Ш.Сүрэнжав: Тархиндаа сумтай Гончигдорж өөд болтлоо албандаа үнэнч байсан

 Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойд зориулж “Цагдаа ихэмсэг биш эрхэмсэг байг” номонд өгсөн ярилцлагыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.
 ЦАГДААТУГАНДАА СОЁМБОТОЙ ТӨРИЙН СЭРГЭГ ХАРАА
 Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайг бидБагшнайраглал, “Ерэн баатрын дууль“, “Гарьд магнайгэдэг кино, олон арван дуу шүлэг найраглал, зохиолоор нь андахгүй сайн мэднэ. “Номбүтээлээрээ түмэн олондоо хүндлэгдсэн их найрагчБи Д.СандагОчир генералыг ЦЕГын дарга байхаднэг уулзсан юм. Цагдаагийн даргад ямар архи барьж очилтой нь биш дээ чаддагаар нь нэг найраглалбичээд очьё гээдЦагдаанайраглалаа бичээд бэлэглэсэн юм. Их сайхан хүлээж авсан шүүгээд бидэндуншиж өгсөн юм. Энгийн амьдрал эгэлгүй билэг авьяас нь цогцолж цолгорсон бичгийн их мэргэдэдөгүүлэхгүй сэдэв, хүүрнэхгүй яриа, дэлгэхгүй нандин сэтгэл гэж үгүй. Хүний амьдралын хамгийн энгийнүнэнийг бийр бэхийн шидээр хөглөх тэдний дурсамж бүхэн түүх болон үлддэг. Их найрагчийн жараад оныжаргал зовлонтой залуу халуун наснаас эхлээд өнөө цагийн өөдрөг гэгээн бодол бүхэн танд нэгийгбодогдуулах нь дамжиггүй.
 ЖАРААД ОНЫ ЖАРГАЛ ЗОВЛОНТОЙ ӨДРҮҮД
 Залуу хүнд юу эс тохиолдох вэ дээ. Би та нарт бүтэл муутай хэдэн дурсамж ярья. Жараад онд залуу омголон байхдаа “Туул” рестораны цагдааг тонгорч явснаа нуухгүй ээ. Залуудаа цагдаатай муудаж сайндаж явсан байтлаа одоо яагаад нэг их цагдаад найраглал бичиж найр тавиад байна гэж гайхах хэрэггүй. Ардчиллыг дагаж ааш хувирсан юм биш шүү. Залуу байхад би дэндүү омголон тухайн үедээ М.Горькийн нэрэмжит сургууль төгсчихсөн том сэхээтэн гэж өөрийгөө дөвийлгөж байлаа. Тэр үед одоогийнх шиг цагдаагийн академи гэж үгүй учраас зохиолчид бид бол тэднийгээ боловсролгүй хүмүүс гээд, цагдаагүй бол бид яах билээ гэсэн бодолгүй байж дээ. Өндөр нуруулаг, бяртай л бол цагдаа болгоно гээд шилж сонгож авдаг байсан цаг. 1960-аад оны эхэн үе гэсэн үг. Нэг удаа Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Мөрдорж гуайн шинэ бүтээл нь гарсан гээд “Үнэн” сонины нүүрэн дээр зураг, ярилцлага нь гарсанд цагдаа утасдаад,

- Манай нам засгийн сонинд нэг алдаа гарсан байна. Манай хорооны байнга согтуу явдаг нэг хүнийг тэргүүн нүүрэндээ гаргасан байна гэж ярьсан гэдэг юм. Энэ бол онигоо биш үнэн юм шүү. Ардын зураач Х.Цэвэгжав гуай, Л.Мөрдорж гуай хоёрыг нэг удаа эрүүлжүүлэхэд ороход биед нь байсан түрийвч, цүнх, үзэг дэвтрээс нь гадна төрийн шагналын тэмдгийг нь хурааж л дээ. Ямар сайндаа төрийн шагнал гэж хэлж мэдэхгүй, “Өлзий ороомогтой тэмдэг хоёр ширхэг” гээд бичсэн гэдэг. Тухайн үедээ бидэн шиг М.Горькийн дээд сургууль төгссөн, жаахан юм уншчихсан, шүлэг зохиол бичдэг сэхээтэн омголон залуус, боловсролгүй, харилцаа муутай байсан цагдаатайгаа таарахгүй байх тохиолдол цөөнгүй байдаг байсан юмаа. Бид ч их ууна. Арга ч үгүй юм даа.

 “Монте-Кристо гүн”-ийг орчуулдаг Даш гуай найзтайгаа явж байгаад урт цагааны дэлгүүрээс архи аваад “Туул” ресторанд ороод байтал манай “Хүрэн морь” найраглалыг бичдэг Ч.Лхамсүрэн гуай шиг өндөр хар Ёндонжамц гэж цагдаа биднийг “архичин юмнууд” гээд хэлэхээр миний уур хүрсэн гэж жигтэйхэн. Бөх болно гэж бэлтгэл сургуулилт хийдэг байсан шартай омголон Сүрэнжав өөрөөсөө нэлээн ахимаг цагдааг тонгороод хаясан нь тэр үедээ их л дуулиан болсон юм. Төрийн цагдаад халдсан гээд арга хэмжээ авах гээд байхаар нь аврал эрээд тухайн үеийн цагдаагийн томоохон дарга найз Рэнцэнхорлоо хурандаа руугаа залгасан чинь намайг бас өмөөрсөнгүй, харин ч загнаад би 200 төгрөгөөр торгуулж явсан. Төрийн наадамд гурав давсан хүн нэг ч төгрөг авахгүй байхад, надад ойчсон муу цагдаа 200 төгрөг авлаа гээд торгуулсандаа их л шаралхаад хэлж байж билээ. Дэндүү залуу байж дээ.
 Хожим намайг эрүүлжүүлнэ гээд аваад очиход, “Хөх хулгана жил” туужийг маань уншаад сууж байсан ахлах офицер нь таниад, зохиолынхоо буянаар аврагдах тохиолдол ч гарч байлаа. Би ч тэгээд тэр бүр муудалцахаа больсон доо. Жараад онд бид цагаа олж төрсөн гэж бодож баярладаг юм. 30-аад онд бол аврал байхгүй аль хэдийнэ баригдаж хоригдох байх даа.
     Зодуулсан хүүхнийг нөхөр шиг нь түшнэ
   Зовиурыг нь сонсч зүрх шиг нь шанална
   Ядуухан өвгөнийг эмгэн шиг нь асарна
   Ядмагхан хувцасны тоосыг нь гүвнэ
    Эргүүлийн цагдаа, замын цагдаа эд нар чинь бүгдээрээ л алагчилж бодохын аргагүй адилхан л ардын хүүхдүүд шүү дээ гээд “Цагдаа” найраглал минь их урт. Биднийг аварч хамгаалахын төлөө нарийхан гудамжинд хулгайчтай таарахдаа хулчийдаггүй хүмүүс юм. Хөгшид биднийг цагдаа л хамгаалж байна даа. Тэгээд цаг цагаараа байдаггүй гэж үг байдаг даа. Одоогийн цагдаа залуус боловсрол мэдлэгтэй сайхан болжээ. Үргэлж болж бүтэхгүйтэй тулж явдаг цагдаа нартаа оюун санааг нь гэрэлтэй болгох, ариусгах яруусгах талаас нь сайхан зүйлүүд ярьж өг гэвэл би татгалзахгүй. Цаг цагийн шуурганд өртөлгүй харанхуй шөнө айхаа мэдэхгүй ажлаа хийсээр байгаад 90 гаруй жил болчихсон байна. Ингээд л бод. Оросын их яруу найрагч Владимир Маяковский “Миний цагдан сэргийлэх намайг хамгаална” гэж хэлснийг одоо миний цагдаа намайг хамгаална гэж ярих болжээ. Тэр үедээ сэхээтнүүд бидэнтэй бол таарахгүй үг шиг бодогдож байж билээ.

  Одоо бүх зүйл өөрчлөгдөж сайхан цаг ирсэн. Төр засгийн зөв бодлого цагдаагийн алба хаагч нарт үгүйлэгдэж байгааг би бас хэлмээр байна. Орчин үед цагдаагийн зан харилцаа бидний үеийнхээс бол их өөр болсон. Монголын төр ухаантай бол цагдаагаа харж үзэх ёстой. Би ингэж л боддог. Биднийг хайрлаж хамгаалж байгаа хүмүүс бол цагдаа л байна даа. Тархиндаа сумтай Гончигдорж өөд болтлоо албандаа үнэнч байсныг одоо цагийн залуус мэдэж байх ёстой. Миний найраглалд “цагдаагүй бол харанхуй шөнө гэрэлгүй гудамжаар яваа юм шиг түгшүүртэй, халаасны хулгайчид хамаг юмаа суйлуулсан юм шиг шаналгаатай, цагдаагүй бол бид сохорсон хүнтэй адил, гаргүй хүнтэй ижил” гэдэг бол миний ард түмэндээ хандсан чин сэтгэлийн үг юм шүү.

   ЦагдааТусгаар тогтносон эх орны минь мөнхийн манаа
   ЦагдааТуургат монгол гэрийн минь энхийн харуул
   ЦагдааТугандаа соёмботой төрийн сэргэг хараа
   Цагдаатулгандаа галтай Монголын соргог сонор
    Үг бүхэн нь тарни мэт уншигдах Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай миньхуучиршгүй дурсамжаа бидэнд дэлгэж, хуурмаггүй үнэн сэтгэлээ шүлгээрээ илтгэж, марташгүй нандинагшин хором бүхнээ дурсан ярилаа. Хүүдээ өгөөрэй гэж өгсөн атга чихрээс нь бурхандаа өргөнөмнайрагч минь, урт наслах болтугай.

Эх сурвалж:zuvsongolt.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …