Б.Цолмон: Монгол оюутнууд ОХУ-д их хатуужилтай, мэрийлттэй суралцдаг

f3ef3d250e9374f2ef2e5240e51f9372Гадаадад сурч буй Монгол оюутнууд. Хаана ямархан байдлаар уулзсан ч тэд ер бусын хичээмтгий агаад олон нийтийн ажилд идэвхтэй оролцох хүсэлтэй байдаг нь анзаарагддаг. Ялангуяа эх орондоо өрнөж буй нийгмийн чиглэлтэй ажлуудад  бүхий л талаар оролцож, хүний нутагт суралцаж буй нөхдүүддээ ч мөн хань бараа болж явах. Тэдний нэгэн төлөөлөл болох ОХУ дахь МОХ-ны тэргүүн Б.Цолмонтой ээлжийн амралтаараа эх орондоо ирээд байхад нь  холбооных нь талаар ярилцлаа.

– ОХУ-д манай улсын хичнээн оюутан суралцаж байна бэ?

– ОХУ-д манай улсын таван мянга орчим оюутан суралцдаг. Гэхдээ тархалтын хувьд харилцан адилгүй.  Тухайлбал, Москва хотын 46 их дээд сургуульд манай улсын оюутнууд суралцаж байхад нэг хотод нэг л Монгол оюутан суралцдаг тохиолдол ч байна.Тэдэнд элдэв асуудал тохиолдлоо гэхэд эх орноос нь  хэн ч мэдэхгүй байх эрсдэлтэй. Тийм ч учраас бид тэдгээр оюутнуудыг олж, харилцаа тогтоон, сургуулийн удирдлагуудтай нь хүртэл холбогдох замаар үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. Ер нь бол 25 хотын Монгол оюутнууд бид харилцаатай ажилладаг. Анх 1990 оноос эхлэн УИХ-ын Тамгынгазрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар,эдийн засагч Де-Факто нэвтрүүлгийн хөтлөгч Д.Жаргалсайхан нар ОХУ дахь МОХ-ны салбар байгууллагыг удирдаж байсан түүхтэй. Харин энэ залгамж халааг үргэлжлүүэн, 2009 онд Москва хотод Монгол оюутны хөгжлийн төв гэж байгуулагдсан байдаг. Улмаар  2013 онд МОХ-ны ОХУ дахь салбар байгуулагдаж, тамга гэрчилгээгээ гардан авсан байгаа. Эдүгээ тэргүүн Б.Цолмон миний бие, Дэд тэргүүн Б.Зориг, Нарийн бичгийн дарга Г.Цэлмэг, Б.Намуун нар Удирдах зөвлөлийг бүрдүүлэн, Г.Адъяажав, Ж.Содонбал нарын шилдэг судлаачид Хяналтын зөвлөлд тус тус ажиллаж байна.

Оюутнууд  руу чиглэсэн   ямар төрлийн тогтмол үйл ажиллагаа явуулж байна?

– ОХУ дахь МОХ нь   Соёл хүмүүжлийн алба, олон нийттэй харилцах алба , гадаад харилцааны алба, эрдэм шинжилгээ судалгааны алба гэсэн дөрвөн үндсэн албатай. Эдгээр дөрвөн алба нь өөр өөрийн гэсэн тогтмол явуулдаг үйл ажиллагаатай. Тухайлбал, Соёл хүмүүжлийн алба нь “Дэвжээ” буюу КВН тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг. Энэ жилээс Монгол оюутнуудыг хямдралтай үнээр сонгодог урлагийн тоглолт үзүүлэх ажлыг санаачлан, 250 рублээр нэг удаагийн тоглолт үзүүлж байгаа. Одоогоор 150-аад монголчууд хамрагдсан байна. ОХУ-д сонгодог урлаг нь өөрөө маш өндөр үнэн бүхий тасалбартай байдаг. Монгол мөнгөөр тооцох бол 30- 120 мянга хүртэлх төгрөгөөр үнэлэгдэх жишээтэй. Мөн энэ жилээс “Би Монголын бахархал” нэртэй урлагийн наадмыг Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан. Энэ наадмыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

38c36b78096c36e45a60663331b3d839Энэ нь зөвхөн нэг албаны үйл ажиллагаа гэхэд муугүй санагдлаа. Мэдээллээ ямар байдлаар түгээдэг гэсэн үг үү?

– ОХУ дахь Монголын оюутны холбоо гэсэн фээсбүүк хуудсаар мэдээллээ  ихэвчлэн түгээдэг. Мөн орос сурдаг оюутнуудын групп бий.Оюутнууд холбооныхоо үйл ажиллагаанд ч идэвхтэй оролцож, дэмжсээр ирсэн. Бид  үйл ажиллагааныхаа хүрээнд сайн үйлсийн аянд идэвхийлэн оролцдог. Мэдээлэл нь мөн л фээсбүүк хуудсаар түгээгддэг. Яагаад бид нар оролцож болохгүй гэж. Бид чинь ижилхэн Монгол оюутнууд, Монгол залуус гэсэн сэтгэлээр ханддаг.

2013 онд  “Халуун сэтгэл” ТББ-аас санаачилсан н.Баярмаа эмээг гэртэй болгох аян, “Залуусын давалгаа” ТББ-тиай хамтран “Хуланд охинд туслацгаая” зэрэг аянуудад идэвхтэй оролцоцгоосон.

Тийм ээ. ОХУ-д суралцдаг Монгол оюутнууд ээлжлэн эмнэлэгт нь ирж асарсан талаар мэдээлэл түгэж байсан?

– Б.Хулан охин ОХУ-д бараг сар гаруй хугацаанд эмчлүүлсэн. Ээж нь  орос хэл мэдэхгүй учир бид ээлж гарган, хоол унд хувцас хунар зэрэг бүхий асуудлуудыг нь зохицуулж, анхаарал хандуулж байсан. Уг аянд Москва хотод суралцдаг 46 сургуулийн оюутнууд өдөр өдрөөр нь дааж, маш сайн зохион байгуулалттай аянд оролцсон. Нэг өдөр нэг сургуулийн төлөөллөөс л хүн очно гэхээр “Бид дахиад очмоор байна. Охинд туслах хүсэлтэй байна” гэхчлэн оюутнууд хандсаар байсан нь их бахархал төрүүлсэн шүү.  Мөн бид хэлний бэлтгэлд суралцаж байгаа оюутнуудынхаа дунд Орос хэлний олимпиадыг зохион байгуулах ажлыг санаачилсан байгаа. Сайн сурч байгаа оюутнуудаа урамшуулах, тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагааг илүү бодит байдлаар өрнүүлэх зорилготой юм. Орос хэл өөрөө маш хэцүү хэл. Энэ их том хэлийг нэг жилийн дотор сураад, шууд мэргишлийн хичээл үзнэ гэдэг өөрөө том даваа байдаг.

Монгол оюутнуудыг нэг дор цуглуулдаг хамгийн том үйл ажиллагааныхаа талаар?

8095225f3132f2eb81625fd471ebab5d– Ер нь бол дпөрвөн жилд нэг удаа универсиад наадам зохион байгуулдаг. Мөн  жил бүрийн хавар бид сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулдаг. Сагсан бөмбөгийн тэмцээнээр ер нь Монгол оюутнууд нэг дор цугладаг. Бүх хотуудаас оюутнууд ирж, тэмцээндээ оролцоно. Жил бүрийн Майн баяраар зохион байгуулагдаг уг тэмцээнээ  оюутны холбооны зүгээс илүү далайцтай, өргөн хүрээтэй болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Миний бие сая эх орондоо ирж амрах хугацаандаа Үндсэний сагсан бөмбөгийн холбоонд хандаж, тэмцээнээр спортын зэрэг олгож байх асуудлыг ерөнхийд нь дэмжлээ. Үндэсний сагсан холбоо биднийг дэмжихээ илэрхийлснээр 2016 оноос анх удаа Сагсан бөмбөгийн тэмцээн спортын цол олгож эхлэх боломж бүрдэж байна. 

Энэ тэмцээнийг урлаг спортын олон үйл ажиллагааны тэргүүлэгч гишүүд болох Э.Болормаа Б.Урангоо П.Дэлгэрэх Ч.Буянжаргал Ц.Ундрал Б.Баярмаа нар цаашид удирдан зохион байгуулах бөгөөд цаашдаа “Монгол кино үдэш”, Хөгжөөн дэмжигч охидын баг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

– Ирээдүйд үүнийг л нэг ажил хэрэг болгочих  юмсан гэх гол онцлох ажлаасаа нэрлэвэл?

4043ecb08b0ea8d952fbb0b7adc993c8–  ОХУ-ын  аль нэг том  номын санд Монгол номын тасаг нээх. Уг нь элчин сайдын яаман дээр Монгол номын сан байсан юм билээ. Одоо бол байхгүй. Нэгэнт бид номын сан барьчихаж чадахгүй. Тиймээстомоохон номын санд Монгол номын тасаг нээснээр Монголчууд төрөлх хэлээрээ ном зохиол унших боломж бүрдэнэ гэж харж байгаа. Бид энэ саналаа элчин сайдын яамандаа тавьж, маш нааштайгаар хүлээж авсан.

Оюутны холбоо нэлээд ажлуудыг тогтмол хийгээд явдаг юм байна. Тэгэхээр санхүүжилтийн асуудлаа яаж шийддэг гэсэн үг үү?

–  Бидэнд санхүүжилт байхгүй. МОХ-ноос санхүүжилт авдаггүй, бүрэн бие даасан байдлаар асуудлаа шийддэг. Ерөнхийдөө бидний үйл ажиллагааг Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яам, Консулын хэлтэс, Эрдэнэт үйлдвэр, УБТЗ, МИАТ,  н.Амарбаясгалан захиралтай “Мөнхтэнгэр” ТББ-ууд дэмжин ажилладаг.

– Санхүүжилт хүссэн саналыг тань хэр нааштай хүлээн авдаг бэ?

– Бидний саналыг ер нь бол их дэмждэг. Жил бүр тогтмол явуулдаг тэмцээн, олон нийтийн ажлаа үргэлж энэ хүрээнд шийдсээр ирсэн. Ялангуяа элчин сайдын яамтайгаа бид маш нягт хамтран ажилладаг. Боловсрол хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга Ц.Сайнсанаа эгчтэй Монгол оюутнууд  их ойрхон  ажилладаг. Ц.Сайнсанаа Элчин сайдын яамны дэргэдэх Монгол оюутны зөвлөл гэж байгуулсан. Энэ зөвлөлд манай  холбооныхон байдаг. Ер нь ОХУ дахь Монголын Оюутны Холбооны зорилго нь Оюутан залуусын эрх ашгийг хамгаалах, бие даан хөгжих бүхий л нөхцөл бололцоог хангаж амжилттай суралцах цагийг зөв боловсон өнгөрүүлэхорчинг бүрдүүлэх, хууль эрхзүйн үндэсээр аюлгүй байдлыг хамгаалах, Орос Монгол хоёр орны найрамдлыг бататгах олон талт үйл ажилллагааг Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яамтай хамтран бэхжүүлэхэд оршдог юм.

8a3bd0c423a8dfac741fcc44837a7d21

Залуус ОХУ-д ихэвчлэн ямар мэргэжлээр суралцах гэж очиж байна?

– Ер нь инжерийн чиглэлрээ хамгийн  олноороо суралцдаг. Цэрэг цагдаа, санхүү, эдийн засгийн чиглэлээр нэлээд залуус очдог.

Оюутнуудад тулгардаг хамгийн гол бэрхшээлийн талаар. Шийдэхэд хүндрэлтэй ямар асуудлууд үүсдэг бэ?

– Нэг их айхтар хүнд асуудал гараад байдаггүй. ОХУ-д суралцахаар ирж буй оюутнууд хамгийн түрүүнд  тухайн сургуульдаа хандан хилийн дээс алхаснаас хойших долоо хоногийн дотор бүртгэл “регистрация”хийлгэх шаардлагатай байдаг. Уг бүртгэлийг заавал хийлгэх ёстой гэдгээ мэдэхгүй явж байгаад, паспортон дээрээ хар даруулах харамсалтай тохиолдол гардаг. Уг нь эндээсээ мэдээлэлтэй явах учиртай. Энэ мэт энгийн мэдээллээс хоцорсноос үүдэн, зарим асуудал үүсэх тохиолдол байдаг. Гэхдээ энэ бид энэ тал дээр анхааран ажиллаж, аль болох асуудал үүсгэхгүй байхыг хичээдэг байгаа. Тухайлбал, Дэлхийн 120 оронд нийт 42000 хямдрал эдэлдэг картыг Монгол оюутан залуусдаа мэдээллэж, олгодог. Энэ ажлыг л гэхэд холбооны тэргүүлэгч гишүүд болох Г.Амаржаргал Х.Тэмүүлэн Ц.Хулан М.Мөнхжин Б.Цолмон М.Тэмүүлэн Б.Анаанда нар удирдан зохион байгуулж ажилладаг. Тухайлсан ажлуудыг  тнэр бүхий тэргүүлэгч гишүүд яг бичлэн хариуцаад явахаар асуудал бага гардаг юм.

Оюутнуудад ажил хийх боломж хэр байдаг бэ?

– ОХУ-д улсад суралцаж буй ихэнх  залуус Путины тэтгэлгээр суралцдаг. Тэтгэлэгт сургалтын төлбөрөөс гадна хөнгөлөлтэй үнэ бүхий байр, сард  тодорхой мөнгөн урамшуулал багтдаг. Бидэнд цаанаас өгдөг спидент  Монгол мөнгөөр 30 мянга орчим төгрөг. Энэ мөнгөөр бид зөвхөн интернетийн төлбөрөө л төлж хүрэлцдэг. Тэр ч үүднээс ажил хийх сонирхолтой залуус өчнөөн бий. Гэхдээ ОХУ өөрөө Солонгос юм уу, америк шиг сураад ажил хийхэд тохиромжтой орон биш. Ажлын байрны олдоц их муу. Ер нь ажил хийдэггүй гэж хэлж болно. Манай улсын элчин сайдын яам  нэлээд удаан хугацаанд хөөцөлдсөний дагуу оюутнууд ажил хийх боломж нээлттэй болсон. Гэхдээ санааны зоргоор ажил олддоггүй юм.

Тэгэхээр ээж ааваасаа тогтмол мөнгө авах хэлбэрээр суралцдаг байх нь?

– Ер нь бол тийм. Аль болох аав ээжээсээ бага мөнгө авахыг хичээнэ. Байгаа хэдээ хүргэхийг зорино. Ер нь Монгол оюутнууд их гүргэр, дасан  зохицох чадвар өндөртэй байдаг.

Оюутнууд гэмт хэрэгт холбогдох, сургуулиасаа элдэв шалтгааны улмаас чөлөөлөгдөх асуудал гардаг уу?

– Янз бүрийн асуудал хааяа гардаг л байх. Энэ тохиолдолд элчин сайдын яамандаа ханддаг. Иргэний хэрэг хариуцдаг гэдэг утгаараа элчин сайдын яам, консулын газар элдэв асуудал дээр үнэхээр сэтгэл гарган, хөөцөлдөж өгдөг. Бидэнд янз бүрийн мэдээлэл ирвэл шууд л элчин сайдын яамандаа юмуу консулын газартаа л ханддаг юм. Өөр хотоос хандсан тохиолдолд мөн л Консулын хэлтэст хандаад, зөвлөгөө авдаг.

Монголд сурч байгаа оюутнууд болон  та бүхний хооронд хөндлөнгөөс ажиглахад сэтгэлгээний хувьд ялга байна уу?

– /инээв/ Монголд сурч байгаа оюутнууд маань 70 мянга авч байна. Аав ээжийнхээ хажууд байна. Харин бидний хувьд хүмүүс ярьдаг ш тээ. Орост яаж сураад байна аа гэж. Гэхдээ бид болоод, сураад явж байна.Монгол оюутнуудыг Оросууд их хатуужилтай гэдэг. Дээрээс нь яагаад ч юм Монгол оюутнууд их онц сурдаг. Нэн ялангуяа цагдаа, цэргийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд дандаа ротын дарга, шилдэг тамирчид нь болсон явна. Өөр чиглэлээр ч сурдаг оюутнууд мөн Олон улсын хурал семинар, тэмцээнд оролцоод түрүүлээд явдаг. Тийм болохоор  найрамдалт харилцаагаа санасан Орос багш нар хөдөлмөрч, мэриймтгий Монгол оюутнуудад хайртай байдаг юм.

Төгсөж ирээд ажлын байрны олдоц хэр байна?

– ОХУ-д Монгол оюутнууд маш сайхан нарийн  мэргэжлээр суралцаж ирдэг. Мэдээж эх орондоо хэрэгтэй, сайхан мэргэжил  эзэмшээд ирсэн улс сайн ажил хийх ёстой гэж би хувьдаа боддог юм. Ажил олдоггүйдээ биш тухайн залууг ямар нарийн мэргэжлээд суралцаад ирснийг ажил олгогч мэдэхгүй байгаад л гол асуудал байгаа. Тиймээс ч энэ жилээс БСШУ болон холбогдох газруутай ярилцаж байгаад тухайн жилдээ ОХУ-д  их дээд сургууль дүүргэж байгаа нийт  залуусын нэгдсэн мэдээллийг  албан ёсны сайтад байршуулах ажлыг зохион байгуулахаар ярилцаж байгаа. Ийм хэлбэрт ороод ирэхээр ажил олгогч тал хүссэн мэргэжлээрээ ОХУ-д төгссөн залуусыг ажиллуулах боломж бүрдэх юм.

– Ярилцсанд баярлалаа 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …