БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд

korea_ajillah_huchМонгол Улсын  Хөдөлмөрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд  байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох 10 дахь удаагийн шалгалт дараах байдлаар явагдах болсныг мэдэгдье. Солонгосын Хүний нөөц,хөгжлийн албанаас зохион байгуулж байгаа шалгалтанд заавал тэнцсэн байх шаардлагатай. СХТТШалгалтанд тэнцсэн иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоонд ажил хайгчаар бүртгүүлэх боломжтой.

Санаачлагч :  БНСУ-ын Хөдөлмөрийн Яам

Зохион байгуулагч :  Солонгосын Хүний нөөц,хөгжлийн алба

Хамтран ажиллах байгууллага :  Монгол улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв

  1. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл

Бүртгэл явагдах хугацаа: 2014 оны 03 дугаар сарын 24,25,26, 27,28-ны өдрүүдэд (5 өдөр)

Бүртгэх цаг: 08:00-12:00, 13:00-17:00 (ажлын цагаар)

Бүртгэх газар: Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд (Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай)

Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:

  • Бүртгэлийн маягт (бүртгэх газраас олгоно)

vБүртгүүлэгчид тодорхой дугаар бүхий нэг л бүртгэлийн маягт олгогдох ба буруу бичсэн тохиолдолд цайруулагч тууз ашиглан засварыг хийнэ.

vБүртгэлийн маягт дахин олгогдохгүй болно.

vБүртгэлийн маягт дээр овог нэрийг англи хэл дээр зөв гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх шаардлагатай. Зөрсөн тохиолдолд БНСУ-ын хууль зүйн яам, Солонгосын Хүний нөөц, хөгжлийн алба нь БНСУ-д нэвтрүүлэхээс татгалздаг болохыг анхаарна уу.

  • Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, хуулбарын хамт

vГадаад паспорт, гадаад паспортгүй бол  иргэний үнэмлэхээр бүртгэнэ.

vИргэний үнэмлэхээр бүртгүүлж байгаа тохиолдолд овог нэрийг англи хэл дээр бичсэн бичилтийг хавсаргасан байх шаардлагатай. (Гадаад паспорт дээр бичигдэх хэлбэрээр)

vГадаад паспорт, Иргэний үнэмлэх хуулбар / хуулбарыг тот гаргацтай байх шаардлагатай /

  • 3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)

vФото зургийг фотошоп зэрэг тусгай программ ашиглан засвар хийж болохгүй, гадаад паспортны зурагнаас зөрүүгүй байвал зохино.

  • Шалгалтын хураамж төлсөн баримт

vШалгалтын хураамж: 24 доллар / зөвхөн доллараар тушаах /

vШалгалтын хураамжийг Төрийн банкны 10210033333 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авч ирнэ. (Баримтын эх хувийг авчрах ба хуулбарыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу)

vХүлээн авагч байгууллага: Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний Төв

vХэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгэл явагдах хугацаанд бүртгүүлэхээс татгалзах, бүртгэлд хамрагдаж чадаагүй тохиолдолд шалгалтын хураамжийг бүрэн буцаан авч болно. (Гэхдээ нөхөн бүртгэхгүй болно)

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

  • Бүртгүүлэгч нь 18-39 настай байх (1974 оны 03-р сарын 25-аас 1996 оны 03-р сарын 24-ний өдрийн хооронд төрсөн байх)
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
  • Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
  • Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
  1. 1.    Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт

      Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах өдөр, хугацаа:

  • Улаанбаатар хотод 2014 оны 06 дугаар сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-н хооронд  зохион байгуулна. (08:30-10:40 цагт 1-р ээлж 35 иргэн , 10:50-13:00 цагт 2-р ээлж 35 иргэн)
  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх өдөр, цаг, газрыг бүртгүүлэгч тус бүрээр 2014 оны 05 дугаар сарын 19 өдөр Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний Төвийн зарлалын самбар болон www.ces.gov.mn болонhttp://www.hrdkorea.or.kr вебсайтаар дамжуулан зарлан мэдээлнэ.
  • Бүх шалгуулагч заасан хугацаанд (1-р ээлж 08:00, 2-р ээлж 10:30 цагт), заасан шалгалтын газар, өрөөнд бэлэн байх ёстой.

Шалгалтанд ороход шаардагдах баримт бичиг, зүйлс:

  • Шалгалтыг компьютерт суурилсан өрөөнд компьютерт тестээр авна.
  • Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх

vШалгуулагчийн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх нь бүртгүүлэх үедээ хуулбарыг нь өгсөн гадаад паспорт буюу иргэний үнэмлэхтэй адил байх ёстой

vБүртгэлийн шар хуудастайгаа ирэх ёстой

  • Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхээ авчраагүй бүртгүүлэгчийг шалгалтанд оруулахгүй.

Шалгалтын бүтэц:

Асуултын бүтэц Асуултын тоо Нийт оноо Хугацаа
Сонсох 25 100 40 мин
унших 25 100 30 мин
Нийт 50 200 70 мин
  • Сонсох болон унших шалгалтын хооронд завсарлага байхгүй, шууд үргэлжлэн явагдана.

Шалгалт авах, дүнг зарлах:

  • Шалгалт авах, дүнг гаргах ажлыг солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэнэ. 80-аас дээш  оноо авсан шалгуулагчдаас хамгийн өндөр онооны дүнгээр нь байр эзлүүлэн жагсааж  шалгуулагчийг тэнцүүлнэ. Хамгийн дээд оноо 200 байна.
  • Шалгалтын дүнг тухай бүрт нь Хөдөлмөр Эрхлэлтийн Үйлчилгээний Төвийн зарлалын самбар болонwww.ces.gov.mn вебсайт,  БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтголцооны  http://www.eps.go.kr,  EPS-TOPIC-ийн http://epstopic.hrdkorea.or.kr, Монгол улс дахь БНСУ-ын Хүний нөөц, хөгжлийн алба  http://www.hrdkorea.or.kr зэрэг вебсайтуудаар дамжуулан зарлан мэдээлнэ.
  • Шалгалтанд тэнцэгсдийн шалгалтын онооны хүчинтэй хугацаа шалгалтын дүнг зарласанаас хойш 2 жил  хүчинтэй байна.

АНХААРАХ ЗҮЙЛС

  • Шалгалтын өдөр шалгуулагч гар утас, хуурцагт тоглуулагч, PDA8, MP3 тоглуулагч, электрон толь болон бусад шалгалтыг хуурамчаар өгөхөд ашиглаж болзошгүй электрон хэрэгсэл авч орохыг хатуу хориглоно.
  • Дээр дурьдсан эд зүйлсийг авч орсон болон шалгалтыг өгөх явцдаа шударга бусаар хариултыг бөглөхийг оролдох, хууран мэхлэх оролдлого хийх тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүйд тооцон дахин шалгалт өгөх эрхийг 2 жилээр хязгаарлах арга хэмжээ авна.
  • Хүний паспорт ашиглан шалгалтанд орох, хуурамч бичиг баримт ашиглахыг хатуу хориглоно.

Бусад холбогдох мэдээлэл 

  • БНСУ-ын Хөдөлмөрийн Яам Монгол улсын Хөдөлмөрийн Яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ХЭҮТ нь ажиллах хүч илгээх албан  ёсны эрхтэй болно.
  • СХТТШ өгсний дараа ХЭҮТ-өөс солонгосын хөдөлмөрийн биржэд байршуулсан монгол  ажил хайгчыг  солонгосын ажил олгогч ажилд авах зөвшөөрөл хүснэ.
  • Аж ахуй нэгж байгууллага болон сургалтын байгууллагууд, хувь хүн “СХТТШалгалтанд бүртгүүлж өгнө, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд оруулж тэнцүүлж өгнө” гэсэн хууран мэхлэх, хууль бус үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцно. Үүнтэй холбоотой асуудалд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нь хариуцлага хүлээхгүй болно.
  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцэх нь Солонгост ажиллах баталгаа болохгүй.
  • СХТТШ-ын хураамж 24 ам.доллар (зөвхөн доллараар тушаан) байх бөгөөд энэ зөвхөн шалгалтын хураамж болно. Харин ямарваа  нэгэн хувь хүн буюу ямар нэг байгууллагын ажилд зуучлана гэсэн зарлалаар хууртагдан хохирохгүй байхыг анхааруулья.
  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийн дараагийн шалгуур нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ байдаг. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн ч эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй /Элэгний В,С вирус, тэмбүү, сүрьеэ/ бол таны нэр БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршихгүйгээс гадна шалгалтын болон эрүүл мэндийн үзлэг шинжилгээний хураамж буцаан олгогдохгүй болно.
  • БНСУ-ын хөдөлмөрийн биржид нэрээ байршуулснаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах баталгаа болохгүй бөгөөд зөвхөн солонгосын ажил олгогч таныг сонгосон тохиолдолд хөдөлмөрлөх эрх үүснэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7712-1285 утас болон www.ces.gov.mn,  БНСУ-н  Хүний нөөц,хөгжлийн албаны Монгол дахь  төлөөлөгчийн газрын 11310949 утас болон www.monkor.net вэбсайтаас авч болно. Манай хаяг: Улаанбаатар хот Хан-Уул  дүүрэг, 2-р хороо, Чингэсийн өргөн чөлөө Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …