Савласан цагаан будаа, элсэн чихэр, шар будааг худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Заан” нэрийн цагаан будаа, элсэн чихрийн барааны тэмдэг, сав баглаа боодлыг хуурамчаар худалдаалж байгаа тухай өргөдлийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв, “Барс” захуудад хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төвд “Заан” нэрийн цагаан будаа, элсэн чихрийн сав баглаа боодлыг дуурайлган хийсэн уутыг зарж борлуулж байна.

Мөн “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв, “Барс” захад үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны орц, найрлага, хадгалах хугацаа, хэрэглэх арга зэрэг барааны талаар хэрэглэгчид өгөх мэдээлэл байхгүй, хаана ямар улсад, хэзээ үйлдвэрлэгдсэн гарал үүсэл нь тодорхойгүй, шошгожилтын зөрчилтэй “Заан” нэрийн уутанд цагаан будаа, элсэн чихэр, шар будааг 5 кг, 3 кг, 2 кг-аар савлан худалдаалж байгаа зөрчил тус тус илэрсэн.

Эдгээр зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг “Нарантуул”, “Дүнжингарав”, “Барс” захуудын удирдлагуудад хүргүүллээ.

ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ АНХААРУУЛГА:

Зах, худалдааны төвөөр худалдаалж байгаа үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны орц, найрлага, хадгалах хугацаа, хэрэглэх арга зэрэг барааны талаар хэрэглэгчид өгөх мэдээлэл байхгүй, хаана ямар улсад, хэзээ үйлдвэрлэгдсэн гарал үүсэл нь тодорхойгүй, шошгожилтын зөрчилтэй 5 кг, 3 кг, 2 кг-аар савласан цагаан будаа, элсэн чихэр, шар будааг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

ӨРСӨЛДӨӨНИЙ БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Холбоо барих: 51-266949

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …