2013 оны байдлаар ажилгүйдэл 30.3 хувиар буурчээ

statistНийгмийн үзүүлэлт

Улсын хэмжээнд 2013 оны эхний 4 сард 25559 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 1664 эх буюу 7.0 хувь, амьд төрсөн хүүхдийн тоо 25685 болж, 1671 хүүхэд буюу 7.0 хувиар өслөө.
Улсын хэмжээнд 2013 оны эхний 4 сард нэг хүртэлх насандаа 399 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 14 хүүхэд буюу 3.6 хувь, 1-5 хүртэлх насны 87 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 10 хүүхэд буюу 13.0 хувиар өссөн байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оны 4 дүгээр сарын эцэст 37.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 16.3 мян.хүн буюу 30.3 хувиар буурчээ.
Нийгмийн даатгалд 2013 оны эхний 4 сард 576.9 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 370.6 мянга буюу 64.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 206.3 мянга буюу 35.8 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 48.5 мянга буюу 9.2 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 35.8 мянга буюу 10.7 хувь, төсөвт байгууллагынх 12.6 мянга буюу 6.5 хувиар нэмэгджээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2013 оны эхний 4 сард 54.5 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс  698 хүн буюу 1.3 хувиар өсч, олгосон тэтгэврийн хэмжээ 11.7 тэрбум төг буюу 86.5 хувиар нэмэгджээ.
“Хүний хөгжил” сангаас 2013 оны эхний 4 сард 18 хүртэлх насны 893.8 мянган хүүхэд 72.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд, 4.4 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 4.2 тэрбум төгрөгийг 1 сая төгрөгийн хишиг хувьд зориулан олгожээ.
Халдварт өвчнөөр 2013 оны эхний 4 сард 3919 хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 402 хүн буюу 9.3 хувиар буурлаа.
Улсын хэмжээнд 2013 оны эхний 4 сард  8378 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 706  хэрэг буюу 9.2 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд  өмчлөх эрхийн эсрэг  гэмт хэрэг (481), хүний амь бие эрүүл мэндийн   эсрэг (302) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв.
Гэмт хэргийн улмаас 2851 хүн гэмтэж, 368 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 143 буюу 5.3 хувиар нэмэгдэж, нас барсан хүний тоо 26 буюу 6.6 хувиар буурсан байна.

II. Макро эдийн засгийн үзүүлэлт

  Үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ 2013 оны эхний улиралд оны үнээр 2893.8 тэрбум төгрөг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 1058.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс оны үнээр 16.3 хувь, зэрэгцүүлэх үнээр 7.2 хувиар  өслөө.
Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2013 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 1.1 хувь, оны эхнээс 4.8 хувь,  өмнөх оны мөн үеийнхээс 10.4 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн 2.7 хувь, үүний дотор мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 6.0 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2013 оны 4 дүгээр сарын эцэст 7197.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 96.2 тэрбум төг буюу 1.3 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 834.6 тэрбум төг буюу 13.1 хувиар өсчээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2013 оны 4 дүгээр сарын эцэст 759.8 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 72.1 тэрбум төг буюу 10.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 50.9 тэрбум төг буюу 7.2 хувиар өсчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 4 дүгээр сарын эцэст 7764.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 380.4 тэрбум төг буюу 5.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1828.0 тэрбум төг буюу 30.8 хувиар өсчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 4 дүгээр сарын эцэст 110.9 тэрбум төг болж,  өмнөх сарынхаас 11.0 тэрбум төг буюу 11.0 хувь өсч, өмнөх оны мөн үеийнхээс 39.7 тэрбум төг буюу 55.8 хувиар өсчээ.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2013 оны 4 дүгээр сарын эцэст 310.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 1.9 тэрбум төг буюу 0.6 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 6.1 тэрбум төг буюу 1.9 хувиар буурсан байна.
Үнэт цаасны арилжаагаар 2013 оны эхний 4 сард 10.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 18.5  сая ш үнэт цаас арилжигдсан байна.
Улсын нэгдсэн төсвийн  тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2013 оны эхний 4 сард 1589.4 тэрбум төг, нийт хэмжээ зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүн 1453.4 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 136.0 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Нэгдсэн төсвийн урсгал орлого 1589.2 тэрбум төг, урсгал зардал 1349.1 тэрбум төг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 240.1 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 122.2 тэрбум төг буюу 9.4 хувиар нэмэгдэхэд бусад татварын орлого 48.5 тэрбум төг буюу 21.5 хувь, гадаад худалдааны татварын орлого 7.0 тэрбум төг буюу 7.2 хувиар буурсан хэдий ч нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 70.4  тэрбум төг буюу 37.2 хувь, орлогын албан татварын орлого 52.8 тэрбум төг буюу 17.1 хувь, дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 50.3 тэрбум төг буюу 10.6 хувь өссөн нь голлон  нөлөөлжээ.
Татварын бус орлого өмнөх оны мөн үеийнхээс 6.2 тэрбум төг буюу 3.8 хувиар нэмэгдэхэд төсөвт газрын өөрийн орлого 13.8 тэрбум төг буюу 16.2 хувь, хувьцааны ногдол ашгийн орлого 6.4 тэрбум төг буюу 62.9 хувь, бусад нэр заагдаагүй орлого 5.7 тэрбум төг буюу 31.0 хувиар буурсан хэдий ч газрын тосны орлого 25.4 тэрбум төг буюу 2.5 дахин, хүү, торгуулийн орлого 5.1 тэрбум төг буюу 34.1 хувь өссөн нь голлон нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсөвт 2013 оны эхний 4 сард зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1453.4 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 60.4 тэрбум төг буюу 4.0 хувиар буурахад бараа, үйлчилгээний зардал 138.8 тэрбум төг буюу 25.8 хувь, зээлийн үйлчилгээний төлбөр 4.4 тэрбум төг буюу 18.1 хувиар өссөн хэдий ч хөрөнгийн зардал 151.5 тэрбум төг буюу 59.3 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 26.1 тэрбум төг, татаас ба шилжүүлгийн зардал 25.9 тэрбум төг буюу 3.9 хувиар буурсан нь нөлөөлжээ.
Монгол Улс 2013 оны эхний 4 сард дэлхийн 108 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2953.3 сая ам.долл, үүнээс экспорт 1212.5 сая ам.долл, импорт 1740.8 сая ам.долларт хүрчээ.
Гадаад худалдааны тэнцэл  2013 оны эхний 4 сард 528.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 269.0 сая ам.долл буюу 33.7 хувиар буурчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 410.6 сая ам.долл буюу 12.2 хувь, үүнээс импортын хэмжээ 339.8 сая ам.долл буюу 16.3 хувь, экспортын хэмжээ 70.8 сая ам.долл буюу 5.5 хувиар буурчээ.
Экспортын 97.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто ба агаарын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.

III. Эдийн засгийн салбарын үзүүлэлт

  Том малын зүй бус хорогдол 2013 оны эхний 4 сард улсын хэмжээнд 344.1 мян.толгойд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 149.3 мян.толгой буюу 76.6 хувиар өссөн байна. Том малын зүй бус хорогдлыг малын төрлөөр авч үзвэл адуу 15.7 мянга, үхэр 40.0 мянга, тэмээ 0.4 мянга, хонь 131.1 мянга, ямаа 156.8 мянга байна.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2013 оны эхний 4 сард 682.5 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.7 тэрбум төг буюу 3.0 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын газрын тос, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 24.2 хувиас 2.2 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарын металл цувимал, сүлжмэл эдлэл, талх, жүүс, металл бэлдэц, шингэн сүү, амтат ус, ундаа, самнасан ноолуур, хиаман төрлийн бүтээгдэхүүн, нарийн боов, нэхий дээл, вакум цонх, хаалга, хэвлэмэл хуванцар карт зэрэг гол нэр төрлийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэл  0.1 хувиас 8.0 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Төмөр замын тээврээр 2013 оны  эхний 4 сард 6346.1 мян.т ачаа тээж, давхардсан тоогоор 1213.1 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 274.5 мян.т буюу 4.1 хувь, зорчигчдын тоо 51.4 мян.хүн буюу 4.1 хувиар буурчээ.
Агаарын тээврээр 2013 оны эхний 4 сард 1151.7 т ачаа тээж, давхардсан тоогоор 217.2 мян.зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 28.2 т буюу 2.4 хувиар буурч, зорчигчдын тоо 17.5 мян.хүн буюу 8.8 хувиар өсчээ. Агаарын тээврийн салбарын орлого 2013 оны эхний 4 сард 59.4 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.7 тэрбум төг буюу 8.6 хувиар өслөө.
Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2013 оны 4 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хархорин суманд (25.1 мм) унасан байна. Энэ оны 4 дүгээр сард Баянхонгор аймгийн Шинэжинст суманд хамгийн их температур 31.0 хэм, Налайх дүүргийн Тэрэлж тосгонд хамгийн бага температур -29.0 хэм байлаа. Салхины хурд Дорноговь аймгийн Сайншанд  суманд 27 м/с хүрчээ.
Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2013 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотын Баруун дөрвөн зам орчимд 30 удаа, 13-р хороолол орчимд 29 удаа, 32-ын тойрог орчимд 4 удаа, Хархорин захын орчимд 2 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 32-ын тойрог орчимд 5 удаа, 1-р хороолол орчимд 2 удаа, Баруун дөрвөн зам, 13-р хороолол орчимд тус бүр 1 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам орчимд 27 удаа, 32-ын тойрог орчимд 25 удаа, Хархорин захын орчимд 19 удаа,13-р хороолол орчимд 15 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам орчимд 6 удаа, 13-р хороолол орчимд 1 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давжээ.
Аюулт үзэгдэл, осол 2013 оны эхний 4 сард 1555 удаа гарсны улмаас 45 хүн амь насаа алдаж, 231.6 мян.толгой мал, амьтан хорогджээ. Энэ оны эхний 4 сард объектын түймэр 1426 удаа, ой, хээрийн түймэр 35 удаа, мал, амьтны  халдварт галзуу өвчин 30 удаа, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт 22 удаа, үерийн аюулт үзэгдэл, гол, нуурын усанд хүн унасан осол тус бүр 9  удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага, бичил уурхайн нурангины осол тус бүр 5 удаа, хүчтэй салхи шуурга, тэсэрч дэлбэрэх бодисын осол тус бүр 3 удаа, үхрийн хорт салст халуурал өвчин, сум галт хэрэгслийн осол тус бүр 2 удаа, зуд, малын халдварт маеди весна өвчин, боом, малын гоц халдварт цэцэг өвчин тус бүр 1 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас объектын түймэрт 5.5 тэрбум төг, хүчтэй салхи шуурганд 420.1 сая төг, ой, хээрийн түймэрт 19.5 сая төг, мал, амьтны халдварт галзуу өвчинд 12.5 сая төг, тэсэрч дэлбэрэх бодисын осолд 3.2 сая төгрөгийн хохирол иргэн, байгууллагад учирсан байна.

Үндэсний статистикийн хороо

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …