Цэцэрлэгийн хүүхдүүдээс хандив хэлбэрээр мөнгө хураахыг хуулиар хориглосон байдаг

Цэцэрлэгийн хүүхдүүдээс хандив хэлбэрээр их хэмжээний мөнгө нэхээд байна гэсэн гомдлыг эцэг эхчүүд хэлээд байна. Анги тохижуулах, ном авах нэрийдлээр мөнгө нэхээд байх юм. Тэр дундаа улсын цэцэрлэгүүдийн хүүхдээс мөнгө хураах хуулийн заалт байдаг эсэхийг эцэг эхчүүд лавлаж өгөхийг хүссэн юм.

148067185658414270c486b

Тухайлбал, Баянгол дүүргийн цэцэрлэгийн “Б” бүлгийн хүүхдүүдээс анги тохижилтын мөнгө хэмээн хүүхэд тус бүрээс 137 мянган төгрөг нэхжээ. Тус анги нь нийт дөч орчим хүүхэдтэй бөгөөд энэ нь ойролцоогоор дөрвөн сая гаруй төгрөгийн мөнгөн сан үүсгэх аж. Ангийн багшийн хэлж буйгаар, дээрх мөнгийг ангийн хивсэнцэрийг солиход ашиглана гэх ба эцэг эхчүүдэд хэдэн хүүхдээс тохижолтын мөнгө авсан болон одоо үүсээд буй мөнгөн дүнг албан ёсоор танилцуулсан зүйл үгүй гэдгийг зарим эцэг эхчүүд хэлж байна.

Мөн түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нэгэн улсын цэцэрлэг бага бүлгийн ангийн хүүхдүүдээс анги тохижилтын 24 мянга, номны 8000 төгрөг нэхээд байгаа талаар ч эцэг эхчүүд гомдол мэдүүлээд байгаа юм.

Ийнхүү эцэг эхчүүдээс мөнгө татдаг, цугласан мөнгөний зарцуулалт, санхүүгийн тооцоо зэрэг ил тод бус байдагтай холбоотой  гомдол санал Нийслэлийн боловсролын газарт сүүлийн жилүүдэд олон тоогоор ирэх болжээ.

Гэтэл 2013  онд Нийслэлийн боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс ямар нэг хэлбэрээр хандив, мөнгө хураахыг бүрэн хориглосон байдаг.  Түүнчлэн журам зөрчиж эцэг эхчүүдээс мөнгө нэхсэн багш нарт мөнгөн торгууль оногдуулахаас эхлээд багшлах эрхийг хасах хүртэл арга хэмжээ авдаг.  Харин эцэг эхчүүд зөвлөлдсөний үндсэн дээр анги танхимын урсгал засварт,  эцэг эхчүүдэд нээлттэй мэдээлэл өгч тодорхой хэмжээний хураамж авахыг тусгай журмаар зөвшөөрдөг аж.  Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул “ Нийслэлийн боловсролын газраас нэгдсэн зохион байгуулалттайгаар мөнгө хураахыг хориглосон байдаг. Тиймээс бид хаврын төгсөлтийн үеэр энэ асуудал дээр онцгой анхаарч зөвлөмж гаргадаг. Эрдмийн баяраа хэрхэн тэмдэглэх вэ гээд энэ асуудал дээр тодорхой хяналт тавьдаг. Эцэг, эхчүүд өөрсдөө санаачлаад арга хэмжээ зохион байгуулж болно. Харин багш нарт, сургуульд нэгдсэн байдлаар аялалд явах зэрэг арга хэмжээ зохион байгуулах шaардлaгагүй. Хэрвээ цэцэрлэг сургуулийн багш нар мөнгө хураасан гэх асуудлаар Нийслэлийн боловсролын газар болон тухайн дүүргийн Боловсролын хэлтэст хандаж болно. Дүүрэг нь хариуцахгүй бол Нийслэлийн боловсролын газрын өргөдөл, гомдол хариуцсан ажилтанд хандаж болно. Мөн Засгийн газрын “11 11” төв рүү хандаж болно. Хамгийн гол нь бид ам дамжсан яриа, дам сургаар явж очоод шийдвэр гаргах боломжгүй. Баримт нотолгоотой зүйлүүдийг л үндэслэн арга хэмжээ авдаг” гэлээ.

zaluu.com

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …