Дэлхийн нойрны өдрийг (World Sleep Day) 2008 оны гуравдугаар сарын 14-нд анх удаа тэмдэглэсэн бөгөөд түүнээс хойш нойр, эрүүл мэндийн асуудлын тухай ДЭМБ-ын төслийн хүрээнд энэ өдрийг жил бүр гуравдугаар сарын хоёр дахь бүтэн долоо хоногийн баасан гарагт тэмдэглэдэг юм. Тэнцвэртэй хооллож, өдрийн горимыг зөв зохион байгуулж, хангалттай хугацаагаар унтаж байх ньбие, сэтгэцийн эрүүл мэндийг олон жилээр хадгалах зайлшгүй шаардлагатай нөхцөл мөн. Хүн бүхэн дунджаар амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг юм. Удаан хугацаагаар дутуу нойртой байх нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, тодруулбал хошин шогийн мэдрэмж байхгүй, цухалдуу, зожиг болдог ажээ. Нойрныхоо 4 цагийг алдахад л хариу үйлдэл 45%-иар буурдаг байна. Ой санамж муудаж, магадгүй янз бүрийн өвчин сэдэрч болох юм.Нойр муу байх нь яваандаа цус хурвалт, зүрхний шигдээс, цусны даралт ихдэх болон бусад ноцтой өвчиндхүргэх шат хэмээн тодорхойлдог байна. Үүний зэрэгцээ хэвийн нойр нь зүрх-судасны болон бусад олон өвчин, таргалалтаас урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй аргын нэг мөн. Сайтар унтахын тулд зарим энгийн дүрэм журмыг мөрдөхөд л хангалттай. Унтахын өмнө согтууруулах ундаа, кофеин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, эдгээр нь мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг. Хэрвээ юм идэлгүй, эсвэл эсрэгээр хэт их идсэний дараа та унтахаар хэвтдэг бол, энэ нь нойрны чанарыг муутгадаг юм. Оройн хоолноос унтах хүртэл 4 орчим цагийн зайтай байх ёстой.Гэвч их унтах нь нойр муутай явахаас багагүй хортой ажээ. Эрдэмтдийн үздэгээр, насанд хүрсэн хүний унтах хамгийн зохистой хугацаа нь хоногт 7-8 цаг байдаг байна.Эмэгтэйчүүд нэг цагаар илүү унтах шаардлагатай, учир нь тэд илүү сэтгэлийн хөөрөлтэй байдаг гэж зарим мэргэжилтэн үздэг. Бие махбодийн үйл ажиллагаа хэвийн байхад нь хүүхэд хоногт 10 цагаас багагүй унтах шаардлагатай. Эх сурвалж: Zaluu.com С.Инда |
Түлхүүр үгмэдээ мэдээлэл
Санал болгох мэдээ
Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ
МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …