Хаягдаж баларсан аялгуу Монгол хэл

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл гээд л бид эх хэлээ магтан сайжаадаг байсан. Үнэхээр ч Монгол хэл шиг агуу үгийн баялагтай, олон утга илэрхийлэлтэй, хүртээмжтэй хэл байхгүй. Орос, Англи,Хятад хэлний их мастерууд манай Монгол хэлийг гүйцэхгүй үг дутмаг нэг үг хэд хэдэн янзаар хувирдаг, нэг утганаас нөгөө утганд шууд шилждэг, өгүүлбэрийн утгаасаа ялгаж ойлгодог, үгсийн сан муутай зэргээр  шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Тухайн газарт нь өсөөгүй учраас хэлийг хэзээ ч төгс сурахгүй ч эрдэмтэн мэргэдийн ярианаас бол ядмагхан, дутмагхан сонсогддог.

olloo_mn_1409119891_mglhel

Харин орчин үеийн хагас боловсорсон халтар гадаад хэлний мэдлэгтэй хүмүүс эх хэлний үг бүрийг харийн үгээр сольж байгаа нь үг мартагдах, хүчгүйдэх, ярианд хэрэглэгдэхгүй болох магадлал өндөр. Тиймээс эх хэлээ мартахгүйн тулд аль болох баялаг үг хэллэгээр ярих нь чухал цаг үе. Хөдөө орон нутгийн хүмүүс аргагүй эх хэлээрээ ярьж ойлголцож байгаа юм. Харин худал үнэн хотжоод, гадаад дотоодоор яваад ирэхээр хэлээ мартах, аялагатай ярих, хэрэглэхгүйн улмаас бид үр хүүхдүүддээ муу үлгэрлэл болоод байна.

527-13903674231237216_1384137048482340_1348591117_o

Сүүлийн үеийн Монгол хэлэнд “Ч” үсгийн хэрэглээ “Ц” үсгээр солигдож байна. ЧИ гэж дуудаж чадахгүй эрх нь мэдэгдэхгүй, шулга нь ч мэдэгдэхгүй, энхрий болох гэж жүжиглээд ЦИ гэдэг болж. Энэ хэллэг оюутан залуусын дунд нэлээд хүчээ авсан. Мөн гарийдна, халтуурдна, шүшлэнэ, шоудна, матиглана, мултарна гэх мэтээр маш олон зүйлээр ярьж хэлж байгаа нь цаанаа үгийг үгээр орлуулж байгаа хэрэг. Мөн бид программ, систем, инженер гэх мэт маш олон үгийг Монгол хэлээр орлуулахаас ч айдаг болж. Айх ч биш мэддэггүй.

dscf3239

Харийн соёлыг чадах чадахгүй, мэдэх мэдэхгүй даган дуйрааж эх хэлээ хөсөр хаясан нь хойч үедээ хэрхэн нөлөөлөх бол. Ийнхүү бид эх орон нь наймаачдын гарт, эрүүл Монгол хүнгүй, аялгуу сайхан Монгол хэлгүй болж байна. Бидэнд ер нь юу байнаа.  70 сая малтай ч тайван бэлчээрлүүлэх газаргүй, газар доороо эрднэстэй ч хүн амдаа хүртээлгүй /иргэд нь захиран зарцуулах мэдэлгүй/, гурван сая хүнтэй ч сэтгэцийн өвчин, элэг, цус харвалтаар дэлхийд дээгүүрт бичигддэг. Маш их боломжин дээр хоногийн хоолоо үлгэн салган “залгадаг” Монгол хүний амьдралд ядахдаа эх хэлний дархлаагүйтэж эргээд ойлгохооргүй болж байна. Бид өөрсдөөсөө шалтгаалах эх хэлэндээ ч хяналтгүй байна. Эрдэмтэд нь зөв бичгийн дүрэм дээрээ маргалдаад итгэл үнэмшилгүй болгож байна. Манай улсад харийн соёл түрэн орж ирж, эрлийзжүүлэхэд тун чиг амархан байна даа. Бидэнд өөрсдийн гэх юу ч алга.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …