Tag Archives: эрүүл мэндийн мэдээлэл

April, 2015

  • 7 April

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.07/

    2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчний мэдээ: 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын8 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 145 тохиолдол (23.5%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эх сурвалж: ХӨСҮТ Хордлогын мэдээ: 3 дугаар сарын 30-аас 4 дүгээр сарын 4-нд ХЯТТ-д нийт …

  • 6 April

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.06/

    2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчний мэдээ: 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уулаймагт Улаанбурхан өвчний 515 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 145 тохиолдол (28.1%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эх сурвалж: ХӨСҮТ Малын галзуу өвчин:  Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг “Өөжин хөтөл” гэдэг газарт малын …

  • 6 April

    Үр хөндөлт болон түүний дараах жирэмслэлт

    Аборт хийлгэхийг ямар ч эмэгтэй, эх хүн хүсдэггүй нь мэдээж. Нийгмийн хүчин зүйл болоод эрүүл мэндийн олон сөрөг асуудлуудаас шалтгаалан яах аргагүй ийм шийдвэрт хүрч эмнэлгийн орон дээр хэвтдэг байх. Хүний биеийн хэвийн үйл ажиллагааг гадны, механик аргаар тасалдуулж байгаа учраас таагүй үр дагаврууд дагуулах хандлага мэдээж их байдаг. Үр хөндөлтөнд орсны дараа дахин жирэмслэхдээ юуг анхаарах талаар мэдээлэл бэлтгэлээ. …

  • 3 April

    “Цусаа бэлэглэх өдөр” сар бүрийн 3-нд боллоо

    Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн сар бүрийн 03-ний өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэснээ өнөөдөр Эрүүл мэнд, спортын яамнаас мэдэгдлээ. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба болон яамны удирдлагууд, Цус сэлбэлт судлалын үндэсний …

  • 3 April

    Монгол улс тэргэнцэртэй иргэнд зориулсан зориулалтын автомашинтай боллоо

    Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг ханган “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийг Монгол Улс 2014 онд хүлээн авсан билээ. Ази, номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Эрхийг бодит болгоё” анхдугаар Инчеоны стратегиийн хэрэгжилтийг хангах хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Бүгд найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хооронд …

  • 2 April

    “Монос”-ынхон сүүгээр даруулж уудаг эмний оронд андууран зүрхний эм бичиж өгчээ

    “Монос” эмийн сангийн эмийн санч“Фено-барбитал” хэмээх эмийг том хүний тунгаар 16 нярайд бичиж өгснөөс болж, эмэнд хордсон ноцтой хэрэг гарч байсан. Уг хэргийнхээ улмаас шүүхээс ял сонсоод байгаа юм. Тэгвэл “Монос”-ынхон дахин эм сольж бичиж өгсөн асуудал үүсгэсэн талаар манай сайт мэдээлсэн юм. Тодруулбал, Ланадексон, Ланасорбид гэсэн хоёр эмийг сольж өгснөөс найман хүүхэд хордлогод орсон байдаг. ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд …

  • 2 April

    Улаанбурхан өвчний тархалт нэмэгдсээр байна

    Манай улсад 2010 оноос хойш бүртгэгдээгүй улаанбурхан өвчний тохиолдол Улаанбаатар хотын 6 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт  бүртгэгдээд байна. Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг, цочмог халдварт өвчин бөгөөд 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 376 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 108 тохиолдол (28.8%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Иймд уг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах чиглэлээр …

  • 2 April

    “Монос” эмийн сангийн эм солигдсоноос хүүхдүүд дахин хордлоо

    Өнгөрсөн онд Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн эмийн санч 4 хоногтойгоос 3 сархүртэлх 16 нярайд “Люминал” хэмээхэмийг тунг нь хэтрүүлж олгосноос нярай хүүхдүүд хордсон хэрэг гарсан. Уг хэргийг саяхан шүүхээр шийдвэрлээд байгаа юм. Тэгвэл “Монос” эмийн сангийн эм солигдсоноос хүүхдүүд дахин хордсон байна. Тодруулбал, тус эмнэлэгт эмчлүүлж байсан найман хүүхэд Монос эмийн сангаас ирсэн эмийг сольж өгснөөр найман хүүхэд …

  • 1 April

    Аутизмын эмгэгээс урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр

    Аутизм гэдгийг тун товчхоноор тодорхойлвол тархины чухал үйл ажиллагаа болох гадаад ертөнцийг таньж, мэдэж, ойлгох хэсгүүд гэмтэлтэй болохыг хэлнэ. Лео Каннер эмч  хүүхдийн эрт үеийн аутизмын  анхны клиник шинж тэмдгүүдийг тодорхойлж  судалсаны эцэст 1943 онд АНУ-д хүүхдийн сэтгэцийн эмч хийж байхдаа “Аутизмын зовиур” хэмээх эрдмийн ажилдаа бичсэн байдаг. Нийгэмтэй харилцаа үүсгэж чаддаггүй, ерөнхийдөө хүсэл сонирхлын хувьд хязгаарлагдсан байх бөгөөд нэг …

March, 2015

  • 31 March

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.01/

    2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн байдлаар:  МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчний мэдээ: 3 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай аймагт Улаанбурхан өвчний 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 95 тохиолдол (28.5%)нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эх сурвалж: ХӨСҮТ Архины хордлого: 3 дугаар сарын 24-нөөс 31-нд 385 хүн архины хордлогын улмаас эмнэлэгт хандаж, 9.6% (37) …

  • 30 March

    Улаанбурхан өвчнөөс сэргийлье

    Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг, өндөр халдвартай, цочмог өвчин юм. Эх уурхай нь: Халдвар авсан хүн Улаанбурханы эсрэг вакцин хийлгээгүй, улаанбурхан өвчнөөр урьд нь өвдөөгүй хүмүүс өвдөх эрсдэлтэй Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай сайн арга нь хүүхдээ 9 сартай, 2 настайд нь 2 удаа хийгддэг улаанбурханы вакцинд бүрэн хамруулах юм. Иймд хугацаанд нь улаанбурхан, гахай …

  • 30 March

    Эрүүл мэнд, спортын сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзлаа

    Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзаж, эрүүл мэнд, спортын салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Ив Дэлунэ Франц улсын Засгийн газрын 5 сая.еврогийн хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр Гэмтэл согог сэргээн засварлах үндэсний төвийн хүлээн авах тасгийг засварлаж, Монгол Улсын жишиг тасаг болгон ирэх …

  • 30 March

    “Алтан чагнуур”-ын эзэд тодорлоо

    “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэнд, спортын яам, МЭМАҮЭХ-ноос хамтран “Алтан чагнуур” шагнал гардуулах ёслолын ажиллагааг тав дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү шагнал нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах үйлст хүч чадлаа зориулан ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор бүтээгдсэн түүхтэй. Энэхүү шагналд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн …

  • 26 March

    Хоолны хордлогот халдвар бүртгэгджээ

    Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 22-р хороонд оршин суудаг нийт 10 хүн хоолны хордлогот халдварт өртсөн байна. Тэрээр 3 дугаар сарын 23-ны орой гэрийн ойролцоох дэлгүүрээс өндөг авч, хоол хийж иджээ. Уг хоолыг нийт 10 хүн идсэнээс 9 хүнд дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, усархаг суулгах, толгой өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Одоогоор 8 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нэг …

  • 26 March

    Стресс ихтэй ээжээс уйланхай хүүхэд төрдөг

    Австралийн Мельбурны их сургуулийн энэ судалгаанд жирэмсний эхний хэдэн сар дээрээ байгаа нийт 300 эмэгтэйг хамруулж, тэднийг стресс, сэтгэл зовинох бэрхшээлтэй тулгарч байсан эсэхийг нь тодорхойлсны дараа ажиглаж эхэлсэн байна. Судлаачид эх, хүүхдийг төрж, нэг ой дөрвөн сар хүртэл нь ажиглажээ. Эхчүүдийн 10 хувь хүүхдүүд байнга уйлж байна гэж гомдоллож байсанд дүн шинжилгээ хийхэд сэтгэл зовинох асуудалтай байсан эхчүүдийн хүүхэд …