Үнэхээр өөрөө бодож чаддаг робот байдаг болов уу? эрдэмтэд харин энэ асуултанд хариулахдаа бид программд мэдээлэл оруулж, эцсийн дүндээ технологийн тусламжтайгаар роботыг бүтээдэг гэж хариулдаг. Гэхдээ ОХУ, АНУ-ын эрдэмтэд хамтран хиймэл оюун ухааны талаар судалгаа хийж байгаа билээ. Ингээд энэ талаар Аватар төслийн эрдэмтэн Далай ламтай ярилцсан ярилцлагаас хүргэе.
–Таны бодлоор робот өөрөө бодож чадна гэдэгт итгэдэг үү?
-Миний бодлоор робот ухамсаргүй байдаг. Хүмүүс бид түүнд тусгай ухамсар суулгаж болох юм.
-Тиймээ, би санал нэг байна. Бид машинд мэдээлэл оруулдаг. Гэхдээ төслийн хоёр дахь шат нь хүний тархинд зориулж амьдрах чадвартай систем зохиох явдал. Энэ нь үхлийн зааг дээр байгаа хүмүүст зориулагдсан. Аватарыг ашигласнаар хүн удаан амьдарч чадна. Учир нь олон хүмүүс тархи үхжсэнээр биш харин дотор эрхтнүүд нь үхэж, бие цогцос нь өвчилснөөс болж мөхдөг. Хэрвээ бид тархийг аварч чадвал хүмүүс амьдарч чадна. Хэрэв хүний тархийг аватар роботтой нэгтгэж чадвал хүн 200-аас дээш насалж чадна гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Бие, робот, хүний ухамсар, тархийг нэгтгэх шаардлагатай. Энэ бол боломжтой шүү. Хэрэв бид тархийг робот биед суулгаж чадвал хавьгүй удаан амьдрах чадвартай шинэ хүнийг гаргаж ирнэ гэсэн үг.
-Хүн амьдрахын тулд хүнс, орон байр, хувцас шаардлагатай. Харин Роботод хүнс шаардлагагүй. Тэгэхээр шинэ робот биетэй хүн хамаагүй хямд байна гэж боддогдлоо /Инээв/
-Манай төслийн гурав дахь шат нь хүний ухамсрыг шилжүүлэн суулгах боломжтой хиймэл тархи бүтээх зорилготой. Биологийн амьдрал нь төгсгөл болоход хүн энэ ертөнцийг орхих уу эсвэл хиймэл биетэй үргэлжлүүлэн амьдрах уу гэсэн шийдвэр гаргах боломжтой болох юм. Цаашлаад роботжсон бие, хиймэл бие нь нанороботуудаас тогтох бололцоотой. Ингээд “Аватар” төслийн дөрөв дэх төсөлд бид голограммтай төстэй бие бүтээнэ. Манай төсөл бол хүмүүнлэгийн зорилготой. Бид хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах технологиудыг хөгжүүлж, эдгээр технологийг хямд төсөр, хүн бүрт хүртээмжтэй байхаар тооцоолж байгаа юм. Зөвхөн элитүүд, цэргийнхэнд зориулахгүй. Одоо би танаас “Аватар” төслийн тухай таван асуулт асууя. Эхнийх нь, төсөл хэрэгжих бүхий л үе шатууд хэр бодитой гэж та бодож байна вэ? Хүний ухамсрыг биеэс нь салгаж, өөр биологийн эсвэл биологийн бус биед шилжүүлэх боломжтой юу?
-Одоо бидэнд байгаа технологийн түвшинг авч үзвэл энэ нь тийм ч хялбар байхгүй л болов уу гэж би бодож байна. Гэхдээ хөгжил дэвшил явагдаж, технологиуд хөгжиж байна. Ямар ч тохиолдолд цаашдын судалгаа явуулах нь зүйтэй. Шинжлэх ухааны эрэл хайгуул нь анхандаа тодорхойгүй байдаг ч эрдэмтэд ажилдаа орж, туршилт явуулж, гайхалтай нээлтүүд хийдэг шүү дээ. Тэгэхээр урагшаа!
-Баярлалаа. Тэгэхээр та ухамсар, бие хоёрыг салгах нь боломжтой гэж үзэж байна уу?
-Тиймээ боломжтой. Ухамсар хуучин биеэс салж, шинэ залуу биед шилжин ордог хоёр төрлийн йог байдаг. Ийм жишээ Төвөд, Энэтхэгт бий. Тэдгээрийн заримыг би үнэн гэж боддог. Тэр бүү хэл хүний биеэс ухамсар салж, амьтны биед орох нь ч бий. Буддизм ч тэр индуизмийн зарим эртний уламжлалууд нь дахин төрөх итгэл үнэмшил дээр суурилагдсан байдаг. Мөн чанарынхаа хувьд нарийн ухамсар нь биологийн биеэс салах боломжтой. Ялангуяа энэ нь хүнийг үхэх үед болдог процесс. Түүнчлэн амьд ахуйд биеэс ухамсар салах үзэгдэл бясалгалын үед бий болдог.
Орчин үед хүний тархи руу хөндлөнгөөс орох нь ёс суртахуунд нийцэх эсэх талаар хэлэлцэх болсон. Нэг талаас ийм технологиуд нь өвчтэй, үхэж байгаа хүмүүст туслахад зориулагдах бол нөгөө талаас ийнхүү хөндлөнгөөс оролцсоноор сөрөг үр дагавар гарч ирнэ гэсэн болгоомжлол байна. Аватар технологи боловсруулах нь хэр ёс суртахуунтай гэж та бодож байна?
-Энэ нь та бүхний сэдлээс хамаарна. Та нар эдгээр судалгааг яагаад явуулах болсон гэдгээс шалтгаална. Би эрдэм шинжилгээний эрэл хайгуулд эергээр ханддаг. Гэхдээ сэдэл чухал. Амьд биетийг ердөө л машин эсвэл машины хэсэг шиг, ямар ч хүндэтгэлгүйгээр хандах юм бол сөрөг үр дагавар гарч болох юм. Та бүхэн хариуцлагаа ухамсарлаж, амьдралд хүндэтгэлтэй хандан туршилтаа хийвэл ийм туршилтууд нь хүн төрөлхтөнд зөвхөн ашиг тус, хүн бүрт сайн сайхныг авчрах болно. Энэ тохиолдолд бүх зүйл хэвийн.
-Ирээдүйд хүмүүс аватар технолог хэрэгжсэнээр төгс бус биологийн биенээсээ хамааралтай байхаа больж, харин шинжлэх ухааны хөгжил, оюун санааны хэрэгжилтийн ололт соёл иргэншлийн дээд эрхэм зүйл болно гэдэгт та хэрхэн хандаж байна вэ?
-Оюун санааны хэрэгжилт гэж та юуг хэлж байна?
-Оюун санааны практикаар дамжуулан өөрийн ухамсрын нөөц боломжийг нээхийг хэлж байгаа юм?
-Ийм төрлийн туршилт, судалгаанууд нь ухамсрын боломжийг нээх шилдэг арга гэж би бодож байна. Ихэнх хүмүүсийн хувьд, хар үгээр хэлбэл ухамсар нь тархин доторх процесс. Өөр юу ч биш. Гэтэл үнэн хэрэгтээ ухамсар, оюун санаа нь Энэтхэгийн сэтгэл судлалд заасанчлан хэд хэдэн түвшинтэй. Тархи эсвэл мэдрэлийн системээс бүрэн хамааралтай ухамсар гэж бий. Тиймээс тархи эсвэл мэдрэлийн систем үхвэл ухамсар устдаг. Харин өөр түвшинд ухамсрын өөр хэлбэр бий. Энэ нь биднийг мөрөөдөх эсвэл гүн нойронд дарагдах үеэр оршдог ухамсар юм. Ингэснээр тархи үхэж, үхэл ирэх үед үргэлжлүүлэн амьдрах чадвартай нарийн ухамсрын түвшин оршдог. Тиймээс ийм төрлийн туршилтууд нь ухамсар, оюун санааг гүн гүнзгий ойлгоход тусалж чадна. Гэхдээ дараа нь та бүхэн энэ нарийн ухамсрыг яаж ашиглах гэж байна?
-Энэ чинь сайхан асуулт шүү /инээмсэглэв/ Төсөл 2045 хүртэл үргэлжилнэ гэж бид төлөвлөж байгаа. Төслийг хэрэгжүүлэхийн тулд байгуулагдсан олон нийтийн хөдөлгөөнөө бид “Орос 2045” гэж нэрлэсэн. Учир нь бид түүнийг Оросын эрдэмтэдтэй хамтран байгуулсан юм. Энэ зууны дунд үе гэхэд бид амжилтанд хүрнэ гэдэгтээ би итгэлтэй байгаа.
-Энэ чинь сайн хэрэг…
“Дэлхийн ирээдүй 2045” конгресс дээр үг хэлэхдээ би бидний бие, ухамсар хөгжих ёстой гэдэг нь илэрхий гэж хэлсэн. Та ухамсрын хувьслыг хэрхэн хардаг вэ?
-Би оюун санааны сургуулийн төлөөлөгчидтэй ярилцаад, эртний ном уншиж байхад зөн билэг дээр суурилсан шинэ логик, тэр бүү хэл ямар ч интерфейс ашиглахгүйгээр машиныг хянах боломж бий гэдгийг мэдэж авсан. Тэр бүү хэл ухамсрын хүчээр бодит байдлыг хянах бололцоотой байдаг юм билээ. Энэ нь оюун санааны хүч, ухамсрын хүчнээс хамаардаг. Энэ нь бидний “шаматха” гэж нэрлэдэг зорилго чиглэлтэй ухамсар өөрөө хэлбэл төвлөрлийн хүч юм. Таны оюун ухаан тодорхой нэг зүйл дээр төвлөрөх үед ийм зүйл болдог. Анхаарлаа огт сарниулахгүйгээр шүү. Үүний зэрэгцээ бид өөрсдийн энерги, тодорхой эрч хүчийг ашигладаг. Жишээлэхэд нэгэн ахимаг эр тодорхой эрч хүчийг ашиглан элс хийсгэж чадсан. Үүнийг бясалгал, оюун санааны хүчээр дамжуулж хийсэн юм. Бясалгалын тусламжтайгаар бид зөн билгийн чадвараа хөгжүүлэх боломжтой. Та өөр зүйл харж, бусад хүмүүсийн оюун санааг уншиж чадна.
-Уучлаарай, жаахан тодруулахгүй юу? Таны бодлоор хувь хүний ухамсрыг хөгжүүлэх гэж чухам юу вэ?
-Бидний ухамсар биет байдлаас хамаардаг, боломж нь хязгаарлагдмал. Гэхдээ бид ухамсрыг хөгжүүлдэг энергийг ашиглаж болно. Ингэснээр ухамсар илүү гүн гүнзгий, нарийн түвшинд хүрч, тусгаар болох юм. Бид энэхүү нарийн түвшинд оршиж чадвал бидний боломжууд хавьгүй өснө.
-Баярлалаа. Сүүлийн асуулт. Энэхүү “Аватар” стратеги нь шинэ технологи, соёлын, ёс суртахууны болон оюун санааны хөгжлийг зүй зохистойгоор холбох үндэс суурь нь болж чадах уу?
– Олон эрдэмтэдтэй ярилцаж байхад орчин үеийн шинжлэх ухаан нь машины тусламжтайгаар хэмжиж, тооцоолж, судалж болохуйц асуултууд дээр төвлөрсөн байдаг юм байна гэсэн сэтгэгдэл надад төрсөн. Өнөөг хүртэл шинжлэх ухаан техникийн асуултуудыг л хөндөж ирсэн гэхээс оюун санааг судлахад нэг их анхаарал хандуулсангүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд эрдэмтэд ухамсрыг сонирхож эхэлж байгааг би харж байна. Мэдрэлийн үйл ажиллагааг судалдаг мэргэжилтнүүд, тархины мэргэжилтнүүд ухамсар, оюун санааг судалж байна. Тиймээс дараагийн арван жилд шинжлэх ухаан бүрэн дүүрэн болно гэж би бодож байна. Танай төсөл бол шинэ мэдлэг олж авах талаасаа тун ашиг тустай. Шинжлэх ухааны судлагдахууныг үргэлжлүүлэхэд тустай жинхэнэ туршилт. Их сайн байна!
-Та энэ төрлийн хэлэлцүүлэгт бидэнтэй хамт оролцох боломж бий юу?
-Би таныг тэнд үг хэлээч гэж урьж байна?
-Энэ миний хуваариас хамаарна. Хуваариа харъя. Боломжтой гэж найдаж байна.
-Өнөөдөр ийм санааг гаргаж ирэхэд маш хүндрэлтэй. Учир нь энэ бүхэнд итгэхгүй байгаа учраас Засгийн газрын зүгээс ч, эрдэмтдийн зүгээс ч тэр эсэргүүцэлтэй тулгардаг. Гэхдээ бид аажмаар дэлхий даяар олон нийтийн дэмжлэгийг авч байгаа...
-Та бүхнийг үзээд алдах хэрэгтэй гэж би бодож байна. Орос, Москвад чадварлаг эрдэмтэд бий. Та нарт ихээхэн боломж байна. Та бүхний ачаар ирээдүйд хүмүүс илүү урт наслах боломж нээгдэнэ.
А.Хээтэн