Бурхан багшийн их дүйчин өдрийг 05 сарын 31-нээс 06 сарын 02-ны өдөр тэмдэглэнэ

11248688_755166564597273_5338018735098509993_nБурхан Багшийн их дүйчэн өдөр Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр буюу 2015/06/02 өдөр тохиож байгаа билээ.

Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн 3 үйл явдал давхцдаг Их Дүйчэн өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Ази болон Европын улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
6 сарын 2-ны өдөр тохиох Их Дүйчэн өдрийг МБШТөв Гандантэгчэнлин хийд, бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН БАЯР болгон хоёр дахь жилдээ тэмдэглэж, нийтийн сайн сайханы төлөө энэрэнгүй сэтгэлийг эрхэмлэн хүүхдэд ээлтэй нийгмийг төлөвшүүлэх уриалгыг дэвшүүлж байгаа юм.

11350062_952001491497046_247264334_nБурхан багшийн Их дүйчин өдөр ямар үйл ажиллагаа зохион байгуулагдах талаар Жавзандамба Хутагт төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ч.Даваахишигтэй ярилцлаа.

Жавзандамба хутагт төвийнхөө үйл ажиллагааны талаар товч танилцуулна уу?

-Манай жавзандамба хутагт төв 2004 онд байгуулагдсан. Нийгэмд үйлчилдэг, төрийн бус ашгийн бус байгууллага юм. Гэхдээ 2011 оны 09 сараас эхлээд бурхны шашны танин мэдэхүйн анхан дунд шатны сургалтуудыг явуулж эхэлсэн. Манжийн дарлалд олон жил дарагдсаны дараа Монголчууд бурхны шашныг муйхраад шүтдэг, эсвэл юуг ч судлаагүй байж үгүйсгэдэг, мөн бурхны шашин нь өөрөө Монголын түүх соёлын салшгүй хэсэг учраас сургааль номлол, мөн чанар, ёс суртахууныг таниулах үүднээс ёс суртахуунд суурилсан бурхны шашны танин мэдэхүйн сургалтуудыг энгийн хүмүүст зориулж үнэ төлбөргүй явуулдаг болсон.

Нийгмийн сайн сайхны төлөө 2012 оноос “Хорих анги” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Мааньт, Зүүн хараагийн хорих ангиудад очиж нийгмээс тусгаарлагдсан тэдгээр хүмүүст зориулж эргээд амьдралд хөлөө олоход нь туслах зорилгоор ёс зүй, хүмүүжлийн сургалтуудыг тогтмол явуулдаг болсон. Мөн хэрэгжүүлж буй нэг төсөл нь “Өвчтөний сэтгэлийг асрахуй“ юм. Нэг хүн хорт хавдраар өвчилсөн гэдэг нь батлагдвал түүний ард гэр бүл, хамаатан садан нь тэр чигээрээ хямардаг. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 60 гаруй хүүхэд бүртгэлтэй байна гэсэн судалгаа байна. Тэгэхээр маш их залуужиж байгаа, туссан үед нь эмчилгээ бага авдаг энэ өвчний эсрэг, гэр бүлээрээ сэтгэл санаагаар хямарсан айл өрхөд туслах, сэтгэлийн дэм өгөх зорилгоор энэхүү төслөө 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд сэтгэлзүйн зөвлөгөөг манай төвийн 2 лам өгөөд зогсохгүй “Өвчтөнийг асрахуй” гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулж эргэлтгүй болсон, амьдралын түвшин доогуур хөдөө орон нутгаас ирсэн иргэдэд эргэлт зохион байгуулж байна. Хоол хүнс, эд материал, химийн тариа болон эмчилгээний зардалгүй болсон хүмүүст хандивлагчдыг олж өгөх зэргээр энэ томоохон төслийг маш амжилттай хэрэгжүүлж байна.

Хамгийн багадаа улиралд нэг удаа Жавзандамба хутагт төвд ном сурахаар ирж байгаа иргэдтэйгээ хамтран сайн үйлсийн аяныг өрнүүлдэг.

19605_910715488991482_5761787022603302209_n-Бурхан багшийн их дүйчин өдрийг энэ жил хэрхэн тэмдэглэхээр төлөвлөж байна вэ?

-Бурхан багшийн их дүйчин өдөр гэдэг нь 3 үйл явдал давхацсан өдрийг хэлдэг. Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгыг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гээд. 3 үйл явдал давхацсан энэ өдрийг Азийн төдийгүй Австрали, Европын бурхны шашинтнууд маш өргөн дэлгэр тэмдэглэж байна. Мөн энэ өдрийг НҮБ-аас “Эв нэгдлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол оронд бурхны шашин 3 удаа дэлгэрсэн. Монголын түүх соёл, уламжлал, хэл, заншилтай нягт холбоотой энэ баярыг бид ч мөн тэмдэглэх нь зүйн хэрэг юм. Бурхны шашин гэдэгт зөвхөн лам хуврагуудыг төлөөлүүлж болохгүй. Сүсэгтэн олон гэдэг нь бурхны шашны нэг салшгүй хэсэг мөн. Бурхны шашны амин сургааль нь энэрэхүй сэтгэл юм. Энэ жил “Энэрэнгүй ирээдүйн төлөө” уриатайгаар олон өдрийн хөтөлбөрт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн.

05 сарын 31-нд Чингисийн талбайд 14-15 цагийн хооронд “Гэгээн гэрэл” нэртэй бясалгалын флаш моб явуулна. Энэхүү бясалгалын флаш мобыг Жавзандамба хутагт төвийг багш, гавж н.Нямсамбуу хөтөлнө. 15-17 цагийн хооронд Энхтайвны өргөн чөлөөний замыг түр хаалган Гандантэгчилэн хийд рүү “Энэрэнгүй ирээдүйн төлөө” ёслолын парад хийнэ. 17-21 цагийн хооронд хийд дээр ардын урлагийн тоглолттой.

-Бурхан багшийн их дүйчин өдөртэй холбогдуулаад дээр ярьсан хөтөлбөрт үйл ажиллагаанаас гадна хүмүүнлэгийн үйл ажиллагааг нэлээд өрнүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн. 05 сарын 19-нээс эхэлсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар?

-05 сарын 19-нээс 06 сарын 19-ны хооронд Буян арвижвал бум живаа арвиждаг сар гээд нийтээрээ нийлж маань хөгжөөх нь Монголчуудын уламжлал юм. Эрт дээр үеэс эхлэн малаа хотлуулчихаад айл хотлоороо нийлэн нийтээрээ маань хөгжөөдөг байсан. Бид нар хүмүүнлэгийн аяны хүрээнд Жавзандамба хутагт төвөөс Тамара эмээгийн 56 м2 хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг  барих ажилд нь 566 мянган төгрөгний хандив өргөсөн. Монголын буддист  байгууллага дор бүрнээ нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажлыг өрнүүлж байгаагаас гадна Гандантэгчилэн хийдтэйгээ хамтран буддист байгууллагууд нийлээд Түлэнхийн төвд судас харагч аппарат авч өгөх гэж байна. Хүүхдийн судас олддоггүй, түлэгдсэн хүүхдийн судас бүр олддоггүй. Тиймээс  3 саяын үнэтэй судас харагч аппаратаа 06 сарын 01-нд Гандантэгчилэн хийд дээр Түлэнхийн төвд гардуулж өгнө.

11209680_911158125613885_1008207543835044161_n-Энэ жилийн онцлог нь олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй Бурхан багшийн их дүйчин өдөр давхцаж байгаа. Тэгэхээр хүүхдийн баяртай хэрхэн уялдуулж байгаа вэ?

-06 сарын 02-нд бурхан багшийн их дүйчин өдөр юм. 06 сарын 01-нд хүүхдийн баяр байгаа. Маш ойрхон тохиож байгаа учраас “Дарь эхийн ачлал” гэдэг нэртэйгээр Гандан хийд дээр хүүхдүүдэд зориулсан урлаг соёлын хөтөлбөрт үйл ажиллагаатай. Ирсэн хүүхэд бүрт бэлэг гардуулна. Мөн хүүхдэд зориулсан “Болжмор Бодьсадва” гэдэг жүжиг Жавзандамба хутагт төвөөс тоглоно. Мөн 3 шагналын сантай оюун ухаан сорьсон уралдаан тэмцээн гээд хөтөлбөрт үйл ажиллагааны хүрээнд олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Мөн жил бүрийн 06 сарын 01-нд Гандантэгчилэн хийдийн Жанрайсаг дацан Бүжинлхам бурхныг тахьдаг. Бүжинлхам бурхан нь эх үрсийг дааж авсан бурхан юм.

-Яг бурхан багшийн их дүйчин өдөр 06 сарын 02-ны өдөр тохиож байгаа. Эл өдөр ямар арга хэмжээ хийхээр төлөвлөсөн бэ?

-Их дүйчин өдөр маш эрт эхэлдэг. 05 цаг 30 минутаас Энэтхэгийн Дарамсала хотын дацангийн хамба гэвш, лааран, аграмба Жада Ренбүүчи багш нэг өдрийн сожин сахил хайрлана. Нэг өдрийн сожин сахилыг сахиснаар маш их буян хураадаг гэж бурхны шашинд үздэг. 07-11 цагийн хооронд нийтээрээ маань хөгжөөнө. 11 цагаас төрийн төлөөлөл ирнэ. Жил бүр төрийн төлөөлөл ирдэг. Дээдэс багш нар номын айлдвараа айлдана. Тэнд шашин урлагийн цэнгүүн болно. Буддист чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд танилцуулга хийнэ зэргээр төлөвлөсөн томоохон үйл ажиллагаанууд зохион байгуулагдах учраас сүсэгтэн олныг идэвхитэй оролцохыг урьж байна.

Энэхүү үйл ажиллагаанд хувь хүн, хүмүүнлэгийн чиглэлээрх төрийн болон ТББ-ууд хэрхэн хамтран оролцох боломжтой вэ?

-Бидэнтэй сайн дураараа нэгдэх хүмүүс www.facebook.com/ikhduichen гэдэг фб хаягаар ороод бидний үйл ажиллагаатай танилцаад өөрсдийн хандив мөнгө болон бидэнтэй хамтарч ажиллах талаар тусалж болно. Эсвэл www.shashin.mn гэдэг сайтаар ороод бидэнтэй холбогдож болно. Бид нэгдсэн сантай болоод байгаа. Бусад байгууллага дор бүрнээ сайн үйлсийн аяныг өрнүүлж л байгаа бол бидэнтэй нэгдсэн гэсэн үг юм. Арга хэмжээний үеэр сайн үйлсийн аян өрнүүлсэн байгууллагууд ирээд зарлаад хандив тусламжаа тэр үеэр өгөх боломж бүрэн нээлттэй. Энэ бол зөвхөн бурхны шашинтнууд хийх ёстой гэдэг утгаараа биш Монголчууд Монголчуудаа хайрлая, бие биедээ тус дэмтэй байя гэдэг талаар нэгдэж болох юм.

11295609_753964588050804_7765280316494512557_n IMG_1772 DSC_0939 DSC_0117

Ярилцсан: Г.Эрдэм

ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …