Энэ удаагийн ярилцлагын буландаа ЮНИМЕД ИНТЕРНЕЙШНЛ ЭМНЭЛГИЙН хүүхдийн их эмч Б.Одгэрэлтэй ярилцлаа.
Асуулт: Танай эмнэлгийн хувьд сүүлийн үед хүүхдүүдийн дунд ямар өвчлөл зонхилон үзүүлж байна вэ?
Хариулт: Сайн байна уу? Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн өвчлөлөөс харахад амьсгалын замын өвчин тэр дундаа хатгалгаа, гуурсан хоолойн үрэвсэлтэй хүүхдүүд ихэнхийг эзэлж байна. Ер нь хүүхэд ханиад хүрэмтгий олон дахин хатгаа тусах, өвчлөмтгий байх нь хүүхдийн дархлаа тогтолцоотой холбоотой, ялангуяа Д аминдэм нь хүний дархлаанд оролцдог гол даавар учир дутагдвал хүүхэд дархлаа султай болж эрүүл хүүхдээс 13 дахин их ханиад томуугаар өвдөнө гэсэн үг юм.
Асуулт: Витамин Д дутагдал хүүхдүүдэд хэр их байна вэ? Гол шалтгаан нь юу байдаг вэ?
Хариулт: Эрдэмтдийн судалгаагар дэлхийн нийт хүн амын 50%-с дээш хувь нь витамин Д-н дутагдалтай байна. Монгол орны хувьд Д-н дутагдал өндөр тархалттай байгаа ба нийт хүн амын 90% нь дутагдалтай байг нь манай эмнэлэгт хийгдсэн судалгаа болон бусад судалгаанаас харагдаж байна. Монголд Д аминдэмийн дутагдал элбэг байдгийг хүүхдийн сульдаа өвчнөөс харж болох юм. Энэ нь нарны хэт ягаан туяаны дутлаас хүүхдийн арьсанд Д аминдэм үүсэх нь саатах, хоол тэжээлийн найрлаганд Д аминдэмийн агууламж, Са, Р- н хэмжээ бага байх явдал юм.
Асуулт: Тэгэхээр бид хүүхэд гэлтгүй томчууд ч бас Витамин Д авч чаддаггүй гэсэн үг үү?
Хариулт: Тэгэлгүй яахав. Монгол орны хувьд газарзүйн байршлаас шалтгаалан нарнаас авах боломж нь 6-8 саруудад л байдаг ба эрс тэс хүйтэн сэрүүн улирал удаан үргэлжилдэгээс болж арьсан дахь Д аминдэмийн дотоод эх үүсвэр идэвхижих нь хязгаарлагдмал юм. Үүнээс гадна Монголчууд далайн гаралтай хоол хүнс хэрэглэх нь маш ховор, голдуу хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн нь мах, гурил, будаа, хүнсний ногоо зэрэгт Д аминдэм бараг агуулагддаггүй, одоогоор хүнсийг Д аминдэмээр баяжуулагүй байгаа нөхцөлд Д аминдэмийн хэрэгцээг хоол хүнсээр хангах боломж манайд бүрдээгүй байна.
Асуулт: Хүүхдийнхээ Витамин Д дутагдалтай эсэхийг хэрхэн мэдэх вэ? Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Хариулт: Хэрэв Д аминдэм дутагдвал хүүхдийн биемахбодын маш эрчимтэй өсөлтийн үед бодисын солилцоо бүхэлдээ хямарч хүүхдийн ясжих үйл явц алдагдан мэдрэл яс булчингийн тогтолцооны эмгэг шинжүүдээр илэрдэг рахит өвчин үүсдэг. Рахит өвчний эхэн үеийн шинж нь тайван бус цочромхой болж, нойрондоо муудах, хөхөхдөө их хөлрөх, дагзны хэсгээр хөлөрч, тэр хэсгийн арьс хөлсөндөө цочрон загатнаснаас хүүхэд толгойгоо шөргөөн үс нь халцарч, шээс үнэртэй болох шинжүүд илэрдэг. Цаашлаад өсөлт хоцрох, ясанд ясархуу эд түрж урган толгойн хэлбэр өөрчлөгдөж далиу, данхар, хавтгай болох, эгэм мурийх, цээжний хэнхэрцэг өөрчлөгдөн шувуун цээжтэй болох нуруу бөгтийх мурийх, хөл майга болох гэх мэт өөрчлөлтүүд гарах ба ясанд гарсан өөрчлөлт насан турш үлдэх аюултай.
Асуулт: Хүүхдийнхээ витамин Д хэрхэн нөхөх вэ?
Хариулт: Хүүхдийнхээ цусан дах Д аминдэмийг хэмжүүлсний үндсэн дээр зөвхөн эмч хүүхдийн Д аминдэмийн дутагдал, рахит өвчний зэргийг тодорхойлж уух тун, хугацааг тогтоодог.
Дэлгэхэнгүйг:
https://www.facebook.com/UMIhospital/photos/pcb.888022707981002/888021511314455/?type=3&theater
Асуулт: Витамин Д дутагдалыг илрүүлэхийн тулд ямар шинжилгээ хийлгэх вэ?
Хариулт: Д аминдэмийг хүний цусанд тодорхойлдог ба манай эмнэлэг нь Италийн Diasorin компанийн Liaison иммунологийн бүрэн автомат аппаратаар Д аминдэмийг тодорхойлж байна. Мөн Олон улсын чанарын гадаад хяналтанд хамрагддаг цорын ганц эмнэлэг гэдгийг мэдэх байх.
Асуулт: Эмчилгээ хэдий хугацаанд үргэлжилэх вэ?
Хариулт: Эмчилгээний үргэлжлэх хугацаа хүүхдэд Д дутагдал нь хэр байгаагаас хамаарч ойролцоогоор 30-45 хоног байдаг. Сүүлийн үед Д аминдэмийг маш өндөр цохилтын тунгаар өгөхөө больсон ба эцэг эхчүүд хүүхдэд Д уулгахын хажуугаар хүүхдээ нар, агаарт гаргах ялангуяа зуны цагт 10-12 цагийн наранд байлгах, иллэг, гимнастик хийлгэх, эмчилгээний ваннад оруулах хүүхдийн хоолонд сүү, ээдэм, бяслаг, тараг, ногоон навчит ургамлууд, шар буурцаг, амуу будаа, эрдэнэшиш зэрэг кальциар баялаг бүтээгдэхүүн хэрэглүүлэх нь чухал шүү.
Асуулт: Эмчилгээ хийлгэснээр ямар давуу талуудтай вэ?
Хариулт: Д аминдэмийн дутагдал нь хүний биед маш олон эрсдэлийг дагуулахаас гадна Д витаминыг хяналтгүй уусанаар Д аминдэмийн илүүдэл, хордлого хүүхдэд элбэг байгаа тул эцэг эхчүүд та бүхэн витамин Д- г дур мэдэн өгөхгүйгээр Д аминдэмийг хэмжүүлсэний үндсэн дээр эмчийн байнгын хяналтанд уух хэрэгтэй шүү.
Манай эмнэлэгтэй холбогдох:
Утас: 77 000 000
Фэйсбүүк: www.facebook.com/UMIhospital