Их юань улсын эзэн хаанд Япон арлын улсаас баяр хүргээгүй төдийгүй, Хубилай хааны илгээсэн элч нарт тодорхой хариу өгөөгүй байдаг. Энэ бүхний эцэст Хубилай хаан аргагүйн эрхэнд Япон руу довтолохоос өөр аргагүй болсон гэдэг.
Хубилай хаан Япон руу 2 удаа дайрсан хэдий ч завиных нь загвар цаг агаарын нөхцөл байдалд тохиромжгүй байсан учир бүтэлгүйтсэн. Эхний дайралтаа 1274 онд 900 завьтайгаар хийсэн байна. 2 дахь дайралтаа 1281 онд хийсэн. Монголчууд энэ үед 2 тусдаа хүчийг илгээсэн бөгөөд эхнийх нь 40000 Хятад, Солонгос, Монгол цэргүүдийг Масачаас гарган 900 завиар явуулсан бөгөөд энэ үед хоорондоо 74 м уртын зайтай 3500 завинд өмнөд Хятадаас авсан 100000 далайчин бүхий томоохон хүчийг илгээжээ. Тухайн үед усан цэргүүдэд зэр зэвсэг тийм их ч байгаагүй. 10-р сард Солонгос, Японоос 110 мил зайд завиараа дөхөж очсон байсан. Солонгосчууд 1281 оны 6-р сарын 23-нд Хаката буланд усан завиараа хүрсэн байсан боловч Хятадаас гарсан завь нь энд хүрч чадаагүй байна. Самурай цэргүүд Монголын цэргүүдийг дахин ялсан. Монголчууд нэгдсэн хүчтэй байснаар дайнд ялдаг. Монголчууд галт сумаар дэлбэлж, нум сумаар тасралтгүй харваж, Самурайг бөмбөгдсөн байна. Гэвч Монголчууд японыг усан цэргээрээ ялаагүй байна. Усан цэргийн Археологич Доктор Кензо Хаяашида Такашимагын баруун эргийн дагуух 2 дахь дайралтын үед хэрэглэж байсан зарим зүйлсийг нээн илрүүлсэн байна. Түүний багийн олддвор нь Хубилай хааны дайралт Японыг сандаргаж байсныг гэрчилдэг. Хятадууд завийг маш ихээр хэрэглэдэг байжээ. Хубилай хааны хяналтан доор Хятадууд дайралтанд орох үед хэрэглэх завийг маш түргэн шуурхай олноор нь барьж байгуулж байжээ. Хаяашида Хубилайн стандарт, маш сайн бүтэц зохион байгуулалттай далай дээгүүр явдаг завинууд ашиглаж байсан гэдгийг томъёолсон. Япон руу дайрсан анхны дайралтын дараа Японы усан цэргүүд болох Вокоу нар Солонгос руу дайралт үзүүлсэн байдаг. Гэвч Монгол, Солонгосын хүч түүнийг буцаасан бөгөөд Вокоугын усан цэргүүд Горёо болон Камакура дахь цэргийн чадалд хүрэхээргүй сул байсан нь харагддаг. 1293 онд Юань улс Окинавагаас 100 японыг олзлон авсан байдаг.
Тэртээх 7 зууны өмнөх Монгол цэргийн довтолгоон болсон газруудаар зэв зэвсэг биш зургийн аппарат үүрсэн Монголчууд зочилж, тухайн үеийн үйл явдлын гэрч болох баримтуудын фото мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийтэд хүргэх болжээ. Тэртээх 7 зууны өмнөх бидний өвөг дээдсийн эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг Япончууд далайгаасаа олж, шинжлэн судлаж байгаа бахархууштай мээдээллийг тэд бидэнд хүргэсэн юм.
МУГЖ Д.Сосорбарам, шог зураач С.Цогтбаяр тэргүүтэй уран бүтээлчдийн Японы Такашима арлаар аялчилах үеэрээ 7 зууны тэртээ Монгол дайчдын эдлэж хэрэглэж байсан зүйлсийн талаарх арт аялалын фото зургаас та бүхэндээ хүргэе.
Эх сурвалж: facebook.com/satsocartoon?fref=ts