын тав дахь хүүхэд тэрээр 12 настайгаасаа эхлэн сурахын зэрэгцээ өдрийн цагаар цаг засварын газарт ажиллаж өөрийн хэрэгцээний хэдэн бор юм олчихдог болжээ. Харин үдэш нь бусад үеийнхнийхээ адил гудамж, орцонд гитар тоглож, домогт Элвис Преслиг шүтэн биширнэ. Удалгүй хөгжмийн болон дуулах авьяас нь үеийнхэндээ танигдаж эхэлсэн Адриано хүү “Молежиато” гэх …
-
16 November
“Авьяаслаг Азичуудын” хагас финалд шалгарсан Б.Шижирбатыг хэрхэн дэмжих вэ?
Авьяаслаг Монголчууд, Авъяаслаг Америкчууд тэмцээнд амжилттай оролцсон Б.Шижирбат Авьяаслаг Азичууд тэмцээний эхний шатанд “Алтан базер”-ын эзэн болж хагас шигшээд шилдэг найман оролцогчийн нэгээр шалгарсан. Цаашид өрсөлдөхийн тулд түүнд хүн бүрийн санал тэр дундаа элэг нэгт Монголчуудын санал үнэтэй байх тул өнөөдөр 20 цаг хүртэл саналаа өгөх боломжтой. Уг саналын хариу өнөөдөр 22 цагт гарах болно. Та саналаа өгөхийг хүсвэл дараах бичлэг …
-
16 November
RAIN:Би ээждээ “Дэлхийд алдартай уран бүтээлч болно”гэж амласан
Өмнөд Солонгос төдийгүй Азийн шилдэг од Жон Жихүн (Jung Ji Hoon) нь 1982 онд төрсөн бөгөөд бидний дунд “Рэин” (Rain) гэх нэрээрээ алдаршжээ. Тэрээр бүрэн хэмжээний долоон цомог гаргасан ба зургааг нь Өмнөд Солонгосын зах зээлд, нэгийг нь Японы зах зээлд гаргасан байдаг. Түүнийг бага байхад гэр бүл нь түрээсийн мөнгөө өгч чадаагүйгээс болж байрнаасаа хөөгдөж, хамаатан садныхаараа хоноглодог байв. …
-
16 November
Т.Энхтүвшин эх орноо төлөөлөн “Mister ocean-Mister world 2017” тэмцээнд оролцож байна
Загвар өмсөгч Т.Энхтүвшин Тайвань улсад зохион байгуулагдах “Mister ocean-Mister world 2017” хэмээх тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байна. Тус тэмцээн нь Тайван улсад 2017.11.14-11.25 нийг хүртэл зохиогдох бөгөөд дэлхийн 100 гаруй улс орны залуучууд өөрсдийн авьяас чадвар, ур ухаан, бие бялдар, зүс царайгаараа өрсөлддөг онцлогтой олон улсын тэмцээн юм. Тэрбээр “Монгол Модель” агентлагаас загварын гараагаа эхлүүлж “Asian best model”, “Best …
-
16 November
C.Дэлгэр:Т.Батхүүгээ шоунд ялаад охиныхоо сургалтын төлбөрийг төлөөсэй гэж бодож байна
MN 25-р суваг телевизээс зохион байгуулдаг “21 мянга” реалити шоуны нэвтрүүлгийн шинэ дугаарт Наран рестораны захирал С. Дэлгэр, тэрэгчин Т. Батхүү нар оролцож байгаа билээ. Шоуны оролцогч С.Дэлгэр Өдрийн сонинд ярилцлага өгөх үеэрээ өрсөлдөгч Т. Батхүүгийн талаар “Би Т.Батхүүгээ энэ шоунд ялаад охиныхоо сургалтын төлбөрийг төлөөсэй гэж бодож байгаа гэдгээ тэгэхэд хэлсэн. Үзэгчид бол бид хоёрын уулзалтын ердөө 15 минутыг …
-
16 November
“People’s choice” төрөлд Ц.Энхжинд саналаа өгөхөд хоёр хоног үлдлээ
“Дэлхийн мисс 2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ц.Энхжин амжилттай оролцож байгаа билээ. Тэрбээр “Head to Head challenge”-д группээсээ шалгарч, шилдэг 40-д үлджээ. Түүнчлэн тус тэмцээний хамгийн чухал шалгуур болох “Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд шилдэг 20-д шалгарсан юм. “PEOPLE’S CHOICE” БУЮУ “АРД ТҮМНИЙ СОНГОЛТ” ТӨРӨЛД Ц.ЭНХЖИНГИЙН ТӨЛӨӨ САНАЛАА ӨГӨӨРЭЙ 67 дахь удаагийн “Дэлхийн мисс-2017” тэмцээнд оролцогчдын дунд одоо нэг л шалгаруулалт үлдээд …
-
15 November
Т.Өөдөө: Хөл хүндтэй байхдаа дүр бүтээсэн учир миний хүүхдүүд ч бас “жүжигчин”
Өөртөө итгэлтэй, дэврүүн, оргилсон, “буцалсан”, мэргэжилдээ хайртай, дуртай, эхлүүлсэн л бол эцсийг нь үздэг зан түүнд бий. Тэр бүсгүй бол Түмэндэлгэрийн Өөдөө. Т.Өөдөө уран бүтээлдээ “эргэн иржээ”. Ирэх ирэхдээ сэтгэл зүйн тулааны “Илд цэцэг” болон ирлээ. “Нүгэл” киногоор жүжигчний гараагаа эхэлж, “Вансэмбэрүү”, “Сийлэн бөөр”, “Зугтаарай” зэрэг кино, “Намайг битгий уучил”, “Сүүлчийн бүжгийг чамд үлдээе”, “Эр хүн болгож өгөөч” драмын жүжигт …
-
14 November
Рита Ора улаан хивсний ёслолд алчууртай хүрэлцэн ирэв
АНУ-ын дуучин Рита Ора өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн MTV хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолын үеэр ваннын алчууртай хүрэлцэн ирлээ. Энэ стилийг өөрөө санаачилсан бөгөөд “Угаалгын өрөөний стиль” гэж тодотголоо. Рита Ораг үнэхээр тухтай харагдаж байна гэдгийг фенүүд нь онцолсон юм. Мөн алмазан шигтгээтэй ээмэг, хүзүүний зүүлтээр гангарч шинэ уран бүтээлээ сонирхуулжээ.
-
14 November
Женнифер Энистон телевизийн дэлгэцнээ эргэн ирлээ
14 жилийн өмнө NBC телевизийн алдарт “Найзууд” цувралын од Женнифер Энистон телевизийн салбарт эргэн ирж байна. Тэрээр телевизийн хоёр бүлэг цувралд жүжигчин Рийс Витерспүний хамт ажиллах юм. Шууд цуврал хэлбэрээр явагдах уг төсөлд холливудын нэр алдартай жүжигчин бүсгүйчүүдийг хамруулж чадсанаараа Apple телевиз нь өрсөлдөгчдөөсөө маш олон давуу талтай болж байна. Энэхүү цуврал нь хүмүүсийн энгийн амьдралын дотоод мөн чанарыг дүрслэн харуулж, …
-
14 November
Алдарт “Spice Girls” хамтлаг ирэх онд эргэн нэгдэж магадгүй
Их Британийн алдарт Spice Girls хамтлаг 2007 оноос хойш дахиж хэзээ ч нэгдэхгүй гэж мэдэгдэж байжээ. Тэд Лондон 2012 Олимпын хаалтын үеэр хамгийн сүүлд тайзнаа эргэн нэгдэж “Viva Forever” дуугаа дуулсан байдаг. Харин хамтлагийн гишүүн асан Викториа Бекхэм саяхан өгсөн ярилцлагадаа 2018 онд эргэн нэгдэх хүсэлтэй гэдгээ дуулгажээ. Тэрбээр хамтлагийн уран бүтээлдээ орох тун дурамчхан байсан ч албан ёсоор таван …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл