Р.Ганбат:Болц нь гүйцээгүй самар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

4a293a67-466c-414d-a2bf-cccb643e838b

Нийслэлийн худалдаа үйлчилгээний газруудын гадна болц нь гүйцээгүй хуш модны самарыг худалдаалах нь нэмэгдсэн. Самар бэлтгэх хуулийн хугацаааравдугаар сарын 15-наасэхэлдэг. Гэвч хуш модны самарыг болц гүйцээгүй байхад иргэд хот орчмын ногоон бүс, тусгай хамгаалалттай газар, дархан цаазат “Богд хан” ууланд гарч, самар түүх болсон. Энэ талаар БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Р.Ганбатаас самрын зөвшөөрлийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Хуш модны самар байгаль экологид ямар ач холбогдолтой вэ?

-Хушин ой нь усыг цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, экосистемийн бүрэлдэхүүн хэсэг, нөгөө талаар ан амьтадын хүнс тэжээл хоол нь болдог. Хуш модны самар нь хур, сойр, самрын шаазгай, хөтүү зэрэг шувуу, жирх, хэрэм зэрэг мэрэгч, баавгай, гахай зэрэг том амьтдынхүнс тэжээл юм.

-Хуш мод ойн нөөцийг хэдэн хувийг эзэлж байна вэ. Монгол орны хэдэн аймагт ургадаг вэ?

-Монгол улсын хэмжээнд хуш мод нийтдээ Улаанбаатар хотын ногоон бүсийг оруулаад 11 аймгийнойн санд тархан ургаж байна. Энэ нь шилмүүст модны төрөлд багтана. Манай улсын байгалийн ойн талбайн 5.5 хувь, ойн нөөцийн 9.3 хувийг эзэлдэг. Хуш мод нь нөөцийн хэмжээгээрээ хэдийгээр энгийн нарснаас илүү боловч дэлхийд байх нөөц нь бага тул Монгол орны ховор ургамлын төрөл, зүйлд хамаардаг. Ургах нөхцөл нь маш хүнд. Далайн төвшинээс дээш 1800-2600 метрийн өндөрт цэвдэгт хөрсөнд тархан, уулынхаа ар нуруу, тайгын болон цармын ойн бүслүүрт тархан ургадаг.

-Самрын болц гүйцээгүй байхад түүж ашиглах нь ямар хор нөлөөтэй вэ?

-Хуш модны самрыг их хэмжээгээр түүснээр экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулж,амьтадын хүнс тэжээл дутагдана. Мөн эргэж нөхөн үржиж ургаж байх ёстой хуш модны самарынүйл явц алдагддаг. Журамд зааснаар сармыг жил бүрийн 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ. Энэ нь самар бүрэн боловсорч гүйцэх хугацаа юм.Самрыг боловсорч гүйцэхээс өмнө түүх нь хуш модонд сөрөг нөлөө үзүүлдэг. Түүхий болц гүйцээгүй боргоцой нь мөчрөөс амархан салдаггүй тул түүхийн тулд модны гол ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг хугалдаг. Ингэснээр хуш модны гол иш, титмийг гэмтээдэг. Нөгөө талаар болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг нь халдварт өвчин тараах нөхцөл болдог. Тиймээс эрүүл ахуйд нийцэхгүй. Иймдиргэд холбогдох хууль, журамд заасан хугацаанд нь самараа түүж бэлтгэх нь чухал гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Самар болон бусад ойн дагалт баялгийг ашиглах зөвшөөрлийг хаанаас олгох ёстой вэ?

-Самар болон бусад ойн дагалт баялаг ашиглах зөвшөөрлийгнутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчийн эрхийн бичгээр олгодог. Уг эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, түүж бэлтгэх дагалт баялгийн төрөл, хэмжээ, хугацаа, газрын нэрийг заасан байх ёстой.

-Зөвшөөрлийн эрхийн бичгийг хэзээнээс олгох вэ?

БОАЖ-ын сайд жил бүр самрын ургац дээр үндэслэн ашиглалт, хамгаалалтыг бүсчлэн тогтоосон шийдвэр гаргадаг. “Ой судалгаа, хөгжлийн төв” УТҮГ болон аймгийн БОАЖГ, Ойн анги, Тусгай хамгаалалттай газруудаас ирүүлсэн самрын ургацын мэдээн дээр үндэслэн тушаал гаргадаг юм. Энэхүү бүсчлэн тогтоосон шийдвэр аймаг орон нутагт хүргэгдэж, иргэд сумын эрх бүхий албан тушаалтнаас болон байгаль хамгаалагчаас дагалт баялаг ашиглах эрхийн бичиг авдаг.

-Иргэд ахуйн зориулалтаар хэдэн кг самар түүж болох вэ. Хэтрүүлэн түүвэл хэдэн төгрөгөөр торгодог вэ?

-Самрыг үйлдвэрлэлийн эсвэл ахуйн зориулалтаар түүж болно. Үйлдвэрлэлийн зориулалтаар самрыг тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос бусад ойн сангаас түүнэуйн зориулалтаар зөвшөөрөгдсөн бүсээс нэг хүн 25кг, үйлдвэрлэлийн зориулалтаар нөөцийн 40 хүртэл хувийг түүж ашиглаж болно гэж хуульд заасан байдаг. Нөөцийг ашиглах, хамгаалахтай холбогдсон хууль, журам, зааврыг зөрчсөн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Ойн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэдэг. Хуш модны экологи эдийн засгийн үнэлгээ кг тутамд нь 50 мянган төгрөг байдаг.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …