Судалгаагаар хамгийн зөв хооллодог хүмүүс нь Газар дундын тэнгисийнхэн харин хамгийн буруу хооллодог хүмүүс бол хатан хаан Виктория /Нэг удаа 12 таваг хоолоор зоог барьдаг/, түүний ордны язгууртнууд байсныг тодорхойлжээ. Зөв хооллох талаар Бенедиктинийн пап лам нар Японы самурай болон эртний Грекчүүдээс хол давсан их мэдлэгтэй байсныг судлаачид олж тогтоожээ. Тэд бас хамгийн буруу хооллогчид хатан хаан Виктория, Францын эзэн хаан XlV- р Луйс нарын үе дэх язгууртнууд гэж тодорхойлжээ. Мөн эртний Египет болон Ромчууд ч хооллолтондоо нэг их анхаардаггүй байв. Өнгөрсөн бүх үеийн хүмүүсийн идэж байсан хоолыг судлан хамгийн эрүүл хүнс хэрэглэдэг ард түмэн аль нь байсныг эржээ. Эцэст нь түүхэнд анх удаа гарч байж ч магадгүй нэгэн хачирхалтай дүгнэлт гаргасан байна. Энэ нь ядуу хүмүүс баячуудаас илүү зөв, зохистой хооллож байсан гэсэн үг юм. Үнэндээ нэг их гайхах зүйл биш юм. Англи, Францын эзэд хаадын зоогийн ширээнд тоо томшгүй олон төрлийн зоог байдаг ч ихэнх нь хэтэрхий их тослог, мөн хатуу архи хэрэглэдэг байжээ. Энэ нь эрүүл бус хооллолт юм. Өнөөгийн эрдэмтэд: Өдөр тутмын хүнсэнд үр тариа, талх, гоймон, будаа, улаан буудай байх хэрэгтэй. Мах, загас, өндөг, бяслагийг бага хэмжээгээр оруулж болох ч байх хэмжээнээс хэтэрч болохгүйг сануулж байна. Мөн та өдөрт гурван удаа бага зэрэг ногоо эсвэл гурван ширхэг жимс идсэн ч болно.Одоо хоолны тухай сонин түүх болоод судлаачдын дүгнэлтийг сонирхоё.РОМ (МЭ l– р зуун): гахайн өөх, цуутай ус, 1 кг буудай…Цэргүүдийн хүнс ихэнхдээ ийм байлаа. Үүний дотор хатуу бин ч байсан байна. Тэд гурилаа өөрсдөө тээрэмддэг байжээ (ойролцоогоор өдөрт 900гр). Гарнизоны цэргүүдийн хоолны цэс нь давсалсан хүнс, зайдас, зарим үед ангийн мах зэрэг байв. Ар гэрийнхэн нь зарим үед дотор нь самар чихсэн хасарваань, тосонд шарж зөгийн бал түрхсэн бин, хар перц зэргийг илгээдэг байжээ. Судлаачдын дүгнэлт: Амин дэмийн дутагдал цэргүүдийн тэвчээрийг багасгадаг…Ром цэргийн хүнсний ихэнх нь үр тарианы бүтээгдэхүүн байжээ (хурдан муудахгүй хуурай хүнс авдаг байжээ). Амттанг (тэвчээртэй болгохын тулд тос багатай хийдэг) зөвхөн баяр зэрэг онцгой өдрүүдэд өгдөг байсан байна. Цуутай ус нь нянг устгадаг. Давсалсан жимс, ногоо их иддэг байсан учраас хэрэгцээтэй амин дэмээ авч чаддаггүй, иймээс цэргүүд тэвчээр муутай байсан гэжээ.ГРЕК (МЭӨ V- р зуун): улаан буудай, сармис, бин…Цаг агаарын хүнд нөхцөл, газар шорооных нь үр шимгүй байдлаас эртний Грекчүүд хүнсэндээ маш энгийн бүтээгдэхүүн хэрэглэдэг байжээ. Ихэнхдээ улаан буудай, арвайгаар хооллодог байлаа. Арвайгаар хийсэн бин өдөр тутмын гол тэжээл болдог байсан бөгөөд хааяа зөвхөн баярын өдрүүдэд улаан буудайн талх барьдаг байв. Түүнээс гадна “опсон” гэж нэрлэдэг сонгино, чидун, мах, загас, жимс хольсон хоол байдаг байжээ. Бяслаг, сармисаар хийсэн хүнс ч их байв. Хоолны гол орц нь төрөл бүрийн загас байсан бөгөөд тэр үеийн хотуудад ногоо бага тарьдаг байсан тул шош төдийг хэрэглэдэг байжээ. Мөн түүгээрээ нухаш хийж хэрэглэдэг байв.Судлаачдын дүгнэлт: Энэ төрлийн хүнсийг өнөө үед ч хэрэглэх хэрэгтэй…Эртний Грекчүүд зохистой хооллодог байжээ. Тэр үед буудайг хүнсэндээ нэлээд өргөн хэрэглэдэг байсан байна. Тэд бяслаг ч их иддэг байсан. Өөр нэг сайн тал нь загас, сармисыг их хэрэглэдэг бөгөөд энэ нь цусны эргэлтийг сайжруулж, бүлэгнэлийг багасгах гэх мэтийн сайн талтай. Өөр хэлэх зүйл гэвэл буудайгаар хийсэн бинг их зажлах хэрэгтэй байдаг тул хэмжээнээс хэтэртэл иддэггүй байжээ. Египет (МЭӨ 2000 он): Фраонуудын хамгийн их таалдаг хүнс: талх…Египетийн гал тогооны гол хүнс нь буудайн гурилаар хийсэн талх байлаа. Хонь ямаа, үхэрийн махыг хүнсэнд хэрэглэдэг байжээ. Мөн загас, шувууны мах ч иднэ. Ангийн махаа давсалж хатаан хэрэглэдэг, их хэмжээний махыг галд шарж хадгалдаг байжээ. Гогод, цагаан лууван, вандуй, өргөст хэмх зэрэг ногоог их хэрэглэдэг байсан байна. Бяслагаар хийсэн амттанд чихрийн оронд зөгийн бал хийдэг байжээ. Судлаачдын дүгнэлт: Хэт их согтууруулах ундаа элгэнд мууг анхаараарай…Талх нь цардуул их агуулсан, исгэж хийдэг хүнс юм. Фраонууд бүхий л баян хүмүүсийн адил мах их иддэг байсан ч хүнсний ногоог дутуугүй хэрэглэдэг байсан нь тэнцвэрийг нь хадгалдаг байжээ. Харин шар айраг их уудаг байсан нь тэдний элгийг муутгадаг байв.Бенедиктинийн лам нар (Xll- р зуун)Лам нар хоолондоо чанаж, өөхөөр амталсан шош, вандуй эсвэл өргөст хэмх иддэг. Долоо хоногт гурван удаа шарсан өндөг эсвэл бяслаг нэмдэг байна. Бусад өдрийн хоолонд 250 гр бяслаг, хоёр ширхэг өндөгтэй энгийн хоол иддэг байжээ. Мөн өдөр бүр 500 гр талх, оройн хоолонд талхтай жимс (лийр, алим, гүзээлзгэнэ, тоор, үзэм гэх мэт) иддэг байлаа.Судлаачдын дүгнэлт: Холестрол багатай үнэхээр сайхан хүнс байна…Тэр үеийн лам нар урт насалдаг байсан нь анхаарал татмаар… Тосгүй хоол идэж, бага хооллодог, эрүүл хүнс хэрэглэдэг байсны илрэл юм. Цагаан хоолтон гэж болмоор лам нарын хоолны цэсэнд бас нэг анхаарал татах зүйл оройн хоол нь энгийн бөгөөд маш бага хэмжээтэй байсан байна. Тос, өндөг бага хэрэглэдэг байсан тул холестрол ихсэхгүй бас дарс маш бага уудаг байжээ.Нарны хааны ордонд (1638\1715): Өдөрт дунджаар 1 кг махТүүхэн судалгаанаас үзвэл XlV- р Луйсийн үеийн хүмүүс өдөрт 750 гр мах хэрэглэдэг байжээ. Ордны ноёд хоолон дээрээ эхлээд тагтаа, тахианы бүтэн мах, дараа нь шарсан мах, гахайн чих, өндөг зэргийг идээд эцэст нь тавагтай жимс зооглоод, Францын заншлын дагуу дарс нэг амьсгаагаар хөнтөрдөг байжээ.Судлаачдын дүгнэлт: Амиа хорлоход тун тохирсон арга…Бүх зүйлийг хэтрүүлсэн энэ цэсний хамгийн муу тал нь их мах юм. Үүний улмаас тухайн үеийн хүмүүсийн дунд судас бүдүүрэх өвчин болон хэт таргалах нь нийтлэг байжээ. Хэдийгээр жимс, ногоо хэрэглэдэг боловч махнаас авсан илүүдэл уургийг тэнцвэржүүлэхэд хангалтгүй байсан байна. Дарсыг нэг амьсгаагаар хөнтөрдөг уламжлал нь оюун санаанд ч муугаар нөлөөлдөг байна. Хэтэрхий тослог хүнс хэрэглэснээс холестролын хэмжээ ихэсдэг. Мөн хүнсэндээ желатин хэрэглэдэг байсан нь хоолны хордлого болох магадлал тун их байжээ.Хатан хаан Виктория (1819\1901): Нэг удаа 12 таваг хоолоор зоог барьдаг…Энэ үед хооллох соёлыг их анхаардаг байсан боловч, өдөр тутмын зоог нь хэт их буюу 12-15 таваг хоол байдаг байсан тухай тэмдэглэсэн байдаг. Эхлээд кремтэй будааны шөл, тугалын шарсан мах, шоколадтай тахианы ороомог, цацагт хяруулын мах, зөгийн балтай хурганы мах болон вандуй иднэ. Дараа нь зууш, өндөг зооглоод, дараа нь ногоон гоньдтой галд шарсан тахиа, тосонд шарсан вандуй идэж, эцэст нь жүржтэй цэлцэгнүүр, чихэрлэг жигнэмэгийг амттан болгож хүртдэг ажээ. Судлаачдын дүгнэлт: Зохисгүй хооллохын тод жишээ…Хэт их тостой хүнс хэрэглэх нь хоол биш аюул болдог. Нүүрс-ус, өөх тосоор баялаг Английн уламжлалт хоол нь холестрол ихдэх болон эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байжээ. Залуу насанд нь хоол боловсруулах системтэй холбоотой янз бүрийн өвчнүүд илэрч хөгшрөх тусам өөр өвчнүүд нэмэгдэж байв. Япон (XV- р зуун): Мах болон давсалсан лис…Япончуудын гол хүнс нь усанд чанасан будаа, тэд хүн өдөрт 900 гр будаа идэх хэрэгтэй гэж үздэг байжээ. Үүнээс гадна буудайн шөл уудаг, заримдаа будааныхаа хажуугаар мөөг, байцай зэргийг хэрэглэдэг ажээ. Дайчид нь заримдаа ан хийж махыг нь давслан хадгалдаг, мөн хатааж, давсалсан лис жимсэнд дуртай байжээ. Хоолоо ихэвчлэн буцалгаж хэрэглэдэг байсан байна. Судлаачдын дүгнэлт: тамирчдад хамгийн тохиромжтой хүнс…Энэ төрлийн хоол тэжээл нь хүний биеийн амин дэмийн хэрэгцээнд их тохиромжтой. Хамгийн гол нь нүүрсустөрөгчтэй хүнсийг тос ихтэй, махтай хоолны оронд хүнсний ногоотой хольж хэрэглэдэг байсан нь чухал юм. Бүгдийг нь чанаж хэрэглэх нь хүнсэн дэх элдэв нян бактерийг устгадаг боловч тэжээл дэх аминдэмийг багасгадаг муу талтай байсан байна. Ангийн мах нь тос багатай байсан ч жимс ногоо бага хэрэглэдэг самурай нарын амьдрах хугацаа богино байжээ.
Эх сурвалж: Шинэ ертөнц сэтгүүл