Гэртээ вакс хийх 12 арга

Womansfeet1. Илүүдэл үсээ ваксдсаны өмнө болон дараа нь арьсаа байнга гуужуулж (скраб эсвэл бие угаагчаар), зөөлөн лосьоноор чийгшүүлж байгаарай.

2. Ерөнхийдөө ваксдах үс чинь 6-19 мм-н хооронд байх хэрэгтэй. Энэнээс богино бол сайн авагдахгүй. Урт бол аюулгүй хайчаар богиносгоно. Ингэснээр вакс илүү үр дүнтэй, өвчин багатай байх болно.

3. Арьсаа цэвэрлээд, үсийг нь авах гэж байгаа хэсэг дээрээ бага зэрэг хүүхдийн цацлага цац. Энэ нь илүүдэл чийгийг шингээж авдаг бөгөөд вакс, цаас 2 сайн барьцалдаж өгнө.

4. Ваксаа бугуйн дээрээ бага зэрэг дусааж, хэм нь тохиромжтой байгаа эсэхийг шалгаж бай. Хүйтэн бол вакс түрхэгдэхгүй, халуун бол өөрийгөө түлчихнэ шүү дээ.

5. Ваксаа үсний ургалтын дагуу түрх. Ингэснээр вакс илүү сайн барьцалдана. Дараа нь даавуун туузаа тавиад мөн үсний ургалтын дагуу илж наалдуулна. Хэдэн секунд байлгаад, арьсаа чанга барьж байгаад үсний ургалтын эсрэг татаж хуулна.

6. Туузаа хуулчихаад гараараа дарж өвчнийг нь намдааж өгөөрэй.

7. Нэг газраа 2 ваксдвал арьсыг гэмтээхээс гадна илүү их өвдөх болно. Ваксдсаны дараа үс үлдчихвэл чимхүүрээр зулгааж аваарай.

8. Хүүхдийн тос гэх мэт чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүд нь үлдэгдэл ваксыг арилгаж, бас мэдээж арьсыг чийгшүүлнэ.

9. Дотогшоо ургасан үсийг битгий зулгаагаарай. Халдвар оруулж магадгүй. ийм үс байсаар байвал бүлээн усаар тэр хэсгийг зөөлрүүлж, зөөлөн гуужуулаад, салицилийн хүчилтэй бүтээгдэхүүн түрхээрэй. Заавал зулгаах шаардлагатай байгаа бол зөвхөн арьсны гадарга дээр байгааг нь ариутгасан чимхүүр хэрэглэж зулгаагаарай.

10. Бразил вакс (бүх үсийг хуулж авдаг) нь өөрөө хийхэд ихээхэн хүндрэлтэй байдаг. Хүрэхэд хүндрэлтэй газар их байдаг шүү дээ. Тиймээс мэргэжлийн хүн дээр очиж хийлгээрэй.

11. Үсний ургалтыг багасгадаг бүтээгдэхүүн хэрэглэснээр ваксдах давтамж багасна. Мөн байнга хэрэглэснээр үс зөөлөрч, ваксдах үеийн өвдөлт багасдаг байна.

12. Хэрвээ чи хүчтэй эм тариа хэрэглэж байгаа бол (арьс эмзэг болдог), наранд түлэгдсэн бол, дархлааны болон цусны эргэлтийн асуудалтай байгаа бол вакс хийлгэж болохгүй. Мөн 2 өдрийн өмнө вакс хийлгэсэн, эсвэл “найз” чинь ирсний дараа арьс илүү эмзэг болдог тул бусад үеийнхээс илүү их өвддөг.

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …