Өнөөгийн манай нийгмийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол яах аргагүй цус ойртолт

1990-ээд оноос ургийн бичгийг сэргээх тухай яригдаж эхэлсэн. Гэхдээ угийн бичиг хөтлөх, ургийн овгоо хэрэглэх явдал нийтийг хамарч чадахгүй байсаар өнөөг хүрчээ. Уг нь энэ асуудлыг иргэн бүрийн журамт үүрэг гэж соёлын хуулинд заасан байдаг ч хэрэгжилт нь маруухан байгаа юм. “Ойрын төрөл садны хvvхдvvд хоорондоо vерхэж байсныг ээж аавууд нь мэдээд хvчээр салгасан. Өнөөх хоёр нь бие биенийгээ байхгvйд амьдарч чадахгvй. Тэр ч бvv хэл амиа хорлох дээрээ тулж гэр бvлийнхнийгээ багагvй сандаргасан. Ухаан дутмаг үртэй болсон ” гэж сонсогдох болж. Ганц энэ ч биш иймэрхvv тохиолдлууд хаа сайгvй л бий. Хол, ойр өссөнөөсөө шалтгаалж ураг төрлийн барилдлагаа мэдэхгvй бие биеэ олж vерхсэн тэдгээр залуусыг буруутгах аргагvй. Гэхдээ энэ бүхнээс үр хойчоо аврах, өвөг дээдсийн маань ухаан байна. Бид өнөөдөр цус ойртолт болон түүнээс хэрхэн сэргийлэх талаар Төв аймгийн Заамар сумын засаг дарга асан Лувсангийн Пүрэвцэрэн гуайтай ярилцлаа. Пүрэвцэрэн гуай бол өөрийн үр удам, хойч үеээ цус ойртолт гэх чимээгүй тахлаас сэргийлж, журамт үүргээ биелүүлж байгаа хүндэт иргэн юм.527-1331977310urgiin-bichig.png

Сүүлийн үеэд манай улсад цус ойртолт гэх чимээгүй аюул нүүрлээд байх шиг. Энэ талаарх таны бодол?

Өнөөгийн манай нийгмийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол яах аргагүй цус ойртолт мөн. Өнөөдөр Монгол Улсын хүн ам дахь цус ойртолтын байдал нь ах дүүс, үр удмууд, хамаатан садангууд хоорондоо гэрлэх хэмжээнд хүрчихсэн мэт. Энэ бол үнэхээрийн үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах, хүн амын удмын сангийн аюулгүй байдлын хувьд харанга дэлдсэн  үзүүлэлт. Монголчууд хэзээнээс нааш өөрийн есөн үеийн дотор ураг холбож болохгүй гэж хойч үедээ сургаж байсан юм. Гэтэл сургамж сургаал маань аль хэдийнэ мартагдаж орхижээ. Антропологи болон анагаахын эрдэмтэд ерөнхийдөө цус ойртолтыг дотор нь шууд цус ойртолт, алсуур цус ойртолт гэж хоёр ангилдаг.

Шууд цус ойртолт гэж юу вэ?

Шууд цус ойртолт гэдэг нь цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэрлэхийг хэлээд байгаа юм. Алсуур цус ойртолт гэхээр нэг нутаг усныхан, нэг сум, багийн уугуул хүмүүс олон үе удам дамжин хоорондоо гэрлэснээс үүсдэг. Хүн амын доторх цусан төрөл ойртолтын төвшнийг илэрхийлдэг амьгүй төрөлт, үр зулбалт, оюун ухааны хомсдол, удамшлын өвчин, согогийн илрэл харьцангуй ихэссэн үзэгдэл 1970-аад оны сүүлчээс эхлэн орон нутгийн хүн амын дунд ажиглагдах болсон байна. Тиймээс тухайн үеийн засгаас тодорхой анхаарал хандуулан удаа дараагийн арга хэмжээ авч байжээ.

Байдал арай л намжих тийшээ хандаж байтал 1990-ээд он гарснаар энэ байдал хөдөө орон нутаг гэлтгүй төв суурин газарт ч гэсэн нийгмийн онцлогоо дагаад ихээр бий болсон. Мөн үүн дээр хүн амын нийгмийн байдал, боловсрол, эдийн засаг, гээд бүхий л зүйл нөлөөлсөн. Бүх юм чөлөөтэй болсноор хүмүүсийн бэлгийн амьдрал, хүмүүжил замбараагүй хараа хяналтгүй болсон санагдана. Удам судар ураг төрлөө мэддэг хүн нь ховордсон. Өөрөөр хэлбэл, үүнээс илүү санаа зовох зүйл их байсан гэхэд болно. Өвөө, эмээ, эцэг, эхээ хагас дутуу мэддэг, бүр зарим нь аль аймаг нутгийн хүн болохыг нь ч хэлж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй.

Өөрөөр хэлбэл, гурван үе дотроо л хагас дутуу, аав ээж тэгээд өөрийгөө мэддэг л болсон байна. Энэ бол эмгэнэлтэй гэхээс өөр юу гэх юм билээ? Монголчууд уг нь эрт дээр үеэс ургийн бичгээ хөтлөн ирсэн өөрийн гэсэн өвөрмөц соёлтой ард түмэн үүгээрээ азийнхан болон Европоос ялгаатай байсан юм. Манай улс 2007 оноос хойш угийн баярыг тэмдэглэсэн ба энүүгээрээ их ач тустай зүйлс олон болсон. Нэг угийн баяраар 250 гаруй хүмүүс цуглардаг бөгөөд хол ойрын хамаатнууд нэгнээ мэдэлцэж цус ойртох аюулаас сэрэмжилж байгаа юм. ургын-бичиг-zugeer

Ургийн бичгийг хэрхэн хөтлөх, хэрхэн мэдээлэл цуглуулах вэ?

Ургийн бичиг, удмын түүхээ хөтлөхөд анхаарах зайлшгүй нэг асуудал нь эцэг эх, өвөг дээдсийнхээ удмын мэдээллийг аль болох дэлэгрэнгүйгээр цуглуулж авах явдал юм. Ингэхдээ өөрийн мэдэх өвөг дээдсээсээ наашлаад өөрийн төрүүлсэн хүүхэд хүртэлх ясан болон цусан төрөлд хамаарах төрөл, садангийн хүмүүсийн мэдээллийг тус бүрийн онцлогоор нь баттай мэдээлэл, эх сурвалжуудын хамт бичиж, тэмдэглэн авах нь зүйтэй.

Мэдээллийг аль болох эх сурвалжид тулгуурлан цуглуулах нь удмын түүхэнд эндүү ташаа мэдээлэл орхоос сэргийлэх юм. Удмын түүхээ хэр сайн цуглуулж чадна тэр хэрээр таны удмын түүх цаашид баяжигдаж, өргөжих бөгөөд нөгөө талаар ургийн бичгээ хөтөлхөд таньд хялбар байж, сайн хөтлөгдсөн ургийн бичгийг хойч үедээ залгамжлуулан үлдээж чадна. Мэдээлэл цуглуулах өөр нэг суваг нь Үндэсний төв архивын газар юм. Үндэсний архивын газарт тайж, ноёдын угсаатай холбогдолтой бичиг баримтууд, мөн хүн амын тооллогын баримтууд хадаглагдаж байдаг. Энэ хоёр төрлийн материалаас та өөрийн удмын хүмүүсийнхээ мэдээллийг цуглуулснаар ургийн бичиг, удмын түүхээ бичих нэгэн аргыг олж авна.

Угийн бичгийг хөтлөх буюу баяр болгон тэмдэглэснээр ямар тустай вэ?

1. Өөрсдийн удам угсаагаар бахархах, уламжлалт соёл, өв уламжлалаа хадгалж хамгаалах, эрхэмлэх сайхан эрмэлзлэл бий болохоос гадна төд дэх, эд дэх үеийнхээ ч гэдэг юмуу, аль нэг  түүхт ой, дурсгалыг тэмдэглэх боломж, тийм заншил бий болно.

2. Түүхт ой, алдар цуутан, дурсгалт явдлуудыг тэмдэглэдэг соёл, зан үйлээ сэргээн түүгээр уламжлан үр хойчоо хүмүүжүүлэх, сургаж ухааруулах үлгэр загвар, боломж нээгдэнэ.

3. Алдар нэр ялгарч тодрох, түүний утга учрыг ухааран дээдлэх соёл, эрхэмлэл, өргөмжлөл бий болно.

4. Овог, удам угсаагаа мэддэггүйгээс цус ойртох үзэгдэл газар авч байгааг судлаачид тэмдэглэсээр байна. Энэ нь улс үндэстний мөхөх сүйрэх томоохон аюулын нэг юм.

Судлаачдын тэмдэглэснээр эдүгээ дэлхийд удамшлын өвчин 2000 орчимд хүрч цаашид нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Дээрх өвчний дотор 800 орчим нь цус ойртсоноос шалтгаалсан өвчин байдаг юм байна. Угийн бичиг хөтлөхийн нэг том учир холбогдол үүнд юм. Ийнхүү удам угсаагаа мэддэг болох нь зөвхөн хувь хүнд ач тустайгаар үл барам нийгмийн өргөн ач холбогдолтой болох нь тодорхой байна.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …