Вьетнамын Ханой хотын томоохон ресторануудын тансаг зоогны цэсэнд хархны махтай хоол ордог. Сүүлийн жилүүдэд тус улсын өмнөд хэсэгт л илүүтэй хэрэглэдэг байсан хархны махыг Вьетнам даяар хэрэглэн нарийн хоолны цэсэнд багтаах болжээ. Орон нутгийн тариачид харх агнах болсон нь тэдний хувьд нэмэлт орлого олох гол аргуудын нэг юм. Вьетнамд хархны мах 1 кг нь 100.000 донг буюу 5 орчим ам.доллартай тэнцдэг ажээ. Вьетнамчууд хархны мах чанах, хайрах, хуурах, үнсэнд булах гэх зэрэг олон аргаар боловсруулж иддэг юм байна.
Дашрамд хэлэхэд манайханы “дуртай” тарваганы мах гадныханд иймэрхүү харагддаг байх даа.