Оффшор фирм гэж юу вэ?

0,,16725928_303,00Оффшор бүсийг ашиглах үндсэн арга хэрэгсэл бол оффшор фирм юм. Оффшор фирм буюу компани гэдэг нь татвар төлөлтийг их хэмжээгээр бууруулсан, санхүүгийн болон үйл ажиллагааны нууцлалыг дээд зэргээр хангасан зохион бай­гуу­лалттай, хуулийн статус юм. Оффшор фирм нь ихэвч­лэн гадаадын иргэ­ний хя­налтад байдаг, хилийн чанадад байгуулагдсан, биеэ даасан субъект.

Оффшор статус нь тус фирмийн эзэмшлийн ба­римтыг үр дүнтэй нууц­ла­хад чиг­лэгддэг байна.

Хувьцаа, хувь эзэмшигч­дийг нэрээр нь бус, нэрш­лээр тэмдэглэдэг болохоор оффшор компанийн эзэмш­лийн нууцлал хангагддаг. Учир нь бүртгэлтэй бичиг баримтад зөвхөн нэрлэсэн эзэмшигчдийн нэрс л би­чигддэг аж.

Оффшор компанийн эрхзүйн статус. Оффшор ком­пани нь зарчмын хувьд бусад компани, үйлдвэрээс ямар ч ялгаа байхгүй. Тус компани нь хууль эрхзүйн хувьд  бүрэн  эрхтэй  субъект бөгөөд  хуулийн  бу­сад  этгээ­дүүдтэй тэгш эрхтэй гэрээ хийж, гадаадад тө­­лөөлөл, салбартай байж болдог.

Харин гол онцлох зүйл нь бол гадаадын ир­гэний бус статус юм. Энэ нь оффшор фирмийн удирд­лага, оффис гадаадад байр­лаж болох буюу огт байх­гүй байж ч болно гэсэн үг. Эдгээр компанийн үйл ажиллагаанд компанийн эзэмшигчид, захирлууд, дү­рэм журам, банкны данс, бүртгэлтэй хэд хэдэн би­чиг баримт багтах ёстой.

Бүртгэлтэй оффис нь офф­шор компанийн заавал үйл ажиллагаа явуулдаг оф­фис байх албагүй. Энэ нь зөвхөн эзэмшигч, эсвэл бусад этгээд оффшор ком­панийн төлөөлөгчидтэй хол­боо тогтоох хаяг аж. Үүнийг бизнесээ удирдахад ашиглаж болохгүй.

Оффшор компанийг бүртгүүлэх, нээх. Ийм охин компани нээхийн тулд итгэмжлэгдсэн гэ­рээнд гарын үсэг зурахад л хангалттай. Гэрээнд фир­мийг удирдахаар ит­гэмж­лэгдсэн этгээд эзэм­шигч­тэйгээ  бүрэн  тохи­ролц­соны үндсэн дээр га­рын үсэг зурж болно.

Ихэнх тохиолдолд офф­шор компанийг хоёр ба­римтад гарын үсэг зураад л байгуулчихаж болдог. Үүнд корпорацийн дүрмийн да­гуу компаниа бүртгүүлэх өргөдөл, компанийн до­тоод дүрэм журам ордог аж. Эдгээр баримт олон нээлт­тэй, эсвэл хаалттай аль нь ч байсан болно.

Бүртгэлийн баримтад жинхэнэ эзэмшигчдийн овог нэрийг заахгүй байж бол­дог. Харин үүний оронд дор хаяж хоёр нэрлэсэн этгээд байдаг нь оффшор фирмийн эзэмшлийн нууц­лалыг хангадаг аж. Гэхдээ жин­хэнэ эзэм­шигчдийн ашиг сонирхлыг хамгаалсан би­чиг баримт бүрдүүлдэг.

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …