АН-ынхныг хүний амиар улстөржихгүй байхыг хүслээ

Өвөрхангай аймгийн Сант суманд өчигдөр хүн амины хэрэг гарчээ. Уг хэрэг нь УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшигчдийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалтын дараа болсон байна. Гэтэл АН-ын зүгээс уг хэргийг улстөржүүлж, амь хохирогч болон хохироогчдын хоорондын асуудлыг нам сонгуулийн ажилтай хамаатуулан олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаагаа зогсоохыг тус сумын иргэд цахим сүлжээнд шаардаж эхэллээ.

Учир нь хүн амины тухайн хэрэг сонгуулийн уулзалттай хамааралгүй бөгөөд хувь хүмүүсийн хоорондын асуудал буюу ахуйн маргаанаас үүдэлтэй байсан гэдгийг тухайн сумын иргэд хэлж байна.

Өөрөөр хэлбэл, хүн амины хэргийн хохирогч болон хохироогч хоёр нь худ ургийн холбоотой хүмүүс бөгөөд нэгийнхээ аминд санаатайгаар хүрэх хүмүүс биш ажээ.

Болсон явдлын талаар цахим сүлжээнд бичсэн хүний амь хохироогч хэмээн АН-ын зүгээс зарласан О нь тухайн сумын АН-ын байрны гадна машинаа байрлуулсан байсан бөгөөд авахаар очиход нь маргалдаж, зөрчил үүссэн байна.

Хүний амь хохироосон хэмээн АН-аас мэдээлсэн О нь МАН-аас нэр дэвшигчийн ухуулагчаар ажиллаж байгаа учраас тухайн асуудлыг АН-ынхан ийнхүү санаатайгаар улстөржүүлж байгаад сумын иргэд төдийгүй олон нийт дургүйцэж эхэллээ.

АН-ынхан энэ удаагийн сонгуульд хохирогчийн дүрд тоглож байгаа төдийгүй бүр хүн амины хэргээр хүртэл улс төр хийхдээ тулжээ.

 

Санал болгох мэдээ

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам төв талбайд болж байна

“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор  …