Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд 10 давж түрүүлэн Монгол Улсын Аварга хэмээх эрхэм цол хүртсэн Чимэдрэгзэнгийн Санжаадамбын хөлс нь хатаагүй байхад нь цөөн хором ярилцлаа. Тэрбээр Архангай аймгийн Хашаат сумынх билээ.
-Заан цол сайхан ч аварга цол илүү хүндэтгэлтэй шүү дээ. Сайхан байна.
-Архангай нутгийн хоёр бөх Улсын баяр наадамд түрүү, үзүүрт шалгарч үлдсэн гурав дахь тохиолдол боллоо?
-Тийм. Нутгийнхаа хүчит эрчүүдийн түүхийг хадгалж яваадаа баяртай байна. Нэлээн дээхэн төрийн баяр наадамд манай нутгийн “Аат” Д.Лувсанжамц, “Суугай” Содов нар түрүү, үзүүрт шалгарч байсан бол дараа нь Даян аварга “Буур” Жамъяан, Улсын арслан Ш.Төмөрбаатар нар мөн л тэргүүн байрын төлөө хүч үзэж байсан гэдэг. Энэ жил Р.Пүрэвдагва бид хоёр боллоо.
-Р.Пүрэвдагвын барилдааныг та сайн мэддэг нь дамжиггүй. Түүнийг үзүүрлэхийн дайны бодож байв уу?
-Р.Пүрэвдагва өнөө цагийн иртэй бөхчүүдийн нэг гэдгийг бөх сонирхогчид андахгүй. Тэр яагаад үзүүрлэж болохгүй гэж. Энэ жил түүний бэлтгэл урьдынхаас илүү сайн байгаа.
-Гэхдээ бөх хүнд тухайн өдрийн “од” гэж бий дээ. “Од” нь гийсэн бөх бараг дийлддэггүй гэж ярьдаг?
-Түрүүлж, үзүүрлэх ёстой бөх тэр өдөртөө нэг л өөр байдаг гэж Монголчууд минь ярьдаг.
-Тэгэхээр та өнөөдөр (өчигдөр) түрүүлэх мэдрэмжийг сэтгэлдээ тээж байв уу?
-Сайхан барилдъя л гэж Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьж ирсэн.
Наадам болгоны өрсөлдөгч өөр. Тэгээд ч та дээр “Тухай бөхийн “од” гийнэ” гэж ярьсан даа. Өмнөх наадмуудад тийм л сайхан “од”-той бөхчүүд түрүүлж, үзүүрлэж байсан даа.
-Өглөө гэрээсээ гарахдаа түрүүлэх юм шиг совин төрөөгүй гэж үү?
-Өмнөх наадмуудын адил л барилдлаа. Эхнэрийнхээ чанасан цайны дээжийг ууж, бурхандаа залбирч, зодог, шуудгаа арцаар утаад л гарсан.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу