“Усны аюулгүй байдлын төлөвлөгөөнд Аудит хийх” сэдэвт сургалт эхэллээ

untitled%d0%b1%d0%b1

Ундны усны аюулгүй байдлыг хангахын тулд усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх цэгүүдэд ус бохирдуулах хүчин зүйлсийг тогтоож, эрсдлийг үнэлэх, бохирдлоос урьдчилан сэргийлэх үүднээс 2012 оноос эхлэн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хот суурин газрын 2 ус хангагч байгууллага, жижиг суурин газрын 6 байгууллагуудад “Усны аюулгүй байдал” хөтөлбөрийг нэвтрүүлснээр өнөөдрийн байдлаар хот суурин газрын 22 ус хангагч байгууллага (нийслэл, 21 аймгийн ус хангагч байгууллага), жижиг суурин газрын 23 байгууллага (Дорноговь аймгийн 14 сум, Өмнөговь аймгийн 7 сум, Дорноговь аймгийн Алтанширээ сумын эрүүл мэндийн төв, Нийслэлийн Найлах дүүргийн 109-р бага сургууль) болж өргөжиж 1 сая 900 гаруй хүн ам уг төлөвлөгөөний үр ашгийг хүртээд байна. Эрсдэлийн менежментэд суурилсан усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх нь тасралтгүй үйл явц бөгөөд амжилттай эхлүүлсэн уг хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр уг хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, хийсэн ажлын үр дүнг үнэлэх ажил тулгамдаад байна.

dsc_8588

Иймд усны аюулгүй байдлын хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх олон улсын арга аргачлалд суралцах ялангуяа дотоод болон хөндлөнгийн аудит хийх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байсан юм. Иймд 2015 оны 10-р сард Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулсан аудит хийх сургалтад ЭМЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн холбогдох мэргэжилтнүүдийг хамруулсан.  Мөн уг хөтөлбөрийн хэрэгжилтэд аудит хийх анхны сургалтыг “Ус сувгийн удирдах газар” дээр 2015 онд  зохион байгуулж хэрхэн үр дүнтэй байсан талаар илтгэл тавихаар сургалтын хөтөлбөрт оруулсан байгаа.  Иймд нийслэл, орон нутгийн түвшинд “усны аюулгүй байдал” хөтөлбөрийн хэрэгжилтэд аудит хийх арга аргачилалд суралцах, түүнчлэн талбарын сургалттай тухайлбал, ундны усны дээд эх үүсвэр болон Ус сувгийн удирдах газар дээр очиж туршлага судлахаар хөтөлбөрт мөн тусгагдсан байгаа. Уг сургалтанд 21 аймгийн Ус хангагч байгууллагын дарга болон Мэргэжлийн хяналтын газрын орчны эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид оролцлоо.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …