Г.ГАНБАТ: Улс удирдаж чадахгүй байгаа хүмүүс Үндсэн хууль өөрчилж чаднагэж үү?

14121-3t1Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбаттай уулзаж ярилцлаа.

-Үндсэн хуулийг өөрчлөх асуудал олны анхаарлын төвд байна. 20 гаруй жилмөрдсөн “Эцэг хууль”-ийг өөрчлөх цаг хугацаа болсон уу?

– Эрх мэдлээ булаацалдаж, монгол төрийг сульдаасан эрх баригчид өөрсдийн бий болгосон улстөрийн хямралаа Үндсэн хуулийн хямрал мэтээр сурталчилж, явцуу эрх ашигтаа тохируулж ээлжит халдлагаа хийхээр улайрч байна. Хэдийгээр Үндсэн хуулинд өөрчилж сайжруулчихмаар зарим зүйл, заалт байгааг үгүйсгэхгүй чөөрчлөх цаг нь одоо биш, өөрчлөх хүмүүс нь эд нар биш. Улс удирдаж чадахгүйбайгаа хүмүүс Үндсэн хууль өөрчилж чадна гэж үү. 2000 оны дордуулсан 7 өөрчлөлтийн балаг арилаагүй, хуйвалдаан хийж, гүйцэтгэсэн намууд, хүмүүс улстөр,  ёс суртахууны хариуцлага хүлээгээгүй байхад дахин Үндсэн хуулиар тоглохоор санаархаж буйг ард түмэн хэрхэвч хүлээн зөвшөөрөх ёсгүй.

-Та энэ өөрчлөлтийг дэмжихгүй байгаа юм байна.Таны бодлоор тэр өөрчилж сайжруулчихмаар зүйл, заалт юу вэ?

– Гарцаагүй хийх зарчмын өөрчлөлт бол ард түмний бүрэн эрх буюу нийтийн эрхийн зүйл, заалтыг нэмж оруулах асуудал юм. Ингэснээр эх орон, ард нийт, хувьхүний эрх ашиг зөв эрэмблэгдэнэ. Энэ нэмэлтийг хийснээр төрийн нэрээр эзэнгүйддэг нийтийн өмч, газар, баялаг, үндэсний валют хамгаалагдах, үнэлэгдэх эрх зүйн орчин жинхэнээсээ бүрдэнэ. Ард түмнээсээ асуугаад парламентын засаглалыг сонговол хоёр танхимтай байхасуудлыг нэг тийш шийдвэрлэж, сонгодог парламентын жишгээр Ерөнхий сайдын бүрэн эрхийг өргөжүүлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд эргүүлэн татах зэрэг хариуцлагын механизмуудыг нэмж, Ерөнхийлөгчийн институтыг байлгасан тохиолдолд засаглалын шинжтэй эрх мэдлийг нь хумиж, төрийн хүндэтгэл, бэлгэдлийн агуулгаар нь үлдээх хэрэгтэй. Шүүх, прокурор, АТГ-ын томилгооноос үүдэлтэй эмзэг байдлыг арилгаж, Цэцийнхэм хэмжээ тогтоож, жижиг УИХ шиг ажилдгийг таслан зогсоож, шүүх эрх мэдлийнхүрээнд оруулбал зохино. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд хот, бүсийн статусыг нэмж баталгаажуулах шаардлагатай. Эрх мэдлээ булаацалдаж Үндсэн хуулиа өөрчлөх гэж өөрчлөхийн оронд энэмэтчлэн олон жил яригдсан, нийгэм хүлээн зөвшөөрсөн өөрчлөлтүүдийг хийвэл тустай юм даа.

-Ер нь ямар тохиолдолд Үндсэн хуульд гар хүрдэг юм бэ?
– Эцэг хууль хэмээн дээдэлдэг энэ хуулийг чинь улс орны нийгмийн байгуулал, хөгжлийн чиг баримжаа өөрчлөгдсөн, цоо шинэ зорилт, зорилго дэвшүүлсэн түүхэнцаг үед нийгмээрээ сайтар хэлэлцэж, зөвшилцсний эцэст гагцхүү ард түмэн өөрчилдөг юм. Бас Үндсэн хуулийн хямрал нүүрлэж, нийгмийн харилцааг зохицуулжчадахгүй үед засч сайжруулах нь бий. Гэхдээ аль ч улс орон Үндсэн хуулийнхаа боломжийг бүрэн ашиглаж,тогтвортой мөрдөж, тусгай шүүхээр хамгаалуулж, нэмэлт өөрчлөлтийг нь хүртэл хатуу босготой хуульчилж өгдөг журамтай. Харин нийгмийн эргэлт, дарангуйллын үед хүч түрж, хуулийг өөртөө нийцүүлж өөрчилж аваад өнөөдрийнх шиг гар дүрэхээр дайрдаг юм.

-Өмнө нь Үндсэн хуульд дээрдүүлсэн гэхээс дордуулсан 7 өөрчлөлт хуйвалдаанаар оруулсан гэдэг. Энэ байдал давтагдвал нийгэм тэсвэрлэх үү?

– Үндсэн хуулийг өөрчлөхийн урьдач нөхцөл бол шинжлэх ухааны судалгаа,шинжилгээнд үндэслэсэн дүгнэлт, чухам ямар зүйл, заалтыг яаж өөрчлөх тухай нийгмийн ойлголцол, зөвшилцөл, энэ өөрчлөлтийг хийж, хэрэгжүүлэх итгэлцэл юм. Гэтэл ийм байдал өнөөдөр бүрдсэн үү. Харин ч зөвшилцлийг үгүйсгэсэн дур зорго, ямарч аргаар хамаагүй өөрчлөхөөр улайрсан дарангуйлал, Үндсэн хууль өөрчилдөг түүхэн хүн, парламент болох гэсэн жижиг амбиц цухалзаад байна шүү дээ. Ийм байдлаар шийдвэрлэгдвэл Үндсэн хууль жинхэнээсээ дараачийн том хямралын шалтгаан болохыг үгүйсгэхгүй.

-Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Батбаярын тайлбарлаж буйгаар Үндсэн хуулийг “Эх хууль” гэж нэрийдэнэ. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоогнэмэх гэхчлэн өөрчлөлтийг танилцуулсан. Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыгдагаж Сонгуулийн тухай хууль, Намын тухай хуульд өөрчлөлт орохшаардлага гарна. Энэ бүх хуулийг өөрчлөх нь эрх барьж буй нам, эвсэл,бүлэгт ашигтай байхыг үгүйсгэхгүй байна?

– Бүх хууль, хуулийн өөрчлөлт нийгмийн хөгжил дэвшил, сайн сайханд зориулагдахучиртай. Сайн төр тийм бодлоготой байдаг. Гэтэл сүүлийн үед зарим хууль, хуулийн өөрчлөлтүүдийг тодорхой нам, эвсэл, бүлэг, гадаадынхны эрх ашигт нийцүүлж, захиалгаар хийх хандлагатай болсон. Тэгэхлээр Үндсэн хуулийг зөвхөн өөрсдөө төрийн эрхийг барихаар, Сонгуулийн хуулийг зөвхөн өөрсдөө сонгогдохоор, Улстөрийн намын хуулийгзөвхөн өөрсдийн намыг үлдээх зорилгоор эрх баригчид хөндөж байхаас сийхгүй.

-Үндсэн хуульд өөрчлөлт орсоноор Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумина гэж байна. Түүнийг бэлгэдлийн болгох ёстой гэх юм. Өнөөгийн нөхцөлд иймболомж бий юу?

– Үндсэн хуулинд Ерөнхийлөгчийг бэлгэдэл гэж тунхагласан боловч үнэндээ хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн бүгдэд нөлөөлөх эрх мэдэл олгож, түүнийг ньорганик хуулиудаар өргөжүүлээд даамжруулчихсан тал бий. Ард түмэнпарламентын засаглалыг дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх, шүүх, хяналтын байгууллагын томилгоо хиих, онц байдал тогтоох, гадаад бодлого тодорхойлох зэрэг эрх мэдлийг хумих хэрэгтэй. Харин үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг даргалах, ард түмний хүсэлтсанаачилгаар хууль өргөн мэдүүлэх,засаглалын хямралын үед төр толгойлохзэрэг зохицуулалтын шинжтэй онцгой эрх олгож болох талтай.

-Өнөөдрийн Үндсэн хуулиар Ерөнхийлөгч гэж хэн болж хувирав гэж хардагвэ?

– Үндсэн хууль гэхээсээ энэ албыг хашиж ирсэн хүмүүсээс шалтгаалж Ерөнхийлөгчийн институтын нэр хүнд нийгэмд унасан. Дөрвөн өөр эрхзүйн орчинд байсан юм шиг амбицдаа хөтлөгдсөн, дараа нь ч улстөр, эдийн засгийн бүлэглэлүүдтэй хутгалдсан өмнөх болон одоогийн Ерөнхийлөгчид нүдэнд ньхарагдаад ард түмэн нэг хүнд эрх мэдэл өгөхөөс айгаад, цэрвээд байх шиг. Түүнээс биш хүнээ олж танивал 76 “Ерөнхийлөгч”, 76 толгойтой байснаас хавьгүй дээр ч байж мэднэ.

-Улс орны эдийн засгийн хямрал хүрээгээ тэлж, манай улс Грекийн араасорох болсныг олон улс сануулж эхэллээ. Гэтэл манайхан дуугүй суусаар.Харин ч Үндсэн хууль гэхчлэн “том, том” зүйл ярьж чимээ алдруулж байхшиг. Үүнд ямар бодолтой байна вэ?

-Эдийн засаг, ард иргэд аль хэдийнэ засагтаа хаягдсан шүү дээ. Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гээд байсан чинь Оюутолгой, Оюутолгой,Оюутолгой гэчихсэн юм шиг санагдах боллоо. Нөгөө эдийн засгаа эрүүлжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө яасан бэ. Дүгнэдэггүй ,тайлагнадаггүй юм уу. Төсвөө дахиад л алдагдалтай баталчихлаа, мөнгөний бодлого хэрэгжих боломжгүй гэлээ, зээл босгож, бонд зарна, өр тавина гэнэ. Ажлаас хална, орон тоо цомхотгоно,хөрөнгө царцаана, төсөв хасна, татвар нэмнэ гэнэ. Энд ямар эдийн засгийнбодлого байгаа юм бэ. Н.Алтанхуягийн сэхээнд хэвтүүлээд өгсөн эдийн засгийг Ч.Сайханбилиг “амьд үхдэл” болгочихлоо. Сэхээж, эдгээж өгнө гэж ард түмнээсээ “эмний мөнгө-татвар”авангуутаа эмчлэлгүй өрөндөө өгч, өөртөө зориулчихаж байна. Нөгөөтэйгүүр Оюутолгойн гэрээг засна гэж 2012 онд ард түмнээсээ мандатавсан намын Ерөнхий сайд Дубайд очиж бууж өгчихөөд урвагч Арслан тайж шиг Оюутолгойтой байлдахаа больсоон хө гэх шиг сууж байна. Хатуухан хэлэхэд эднар ард түмэндээ “гудамж” төсөл, өөрсдөдөө “баяжих” төсөл хэрэгжүүлээд байгааюм биш үү.

-Парламентад суудалгүй намууд улс төрийн реформ хийнэ гэж ярьдаг. Гэтэлреформ хийхгүй, хугацаа алдаад байх шиг. Үнэхээр та бүхэн реформ хийхчадамжтай юу?

– Бараг дөрвөн жил өнгөрч байхад яагаад улстөр, эдийн засгийн шинэчлэлээхийхгүй, одоо хугацаа тулгаж Шинэ жилтэй уралдаж хийх гээд байгаа юм бэ гэж харин эрх баригчдаас та асуучих хэрэгтэй. Цаг нь ирэхээр, сонгогчдын итгэлийг авч, мандатыг өвөрлөсөн үедээ бид энэөөрчлөлтийг ард түмэнтэйгээ зөвшилцөж нэн түрүүнд хийх болно. Аливаа хувь улстөрч, улстөрийн намын чадамж иргэдийн итгэл, дэмжлэгээс үүдэлтэй гэж биүздэг. Чухамдаа ард түмний итгэлийг авбал тэр нам эрхзүйн хувьд ч, ёс суртахууныхувьд ч чадамжтай гэсэн үг. Харин төр барих чадамжийн тухай ярьж байгаа бол эхорондоо хайртай, боловсрол, мэдлэгтэй, хөдөлмөрлөх, улсаа хөгжүүлэх хүсэлтэмүүлэлтэй гурван сая ард түмэн байхад зөв менежмент хийх улстөрийн чадамж манайханд хангалттай бий.

-Парламентын чадамжийн талаар ярьж эхэллээ. Үнэхээр тэд Үндсэн хуульдөөрчлөлт оруулах чадамжтай юу ?

-1999 оны Үндсэн хуулийн дордуулсан 7 өөрчлөлтийг цэц хэлэлцээд Үндсэн хуульзөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг өнөөдрийг хүртэл УИХ-аархэлэлцээгүй. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт эцсийн байна гэсэн логикоор авчүзвэл тэр цагаас хойш бид хууль ёсны легитим засаглалгүй яваад ч байгаа юмшиг. Ийм байхад энэ УИХ хууль зүйн хувьд ч, ёс суртахууны хувьд ч Үндсэн хуулиароролдох эрхгүй.

-Өнөөгийн нийгэм, эдийн засгийн гажуудлын буруутныг Үндсэн хууль гэлцэх боллоо.Үнэхээр Үндсэн хууль болохгүй байгаа юм уу,эсвэл алдаатай заалтууд бугшсаар ийм байдалд хүрчихэв үү?

-Үндсэн хуульд гэхээсээ төрөөр тоглоод байгаа манантаж, будантсан бүлэглэлд, 25жил төр бариад төлөвшдөггүй намуудад буруу нь байгаа юм. 1999 онд Н. Энхбаяр, Ц.Элбэгдорж нар хуйвалдаагүй бол, Н.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Р.Гончигдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг тэргүүтэй “бүдүүн бүлэг” ард түмнээс асуулгүй зүтгүүлээгүй бол, 2000 онд олонхиороо Үндсэн хууль зөрчин баталгаажуулаагүй бол Монголын төр ингэтлээ дампуурахгүй байсан байж магадгүй. Өнөөдөр ч энэ хүмүүс Үндсэн хуулийг өөрчлөхөөр ханцуйшамлаж байх шиг байна. Уг нь энэ УИХ, эдгээр хүмүүс ёс суртахуунтай байж ,ард түмэндээ нэг ч болов удаа өрөө төлж, цэцийн дүгнэлтийг хүлээн авч, 1992 оны Үндсэн хуулиа бүрэн эхээр нь сэргээчихмээр юм.Тэгвэл харин хүсээд байгаа түүхэндээ үлдэнэ шүү.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард нийтээс санал асуулга болох байсан ч хойшлох шиг боллоо. Хэрэв болсон бол та саналаа өгөх байсан уу?

-Эрх баригчдад итгэдэггүй, хар машинд эргэлздэг байж, юуг, яаж өөрчлөх гээд байгааг нь мэдэхгүй байж саналаа харанхуй өгөх хэрэг үү.

-Санал асуулга нэрээр Үндсэн хуулийн замыг засах магадлал өндөр. Магадгүй эрх баригчид өөрт ашигтай байдлаар өөрчлөлт оруулчих магадлалтай?

-Ард түмнээсээ зөрөх, ирж яваа цагийг сөрөх “тэнэг зориг” дарангуйлагчид л байдаг.

Ярилцсан М. Ариунтуул

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …