“Ойрад монголын түүх, соёлын асуудлууд” ЭШХ амжилттай болж өнгөрлөө

1618409_658076200917077_727370874_nОйрад Монголчуудын түүх соёл, хэл бичгийн судлагааг  дэлгэрүүлэн хөгжүүлэх, энэ салбарт судлаачдыг татан оролцуулах  зорилгоор   магистрант докторантуудын дунд  зохион байгуулагдсан  “Ойрад монголын түүх, соёлын асуудлууд”  сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр 16:00 цагаас  Пума Империал зочид буудлын хурлын танхимд  амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хурлыг  “Тод номын гэрэл төв”, “Тод дөрвөлжин клуб”, “Oirad.mn” сайтаас  санаачлан зохион байгуулсан бол “Юм Агай” сан санхүүжүүлэн  дэмжиж оролцсон байна.  Энэхүү хуралд    МУИС, МУБИС, СУИС, Ховд ИС, Өвөрмонголын ИС, Шинжааны БИС, Тувагийн ИС, Халимагийн ИС-ийн судлаачид илтгэлээ ирүүлжээ.    Энэ удаагийн ЭШХ-д  Ховд ИС болон ОХУ-ын Халимаг, Тувагийн ИС-аас, мөн  Өвөрмонголын Их сургуулиас нийт 40 гаруй илтгэл ирүүлснээс шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн тунгааж 8 илтгэлийг сонгон 3-р  шат буюу  хэлэлцүүлэгт оруулж, бусад илтгэлүүдийг  хэвлүүлэх эрхээд шилжүүлсэн байна.  Та бүхэнд хэлэлцүүлсэн болон хэвлэх эрхтэй болсон илтгэлүүдийг танилцуулья.

Хэлэлцсэн  8 илтгэл:
1. Г.Эрхэмбаяр (Идэр ДС-ийн багш, МУБИС-ийн магистрант) Ойрад Монголын түүхийн үечлэлийн асуудалд
2. Б.Батжаргал (МУИС-ийн докторант) Дашдаваагийн өөлдүүдийн нүүдлийн мөр
3. Ц.Урангоо (ШУА-ийн ХЗХ-ийн ЭША, магистрант) “Дөрвөн ойрадын түүх тууж хэмээн оршив” судрын хэлний судалгаа
4. Б.Түндэвцэрэн (МУИС-ийн магистрант) Дээд Монголчуудын аман аялгууны үгсийн сангийн тухай шинжлэх нь
5. Д.Урангоо (Ховд ИС-ийн магистрант) Бодончийн хавцалаар нутаглагч Захчин нарын байгаль шүтлэгийн өвөрмөц дурсгалууд
6. М.Мөнгөнцэцэг (СУИС-ийн багш, докторант) Ойрадын бий биелгээний эрүүл мэндийн ач холбогдол
7. С.Солонго (ӨМИС-ийн магистрант) Монгол баатарлаг тууль дахь цаг барих аргын тухай
8. М.Алтаншагай (МУИС-ийн магистрант) Урианхайн газар чиглэсэн Оросын сонирхол

Хэвлүүлэх эрх олсон илтгэлүүд:
9. Х.Буянбат (Шинжааны Багшийн их сургуулийн докторант) Манж бичгийн “Харь элчийн данс”-наас Зүүнгарын элчийн бэлгийг үзэх нь
10. Чемидова Дельгир Петровна (Халимагийн ИС-ийн магистрант) Халимагийн соёл ба үндэсний ухамсар дахь “Гал”
11. Цебекова Н.Н (Халимагийн ИС-ийн магистрант)Халимаг ардын үлгэрийн ангилалын тухай
12. Зулцэцэг (ӨМИС-ийн докторант) “Жангар”-ын бар хэвлэлийн шинэ хандлага
13. Т.Өлзийсан (ӨМИС-ийн докторант) Аримпилын “Жангар” хорин гурван бүлэг дэх Долоон тогтоол гэдэг хэллэгийн тухай
14. Б.Нанжид (Халимагийн ИС-ийн докторант) Ойрад-монголын баатарлаг тууль “Даньхүрэл” дэх морины дүрслэлийн уран сайхны констант ба харьцуулсан судалгаа
15. Сурнаа (ӨМИС-ийн магистрант) Жангар тууль дахь “Арам”-н тухай
16. О.Тайван (ӨМИС-ийн докторант) Тууль-ийг дайн байлдаанд хайлж байсан уламжлал
17. Ланцанова Мария Алексеевна (Халимагийн ИС-ийн магистрант) Халимагийн газар усны нэрний тухай домог ба түүний сэдвийн бүтэц
18. Б.В.Убушаева (Халимагийн ИС-ийн багш, докторант) Орчин үеийн хэл шинжлэлд өвөрмөц хэлцийг судлах нь (онол түүхийн асуудлууд)
19. Сумьянова Саглара (Халимагийн ИС-ийн докторант) Халимаг ба монгол хэлц үгэн дэх өнгөний тусагдахуун
20. Коваева Б.М (Халимагийн ИС-ийн багш, докторант) Аав ээжид зориулсан ойрад-халимагийн дууны сэдэв
21. Босхомджиев Мерген (Халимагийн ИС-ийн магистрант) Увш хааны тухай дуунууд
22. А.Басан (ӨМИС-ийн докторант) Түүхт баатар Мазан буюу түүний “Марал чихэн адуу”-ны учир
23. Ү.Мөнхдагва (ҮБТДС-ийн багш, МУБИС-ийн магистрант) “Хошууд” нэрийг дахин нягтлах нь
24. Чульчаева Г.М. (Халимагийн ИС-ийн докторант) Халимагийн уламжлалт махан хоолны нэрийн тухай
25. Т.Наранхүү (Ховд ИС-ийн магистрант) Дархад аман аялгууны үгийн сан, хэл зүйн онцлог
26. Дорджиева Наталья Григорьевна (Халимагийн ИС-ийн магистрант) Пальмовийн нэрэмжит Халимагийн үндэсний музей дэх ойрад-халимагийн соёлын өвийг хадгалах нь
27. Корнеев Геннадий Батыревич(Халимагийн ИС-ийн докторант) Тод үсгийн “Банзрагч-ийн хураангуй оршвой» хэмээх номын тухай
28. Ооржак Шончалай Дадар-ооловна (Тувагийн Хүмүүнлэгийн Судалгааны Хүрээлэнгийн ЭША, докторант) Зохиолч С.Сүрүн-Оолын “Төгсгөлгүй түүх”өгүүлэл дэх сэтгэл зүйн судалгааны талаар товч дурдахуй
29. Кужугет Шенне Юрьена (Тувагийн Хүмүүнлэгийн Судалгааны Хүрээлэнгийн ЭША, докторант) Тува хүүрнэл зохиол дахь хошигнол өгүүллүүдийн түүхэн хөгжлийн товч
30. И.М.Митриев (Халимагийн ИС-ийн докторант) Халимагийн хүмүүсийн харилцаан дахь эерэг үзэгдэл
31. Н.Наранжаргал (Халимагийн ИС-ийн докторант) Х.Б.Кануковын Монгол дахь үйл ажиллагаа
32. Г.Ариунболд (Батлан хамгаалахын ЭШХ-ийн ЭША, МУИС-ийн докторант) ХХ зууны эхээр тод үсгийг дахин сэргээхээр оролдсон нь зэрэг илтгэлүүдийг  үүнд багтжээ.

Эрдэм шиншилгээний хурал амжилттэй зохион байгуулагдаж, хуралд илтгэл хэлэлцүүлсэн илтгэгчдээс оролцогчид сонирхолтой асуултууд асуун ярилцлаа. Илтгэлийн  шүүгчдийн баг дүнгээ гаргахад Өвөр монголын иргэн,   МУИС-ийн докторант, БНХАУ-ын  Шинжаан Уйгарын ӨЗО-ны  судлаач   Б.Батжаргалын  “Дашдаваагийн өөлдүүдийн нүүдлийн мөр”  илтгэл тэргүүн байр эзлэсэн бол  2-р байранд Монгол улсын ШУА-ийн ХЗХ-ийн ЭША, магистрант Ц.Урангоогийн “Дөрвөн ойрадын түүх тууж хэмээх оршив  судрын хэлний судлагаа” сэдэвт илтгэл, 3-р байранд  БНХАУ-ын  Хөх нуур мужийн иргэн, МУИС-ийн магистрант Б.Түндэвцэрэнгийн “Дээд монголчуудын  аман аялгууны үгсийн санг шинжлэх нь”  сэдэвт илтгэл тус тус шалгарч  өргөмжлөл,  судлагааны бүтээл номын дээж, мөнгөн шагналаар  шагнагдсан байна.

1496935_658086210916076_997959825_n 1496935_658086457582718_1873997155_n 1653559_658081764249854_595132422_n 1795626_658081260916571_1230778244_n 1800300_570991359662857_714297167_n 1800413_570991239662869_810144969_n 1904227_658077854250245_2111167877_n 1926891_658084390916258_432583987_n 1932405_658078630916834_1998388549_n 1939649_658079630916734_1381334662_n 1959425_658085427582821_1420654873_n 1969229_658081420916555_794891175_n 1974993_658078944250136_740727471_n 1978816_658085117582852_94591753_n 1979651_658086040916093_1213946911_n

Ц.Мөнх

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …