Д.Гансүх: Шүүгчийн цалин бага байснаас зарим нэг нь хээл хахууль авдаг байсныг үгүйсгэхгүй

 download (1)Төв аймгийн шүүхийн шүүгч Д.Гансүхтэй шүүхийн ил тод байдал хийгээд шүүгчийн цалингийн асуудлаар ярилцлаа.

-Энэ оны дөрөвдүгээр сараас хэ­рэг­­­­жи­ж эхэлсэн Шүүгчийн эрх зүйн байд­лын тухай хуулиар шүүг­­­­­чийн хараат бус байдал, эдийн засгийн ба­тал­­­­гааг хуульчилж өг­сөн.

Ингэс­нээр та бүгд ч шүү­хийн шинэчлэлийг гүнз­­­гий­рүү­лэх, нийгэмд шу­дар­га ёс тогтоход чухал ач холбог­долтой гэж үзэж бай­гаа?

-Тийм ээ. Шүүгчийн хараат бус байдал, эдийн зас­гийн баталгааны нэг бүрэлдэхүүн хэсэг нь шүүг­чийн албан тушаалын ца­линг нэмж тогтоох явдал юм.

Нөгөөтэйгүүр энэ нь нийгмийн хөгжил хийгээд цаг үеийн шаардлага болсон чухал сэдэв юм. Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэн нь 32 жил шүүгчээр ажилласан хүний хувьд шүүхийн ажил амьдралын жаргал, зовлонг ойлгодог бүх хүн талархан дэм­жиж байгаа гэдэгт эргэл­зэхгүй байна.

-Ингэхэд дээрх хуулийн хүрээнд шүүгчдийн цалин нэмэгдэж 3.5 сая төгрөгийн цалин авдаг бол­но. Гэтэл үнэхээр авч бай­гаа цалин шигээ шүүгч­дийг шударга ажиллаж чадах болов уу гэх асуулт иргэ­дийн дунд байсаар бай­на?

-Үе үеийн Монголын шүүгчид өргөсөн тангарагтаа үнэнч ажилласаар ирсэн. Цаашид ч ийм байна. Гэхдээ зах зээлийн нийгэмд орсноор нийгмийн сэтгэл зүй болоод иргэдийн дунд баян хоосны ялгаа их гарсан. Ийм нөхцөлд шүүгчдийн цалинг хуульд заасан зохистой хэмжээнд нэмж байгаа нь үнэхээр сайшаалтай. Ингэснээр шүүгчдийг шударга ажиллах үндэс тавигдаж байгаа юм.

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчдэд хориглох зарим зүйлийг тодотгож өгчээ. Тухайлбал аливаа нэг баяр ёслол болон бусад арга хэмжээтэй холбогдуулан шүүгчдэд өгсөн бэлэг сэлтийг төрийн өмчид тооцно гэсэн байна. Шуудхан хэлэхэд шүүгчдэд цалингаас өөр амьдрах ямар ч эх үүсвэр байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр Шүүхийн ерөн­хий зөвлөлөөс тогтоосон цалин­гийн хэмжээ та бүг­дийн амьдралыг хэр ба­тал­гаатай болгож байгаа вэ?

-Шүүхийн ерөнхий зөв­лөлийн “Шүүгчдийн ца­линг нэмэгдүүлэн олгох тухай” тогтоол гарган Шүүгч, ерөнхий шүүгчдийн ал­бан тушаалын цалингийн хэм­жээг тогтоох тухай 16 дугаар тогтоолоор шүүгчдийн ал­бан тушаалын цалинг нэмэг­дүүлэн тогтоосон. Уг тогтоол ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжинэ. Бид ч хэдэн сарын өмнөөс шүүгчийн нөлөөллийн мэ­дүүлэг хөтөлдөг болсон. Энэ нь аливаа хэрэг маргаа­ныг ил болон далд аргаар өөрийнхөө талд шийд­вэр­лүүлдэг зүйлийг арилгах зорилготой юм.

-Ингэхэд бид шүүгчдийн нөлөөллийн мэдүүлэг шу­дарга бөглөгдөж байгаа гэд­гийг яаж мэдэх юм бэ. Бас л эргэлзээтэй зүйл шүү дээ? 

-Чиний асууж байгаа зөв л дөө. Бид эрүүгийн ч бай, иргэний ч бай бүхий л хэрэг дээр нөлөөллийн мэдүүлэг хөтөлж байгаа.

Гэхдээ ингэж хардахын оронд нөлөөллийн мэдүүлэг хөтлөх нь хэр ашигтай вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Наад зах нь шүүгчдэд нөлөөлөх нь ийм хор уршигтай юм байна гэдгийг ард иргэдэд ойлгуулж, нийгэмд шударга ёс тогтоох явдал юм.

Харин тангараг өргөсөн шүүгч нөлөөллийн мэдүүлгээ үнэн зөв хөтлөх ёстой. Аливаа хэрэг маргааныг гуй­­вуулж, асуудлыг буруу ший­­дэх сонирхолтой нэг ч шүүгч байхгүй гэдэгт итгэл­тэй байна.

-Төв аймгийн шүүгчдийн цалин амьдралд нь хэр хүрэлцээтэй байдаг бол. Нийслэлийн шүүгчдийн   и­хэнх нь байр, цалингийн зээлтэй байдаг юм билээ?

-Адилхан шүү дээ. Төв аймагт үйл ажиллагаа явуулж байгаа гурван шүү­хийн нийт 14 шүүгч бий. Судал­­гаанаас харахад тэдний хоёр нь гэрт амьдардаг. Үлд­­сэн хэд нь орон сууцанд бай­даг. Нэг шүүгчээс бусад нь орон сууц болон цалингийн зээлтэй. Шуудхан хэлэхэд бидний авч байгаа цалин амьжиргаанд тийм ч хүрэлцээтэй байдаггүй.

-Уучлаарай, нууц  биш бол та дунджаар хэдэн төг­рөгийн цалин авдаг вэ?

-Давж заалдах шат, анхан шатны шүүхийн шүүгчид адилхан цалин авдаг. Яг өнөөдөр өнгөрсөн долоодугаар сард шинэчилж тогтоосноор хоёр сая төгрөгийн цалинтай байна. Өмнө нь ажилласан жил зэргээсээ хамаарч дээд тал нь сая гаргаж л авдаг байсан.

Иймээс гарцаагүй шүүг­чийн цалин хөлсийг нэмэх шаардлагатай. Өмнө нь шүүгчдийн цалин бага, амьжиргаанд нь хүрэлцэх­гүйн улмаас зарим нэг нь ав­лига, хээл хахууль авдаг байсан байж болох.

Гэхдээ бүгд биш шүү. Нөгөөтэйгүүр бидэнд шүүг­чийн цалингаас өөр ямар ч орлого байхгүй болж байгаа. Тиймээс эдийн засгийн баталгааг хангах нь чухал юм.

-Үндсэндээ та 30 гаруй жил шүүх байгууллагад шүүгчээр ажиллажээ. Ах­мад шүүгчтэй уулзсаных шүү­хийн шинэчлэлийн тухай асуухгүй өнгөрч ча­дахгүй нь. Энэ удаагийн шүү­хийн том шинэчлэл үнэ­хээр цаг үеэ олсон зүйл мөн үү?

-Тийм ээ, яах аргагүй цаг үеэ олсон шинэчлэл хийгдэж байна. Гэхдээ өнгөрсөн хуга­цаанд шүүгчийн шинэч­лэл огт хийгдээгүй биш шүү дээ. Алхам алхмаар хийгдэж л ирсэн.

Харин шүүхийн багц хуулийг багцаар нь гарган баталж, улмаар шинэчлэлийг өөр өнцгөөс олж хэрэгжүүлж байгаа нь үнэхээр цаг үеэ олсон гэж хэлэх байна.

-Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээр шүүх байгууллагын бүтэц бүрэлдэхүүнд нэлээд өөрч­лөлт орж байгаа. Ту­хайл­бал танай аймгийн шүүх байгууллагын хүний нөөц, ажлын байрны хүртээмж яаж шинэчлэгдэж байна вэ?

-Манайд сум дундын хоёр болон анхан шатны шүүх нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явуулна. Харин давж заалдах шатны шүүхийн таван шүүгч нийслэлд төвлөрч үйл ажил­лагаагаа явуулахаар болж байгаа. Тиймээс ажлын байр­ны хувьд нэг их санаа зо­вох зүйлгүй. Гол нь шүүгч ил тод, шударга үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн нийгмийн сэтгэлзүйг төлөв­шүүлэх нь чухал юм. Ингэснээр шүүгчдэд нө­лөөлөх гэсэн оролдлогыг хазаар­лаж, шударга ёсны үн­дэс тавигдана. Үндсэндээ Монголын 4500 гаруй хуульч, өм­гөөлөгч, прокуроруудаас хам­гийн шилдэг, чадварлаг нь шүүгч болно. Өрсөлдөөн ч бий болно. Гэхдээ зүгээр нэг хүс­сэн болгон шүүгч болж чадахгүй шүү дээ.

-Яагаад?

-Шүүгч хүнд тавьдаг хуу­лийн шаардлага, бол­зол гэж бий. Дээр нь мэргэжлийн шалгуур гэж байна. Энэ бүгдийг давсан нэг нь шүүгч болох юм. Ийм чадварлаг шүүгчдээр хэргээ шийдвэрлүүлэх нь нийгэмд шударга ёс тогтоох хам­гийн том хөшүүрэг болно. Ингэс­нээр нийгмийн хөгжил зөв голдиролд орох эхлэл тавигдаж байгаа юм.

-Хэдий тийм эерэг тал­тай ч нөгөөтэйгүүр хууль эрх зүйгээр сурч төгсгөх залуусын тоо нэмэгдэнэ. Ингэс­нээр өрсөлдөөнд ялаг­­­­­д­­сан тоо томшгүй дип­ломтой ажилгүй залуус бий болох юм биш үү. Олон жил хуульчаар ажилласан хүний хувьд үүнд ямар бодолтой байна вэ? 

-Дөнгөж их дээд сургууль төгсөөд ирж байгаа залуус мэргэжлийнхээ дагуу ажил­лахыг эрмэлзэх нь ойлгомжтой.

Тэр дундаа шүүгч бо­лох гэж тэмүүлэх сэтгэл зүй аяндаа тогтоно. Одоо ажиллаж байгаа нь ч адилхан. Иймээс аль аль нь өөрсдийгөө боловсруулахыг л хичээнэ шүү дээ.

Хууль эрх зүйгээр сурч байгаа залуусыг тоогоор нь хязгаарлах шаардлага байхгүй. Хуулийг дээдлэх, зөв хэрэглэх, түүний дагуу ажиллаж амьдрах нь хүн төрөлхтний үүрэг юм. Тиймээс хэчнээн олон хүн хууль, эрх зүйгээр сурч төгсөнө төдий чинээ нийгэмд хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …