Эхний нэг цагийн дотор ангир уургыг амлуулснаар нярайн эндэгдлийг 22 хувь бууруулдаг бөгөөд эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллосноор суулгалтаар эндэх эрсдэлийг 75-93хувь, уушгины хатгалгаагаар эндэх эрсдэлийг 80 хувь бууруулдаг байна.
Мөн багадаа эхийн сүүгээр хооллож байсан хүүхэд 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл 37 хувиар, илүүдэл жин болон таргалалтад өртөх эрсдэл 22 хувиар буурдаг болох нь судалгаагаар нотлогдсон байна.
Монгол улсад хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлтүүд жил ирэх тутам буурсаар байна. Тухайлбал, 2010 онд нийт нялхсын 66 хувь нь төрснөөс хойш эхний 6 сарын турш зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд уг үзүүлэлт 47 хувь хүртэл буурсан үзүүлэлттэй гарсан. Иймээс манай улс “Эх, бага насны хүүхдийн хооллолтыг дэмжих” стратегийн хүрээнд 2020 он гэхэд эхийн сүүгээр дагнан хооллолтыг 70 хувьд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү тэмдэглэлт өдрийг жил бүр өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэх нь эхчүүдийн болон олон нийтийн эхийн сүүгээр хооллолт болон нялхас, бага насны хүүхдийн хооллолтын ач холбогдлын талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Энэ жил Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 7 хоногийг энэхүү долоо хоногийг “Эхийн сүү – Эрүүл хүүхэд”уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас :
Энэ жил Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 7 хоногийг энэхүү долоо хоногийг “Эхийн сүү – Эрүүл хүүхэд”уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас :
- 8-р сарын 2-ны өдөр 16.00 -20.00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зөв хооллолтын зөвлөгөө өгөх” өдөрлөгийг
- 8-р сарын 3-ны өдөр шийдвэр гаргач нарт жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эхчүүдийг дэмжих талаар нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулна.
Түүнчлэн НЭМГ-ийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд 8 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд үйлчлэх хүрээний хүн амын дунд тус өдрийг тэмдэглэнэ.