Уруулын будгийг сонгохдоо зөвхөн өнгөнд анхаарах бус бүтцийг анзаарах хэрэгтэй. Одоо хүртэл зарим уруулын будаг хар тугалга агуулдаг байна.
Түүнийг шалгахын тулд гар дээрээ уруулын будгийг түрхэн түүнийгээ алтан бөгжөөрөө үрээд үз. Хэрвээ уруулын будагны өнгө харлаж байвал хар тугалга байна гэсэн үг.
Уруулын будаг глицерин агуулж байвал өвлийн цагт тасалгааны чийгшүүлэлт 20 хувь болтол буурах үед уруулны арьснаас чийгийг татан уруулыг чийгшүүлэхийн оронд эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна.
Вазелин суурьтай уруулын будгийг эмэгтэй та тогтмол хэрэглэвэл 10 жилийн дотор бүтэн хувин вазелин идсэнээр хавдрын эх суурийг тавьж болзошгүй.
Уруулын будаггүйгээр бүсгүй хүнийг төсөөлөх гээд үз дээ. Санаанд багтахгүй байгаа биз. Гэхдээ энэ бол огт өөр зүйл. Францын судлаачдын хийсэн нэгэн судалгаагаар эмэгтэйчүүд жилд дунджаар 2,5 ширхэг уруулын будаг иддэг гэнэ. Бүсгүйчүүдээ үнсэлтээр мялаах дуртай эрчүүд ч үүнээс нэг их дутахгүй жилдээ нэг ширхэг уруулын будаг залгидаг байна.
Үгүй тэгээд яагаад уруулын будаг хэрэглэдэг юм бол оо гэхээр сэтгэл судлаачид эрчүүд бүсгүйчүүдтэй уулзаад хамгийн түрүүн уруул руу нь хардаг гэсэн хариу өгч байгаа юм. Тэгэхээр эрчүүдэд сайхан харагдахын тулд уруулаа будахаас яахав дээ. Ингээд л хүүхнүүд нь эрчүүддээ сайхан харагдах гээд, эрчүүд нь бүсгүйчүүддээ хайртайгаа илэрхийлэх гээд аль аль нь химийн хольцтой бүтээгдэхүүнээр “хооллодог” болж таарч байна.
Эмэгтэйчүүд насан туршдаа 900 ширхэг буюу 5-6 кг уруулын будаг зооглодог бол, эрчүүд нь сайхан бүсгүйчүүлийн уруулаас 1,2 кг будаг дамжуулан авч иддэг гэнэ.
Иймээс уруулын будгаа зөв сонгоорой бүсгүйчүүд ээ.
Эх сурвалж: mongolcom.mn