Чиний төрсөн өдөр бус, улирал их чухал шүү! /зурхай /

ord_uyanga_20150826-03_big

Зурхайд итгэдэггүй, тэдгээрийг хаях хэрэгтэй гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байдаг.  Гэхдээ яаран дүгнэлт хийх хэрэггүй шүү!  Яг үнэндээ бид зурхайг хамгаалах зорилгоор бага зэргийн судалгаа хийлээ. Гэхдээ яг зурхай гэхээс илүү хүн  өөрчлөгдөж болдог  гэсэн цаад утга санааг хамгаалахыг зорилоо.

1. Зурхайг шинжлэх ухааны зүгээс судлаагүй.

Яг шууд утгаар нь авч үзэх юм бол одны  орд гэж огт байхгүй. Учир нь одууд өөр өөр зайнд оршдог бөгөөд бөөгнөрөл үүсгэдэггүй . Түүнээс гадна олонхи огторгуйн одуудын гэрэл нь манай гариг хүртэл хүрдэг боловч аль хэдийн мөхсөн байдаг байна.  Тэгэхээр, оддын гэрэл нь алс хягааргүйд орших жижигхэн, хөдөлгөөнтэй манай үзэсгэлэнт уншигчдад  ямар нэгэн байдлаар нөлөөлдөг гэсэн шинжлэх ухааны жинхэнэ судалгаа байдаггүй. Тэгсэн хэрнээ “зурхай бол худал зүйл” гэж хэлж болохгүй.  Яагаад гэдгийг дараах мэдээллээс уншаарай.

2. Зурхайн мэтгэлцээнүүд бол утгагүй.

Хүний хувь заяанд  үр тогтолт, эсвэл төрөлт гэсэн үеийн аль нь илүү чухал нөлөөлдөг вэ гэсэн мэтгэлцээнүүдийг дурьдахыг хүслээ. Зурхайн хэд хэдэн урсгал чиглэл байдаг.  Чамайг дөнгөж үр хөврөл байхад уу? Эсвэл эхийн умайнаас энэ зочиломтгой ертөнцөд ирэх үед үү? Эрдэмтэдийн үзэж байгаагаар ийм төрлийн маргаанууд ямар ч утгагүй. Хэрвээ чамайг 10 сард олсон бол, чи ойролцоогоор 7 сард төрнө. Харин 6 сард төрчихвөл – айгаад байх зүйлгүй дээ. Учир нь ……

3. Чиний төрсөн өдөр бус, улирал их чухал шүү!

Нэг сараар хойно, эсвэл өмнө төрөх нь  эрдэмтдийн хувьд тийм ч чухал биш. Хэрвээ чи зун төрсөн бол эхийн жирэмслэлтийн эхний гурван сар нь  өвөл, хоёр дахь гурван сар нь  хавар байсан байна. Бидний танилцуулах гээд байгаа судалгаанд  үүнийг ихээхэн чухалчилдаг байна: үр хөврөл нь  ямар орчинд өссөн, хэвлийгээрээ дамжин хэр их нарны гэрэл авсан гэх мэт.  Нар бол – D витамин бөгөөд энэ нь генетикийн түвшинд үр хөврөлд өөрчлөлт оруулж чадах цөөн хэдэн бодисуудын нэг юм байна.

4.  Ер нь энэ бүхэн их будлиантай.

Учир нь Улаанбаатарын зун, Африкийн өвөлтэй адилгүй. Мөн цаг агаарын байдал, гэмтэл согог, эцэг эхийн хоолны дэглэм,  зуршил зэргийг авч үзвэл ямар ч шинжлэх ухааны тооцоолол, зурхай ч мөн адил мэргэ төлөг болон хувирна. Гэхдээ зурхайчдад итгэснээс эрдэмтэдэд итгэхэд  илүү амар – тэд бидний хийсэн алдааг ямар ч зүрх сэтгэлгүй огторгуйн одод руу чихэхгүй л дээ.

ҮР ТОГТООХ ЧАДВАРТАЙ ОРДУУД

Нэгэн давхар судалгааг авч үзье. Нэг хэсгийг нь Венийн эрдэмтэд, нөгөө хэсгийг нь Вьетнамын эрдэмтэд хийжээ. Гарсан үр дүн нь үнэхээр цочирдмоор. Судалгаанаас үзэхэд, эмэгтэй хүний төрсөн өдөр нь дараа нь өөрөө хүүхэд төрүүлж чадах эсэхэд нөлөөлдөг гэж гарчээ. 1967 оноо эхлэн венийн мэргэжилтэнүүд хүн амын төрөлтийн статистик мэдээг цуглуулан нэгэн зүй тогтлыг илрүүлжээ. 11-12 сард төрсөн охидууд (шинжлэх ухааны бус ангилалаар бол Хилэнц ба Нум)  нь 7 сард төрсөн охидтой (Мэлхий ба Арслан гэх) харьцуулахад ээж болох магдлал нь 15 % -иар илүү байдаг байна. Ер нь “өвлийн” охидын  үр тогтоох чадвар илт давуу байдаг гэнэ. Гэхдээ зөвхөн Европт шүү!   Тэгтэл Вьетнамд яг эсрэгээрээ: 7 сард төрсөн охид үр тогтоох  чадвартай байхад 1-ээр сард төрөгсөд нь цөөн тооны хүүхэд гаргадаг байна.   Эндээс үзэхэд,  гэдсэнд бойжиж буй үр хөврөлийн ирээдүйн үр тогтоох чадвар нь орчны чийгшилээс ямар нэгэн байдлаар хамаардаг бололтой. Зун Вьетнамд бороо ордог бол Венийд өвөл нойтон цастай байдаг. Харин нэг ба долоодугаар сарууд нь ихээхэн хуурай байдаг байна.

ХООЛОНД ДУРГҮЙ ОРДУУД

Хоол боловсруулах системийн үйл ажиллагаанд тухайн хүний төрсөн өдөр нь нөлөөлдөг болох нь судалгаагаар тогтоогджээ. Нэгэн шинжлэх ухааны сэтгүүл өөрийн онцлогоос хамааран жирийн зурхайг нийтлэх боломжгүй боловч 2008 онд сонирхолтой судалгааны дүнг хэвлэн гаргажээ. Хэдэн мянган хүүхдийн намтрыг судалсны үндсэн дээр эрдэмтдийн тогтоосноор: намраас бусад улиралд төрсөн хүмүүс  (Матараас-Арслангийн орд хүртэл)10%-ийн магадлалтайгаар  ямар нэгэн харшилтай болдог байна.   Тэгтэл бусад ордны хувьд энэхүү үзүүлэлт нь  5%-иас хэтэрдэггүй. Мөн 3-6 дугаар сарын (Загаснаас-Мэлхийн орд хүртэл) хооронд төрсөн охидууд  хоолны асуудалтай байдаг бөгөөд 15%-ийн магадлалтайгаар хэт тураалын өвчин  үүсдэг байна.

Хүүхдээ хоол голдоггүй болгомоор байвал өвөл эсвэл зун төрүүлээрэй.

УЙТГАР ГУНИГТАЙ ОРДУУД

Түр азнаарай. Өвөл  төрүүлээрэй гэж хэлэхдээ арай буруутчихав уу даа. Мэдрэлийн эмнэлгүүдийн статистикийн дүнг харахад өвөл төрсөн хүмүүс ихэвчлэн стресст орох, шизофрени  болон  улирлаас хамаардаг мэдрэлийн өвчтэй байх нь  элбэг байдаг байна. Гэхдээ судлаачдын үзэж байгаагаар төрсөн өдөр буюу сар нь шинээр төрсөн хүүхдэд нөлөөлдөггүй. Харин өвөл төрсөн хүүхэд амьдралын эхний саруудад эцэг эхийнхээ зан байдлыг өөрийн эрхгүй хуулбарлаж уйтгар гунигт автдаг юм байна.  Томчууд яагаад уйтгар гунигтай байдаг вэ гэхээр  бидний биологийн цаг нь өдрийн уртаас хамааран бидний зан байдал  болон ажлын чадварыг удирддаг. Өвөл ханиад хүрвэл дулаан хөнжилнөөс  гараад эмийн сан руу явж эм авахын оронд бид улам сул дорой, үлбэгэр болдог.   Хавар томчууд нь эргээд сэргэж, баяр баясгалантай болдог бол хуулбарласан  хүүхдүүд насан туршид гутранги, ноомой болж болзошгүй.

Хуулбарлалтыг шинжлэх ухааны үүднээс батлаагүй гээд  судалгааны үр дүнг  тоохгүй орхиж  болохгүй. Судлаачдын гаргасан дүгнэлт нь буруу байна гэж үзсэн ч статистикийн дүнг харахад нум, матар, хумх ба загасны ордны хүмүүс үнэхээр  стресст оромтгой юм  байна шүү.

БҮТЭЛГҮЙ ОРДУУД

Хүсэхгүй байгаа ч гэсэн уншигч авхай нарыг өвлийн улирлаар дахиад айлгах нь дээ. Өвөл төрсөн хүүхдүүд таарамж муутай гэр бүлд 10%-иар илүү төрдөг гэнэ.  Өөрөөр хэлбэл, ээж нар нь ихэнхдээ дээд боловсролгүй, заримдаа бүр өсвөр насны охид ч байдаг.
Тэгэхээр 11-12 дугаар саруудын хооронд төрсөн хүмүүс бизнест өндөр амжилт үзүүлэх нь харьцангуй ховор, элдэв донд автах магадлал ихтэй. “Өвлийн” хүүхдүүд яагаад азгүй байна вэ гэдгийг тайлбарлах боломжтой нэгэн таамаглал байдаг байна.  “Хөнгөн” эмэгтэйчүүд хавар жирэмсэлдэг хоёр шалтгаантай : а) цаг агаар болон өмссөн хувцас нь улам хөнгөмсөг болгодог байна. б) өвлийн туршид тэдний хамтрагч нарын үрийн шингэний идэвхжил нэмэгддэг (энд ямар ч ид шид байхгүй: сэрүүн нь эрчүүдийн түрүү булчирхайны үйл ажиллагаанд түлхэц өгдөг бол халуунд “унтдаг” гэж хэлж болно.)

УРТ НАСТАЙ ОРДУУД

Дээрх мэдээллийг уншаад  Хилэнц, Нум, Матрын ордныхонд ямар ч гэрэл гэгээ байхгүй гэж бүү бодоорой. Австри, Данийн эрдэмтэдийн тавьсан нэгэн илтгэлд намар төрсөн хүмүүс бусад улиралтай харьцуулахад  урт наслах магадлал харьцангуй өндөр байдаг гэсэн байна.  Мөн есөн сарын хүүхдүүд (Охин ба Жинлүүрийн орд) их азтай байдаг гэж нотлоод байгаа.  Тэдний судалгааг АНУ-ын эрдэмтэд ч батлажээ. 10-12 дугаар саруудын хооронд төрсөн хүүхдүүд бусадтай харьцуулахад 160 хоногоор илүү амьдардаг гэнэ шүү. Өөрөөр хэлбэл бүтэн хагас жилээр илүү!

everyday.mn

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …