2-р сарын 5-ны 09:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 21-ны 18.00 цаг хүртэл ЭЕШ-ын бүртгэл үргэлжилэх билээ. Ингэхдээ БҮТ-ийн www.eec.mn цахим хаягаар орж шалгалт өгөх хичээлээ сонгож шар хуудсаа авна.
Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ынбайр, ангитанхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2014 оны тавдугаар сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах ажээ.
| Сар/өдөр | Цаг | Хичээл |
| 06 дугаар сарын 14 | 12:00-13:40 | Монгол хэл бичиг |
| 06 дугаар сарын 16 | 10:00-11:20 | Орос хэл |
| 13:00-14:40 | Хими | |
| 16:00-17:20 | Англи хэл | |
| 06 дугаар сарын 17 | 08:30-09:50 | Монгол Улсын түүх |
| 11:30-13:10 | Математик | |
| 14:30-15:50 | Биологи | |
| 17:00-18:20 | Монгол хэл | |
| 06 дугаар сарын 19 | 08:00-09:40 | Физик |
| 11:30-12:50 | Нийгмийн тухай мэдлэг | |
| 14:20-15:40 | Газарзүй |
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл