Монгол Улс улаан бурхан өвчний тархалтыг таслан зогсоож чадсан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 39 орны анхны дөрвөн орны нэгээр тодорч, өнгөрсөн зургадугаар сард ДЭМБ-аас батламжаа авч баярлацгаасан. Батламжаа авснаас хойш жил ч болоогүй байхад устгасан улаан бурхны дэгдэлт бага насныхны дунд гарч байна. Энэ халдварын дэгдэлт Монгол Улсад сүүлийн 4-5 жил гараагүй учир манай улс улаанбурхангүй орон гэсэн алдрыг …
Tag Archives: эрүүл мэндийн мэдээлэл
March, 2015
-
25 March
Элэгний C вирусийн эм уух иргэдийг бүртгэж байна
Элэгний С вирусыг 98 хувийн үр дүнтэй эмчилдэг гэгдээд буй АНУ-ын Gilead Sciences компанийн эмийг Монголд 99 хувийн хөнгөлттэй үнээр оруулж ирэхээр болоод буй. Тэгвэл тус эмийг уух хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ. Иргэд дүүрэг, өрхийн эмнэлэгтээ бүртгүүлэх бөгөөд эмийг улсын бүртгэлд бүртгэсний дараа бүртгүүлсэн иргэд вирус тоолох шинжилгээнд хамрагдах юм байна. Вирусын идэвхижил, элэгний хатуурал болсон эсэхээс шалтгаалж Harvoni эмийг …
-
25 March
Өрхийн эмнэлгүүдэд тараах ёстой тоног төхөөрөмжүүд гаалийн агуулахад зэвэрч байна
БНСУ-ын “Руйсанса” корпорац анхан шатны үзлэг, оношилгоо хийх зориулалттай тоног төхөөрөмж, гурван жил хэрэглэх түргэвчилсэн оношлууртай нь буцалтгүй тусламж болгон хоёр сарын өмнө нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгсөн юм. 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэхүү тоног төхөөрөмжүүдээр нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн 140 төвийг хангаснаар дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн ачаалал багасаж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ илүү ойртон, өвчнийг эрт үед нь …
-
25 March
Хоёроос дээш давхар орон сууцны барилгад газын баллон байрлуулахгүй, хадгалахгүй байхыг зөвлөж байна
Шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ ихэссэн энэ үед тоног төхөөрөмж, угсралт, ашиглалтын шаардлага хангаагүйгээс орон сууц, барилга байгууламж, цаашлаад хүний эрүүл мэнд, амь нас эрсдэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, МХЕГ-аас зөвлөмж гаргалаа. Зөвлөмжинд шингэрүүлсэн шатдаг хий ашиглагч иргэн, аж ахуйн нэгж нь батлагдсан зураг төслийн дагуу тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагаар холбогдох дүрэм, журам, стандартын дагуу суурилуулах, шаардлага хангасан баллон ашиглаж, хэрэгтэй …
-
24 March
ДОХ-ын вирусыг санаатай тараасан уу?
Хэрвээ та урьд ємнє нь уншаагvй юм уу, видео бичлэгээр vзээгvй бол Стрекерийн сануулга материалыг олж авахыг танд би санал болгож байна. Доктор Стрекер ДОХ-ын эргэн тойронд болж байгаа зvйлийн талаар видео сануулга єгсєн билээ. Тэрээр ретровирустай ажилладаг бєгєєд энэ чиглэлийн эксперт хvн юм. Тэр видеогоо ТВ-ээр vзvvлж, засгийн газрууд тvvнийг сvрдvvлж байв. Тэд vvнийг ивээн тэтгэсэн сенатч ахыг нь …
-
23 March
Глобаль сангийн Сүрьеэгийн төслийн хүрээнд нээгдсэн өдрийн эмчилгээний цэгүүд
Монгол Улсад Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл 2003 оноос хойш хэрэгжиж байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд 2006 оноос Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг (ОЭТС) оношлож эмчилж ирсэн ба ХӨСҮТ дээр ОЭТС-г эмчлэх 60 ортой тасаг, мөн Хорихын клиникт 10 ортой тасаг, өвчлөл өндөртэй зарим аймгуудад ОЭТС-ийн тасгийг тус тус нээсэн байна. Мөн төслийн үйл ажиллагааны хүрээнд ОЭТС-ийн өдрийн эмчилгээний цэгийг нээж, …
-
23 March
Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Мал эмнэлгийн үйлчилгээ явуулах тухай” А/202 дугаар захирамж гаргаж, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, амьтанд 2015 онд хийх гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон паразиттах өвчнөөс эмчлэн сэргийлэх, лабораторийн шинжилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн төлөвлөгөөг тус тус баталлаа. Уг ажлын хүрээнд дүүргүүдийн Засаг дарга нарт дараахь ажлуудыг даалгалаа. Үүнд: Дүүрэг хорооны …
-
23 March
“Сүрьеэг илрүүлье, эмчлэе, эдгэрүүлье” уриан дор дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг тэмдэглэнэ
Жил бүрийн 3-р сарын 24 ны өдрийн дэлхий нийтээрээ сүрьеэтэй тэмцэх өдөр хэмээн зарласан. Манай улс энэ жил “СҮРЬЕЭГ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧЛЭЕ, ЭДГЭРҮҮЛЬЕ” уриан дор дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхий нийтэд сүрьеэ өвчин нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна.Анх 1882 оны гуравдугаар сарын 24-ны өдөр доктор Роберт Коч сүрьеэгийн вирусыг анх илрүүлсэн байна. Үүнээс хойш зуун …
-
22 March
Дөрөвдүгээр амаржих газрын барилгын ажилд зориулан хандив цуглуулна
Нийслэлийн IV амаржих газрыг 2010 онд Яармагийн дэнж дээр барьж эхэлсэн бөгөөд 2013 онд барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байв. Гэтэл уг барилгын гүйцэтгэл 50-60 хувьтай, санхүүжилт дууссан гэх шалтгаанаар царцсан барилгуудын жагсаалтад ороод байгаа. Анх 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 ортой, орчин үеийн төрөх эмнэлэг байгуулахаар төлөвлөж, зураг төсөл нь гарсан. Гэтэл өнөөдөр ажил гүйцэтгэж байсан барилгын компани хөрөнгө …
-
18 March
Дэд сайд Д.Атармаа ДЭМБ-ын нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа ДЭМБ /Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/-ын нарийн бичгийн дарга, яаралтай болон мэс заслын тусламж үйлчилгээ, аюулгүй байдлын газрын дарга, профессор Меена Черианыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дэд сайд ДЭМБ-ын Яаралтай болон мэс заслын тусламжийн зохицуулах төвийн үйл ажиллагааг дэмжих, ЭМСЯ, ДЭМБ, АШУҮИС-ийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлээр ярилцлаа. ДЭМБ-ын “Яаралтай болон мэс заслын тусламжийг …
-
17 March
ЭХЭМҮТ-д “Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын багц тоног төхөөрөмж” суурилагдлаа
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн Газрын “Эх, нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төсөл”-өөс “Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын багц тоног төхөөрөмж” хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын дэд сайд Д. Атармаа, Эх барих, эмэгтэйчүүдийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэрэгжилтэн Н. Болормаа, НҮБ-ын …
-
16 March
260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийг концессоор хэрэгжүүлнэ
“Хууль зүйн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллуулах төсөл”-ийн концессын гэрээний нөхцөлийн талаар хөрөнгө оруулагч талтай зохих журмын дагуу хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Жавхланбаатарт даалгалаа. Уг хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулах, концессын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад …
-
16 March
БНСУ-ын Эйч плас Янжи эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2015 оны 3 дугаар сар 14-ний өдөр БНСУ-ын Эйч плас Янжи эмнэлгийн засаг захиргааны хэлтсийн дарга Ган Ён Жин, СХДЭМТ-ийн дарга Ш.Хажидмаа, EMS ТББ-ын тэргүүн Ку Бён Үг нар хамтран ажиллахаар харилцан зөвшилцлийн санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг зурах ажиллагаа СХДЭМТ-ийн хурлын зааланд болж, дарга Ш.Хажидмаа нээн үг хэлж, эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцууллаа. Мөн дүүргийн Засаг даргын нийгмийн …
-
15 March
Ж.Амарсанаа Ази, Номхон далайн хурлыг удирдлаa
Ази, номхон далайн орнуудын элэг судлаачид Туркийн Истанбул хотноо чуулж нэн тулгамдсан асуудлаар хуралдаж байгаа аж. Тус хуралд манай улсаас Эрүүл мэндийн дэд сайд асан, Нийслэлий иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Амарсанаа, профессор О.Баатархүү нар оролцож байна. Оролцоод зогсохгүй О.Баатархүү илтгэл тавьсан бол Ж.Амарсанаа “Элэгний хатуурал ба түүний хүндрэл” сэдвээр хурал даргалж, удирджээ. Тус хуралдаан нь элэгний В, С вирус, элэгний хатуурал, …
-
9 March
Зарим эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн хилээр хяналтгүй орж ирж байна
НМХГ-т ирүүлсэн мэдээллийн дагуу зарим аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд Япон улсын “Вакода” компаний “Хай хай”, “Гүм Гүм” нэрийн “их эрсдэлтэй” ангилалд хамаарах эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн нь гаалийн байгууллагад нэвтрүүлэх барааны мэдүүлэгт мэдүүлэхгүйгээр хил, гүний мэргэжлийн хяналтаас гадуур оруулж ирж байгаа нь тогтоогдлоо. Тус бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж, иргэд нь барилгын материал, аж ахуйн болон гоо …