Эмзэг сэдэв: Хүүхэд үрчлэхэд “асуудал бий”

Хүүхэд үрчлэлийн тухай хууль, хүүхэд үрчлэх гэдэг бол томоохон бөгөөд мөн хүндэтгэж үзэх сэдэв юм. Хүний төрлийг олж төрөөд эцэг эхдээ гологдох нэгэн байхад амьдралын бэрхээр цор ганц болж үлдэх нэгэн ч бий. Хүүхдийн эрх бол насанд хүрсэн хүний эрхээс ч дээгүүрт тавигдах асуудал. Учир нь хүүхэд өөрөө эрх чөлөөгөө эдэлж чадахгүй, хэлж ярьж ойлгуулж мэдэхгүй тийм л насандаа шинэ гэр бүлд орж шинээр мэндэлсэн мэт халамж хайранд орох учраас. Сэтгэлгээ, ухамсар, хүмүүжлийн асар их ялгаатай орчинд хүүхэд дасан зохицох шаардлага тулгардаг учраас тэр.

12

Мэдээж нэг хэсэгтээ үрчлэн авсанд нь хэцүү, үрчлэгдэж очсон хүүхэддээ ч хэцүү даваа байх болно. Харилцан ойлголцож зөв хүн болгон хүмүүжүүлэх арга ажиллагаа хэрэгтэй. Хорвоогийн жигд бус байдлаас үүдэн өнчирсөн нэг хүүхэд ч гэсэн аль болох бага залуу насандаа сайн айлын хүүхэд болж хүмүүжвэл дээдийн буян тэр. Манай Монголчууд хүүхдээ бага балчирт нь үрчлүүлэн өгдөг байсан нь хүний төрлийн хамгийн их хүндэтгэлтэй, дахин давтагдашгүй, дээдийн буян гэж үздэг байжээ. Үрийн зулай үнэрлэж чадахгүй элдэв зовлонтой нэгэндээ үр хүүхдээ өгнө гэдэг “элэг дэвтээх” буян гэгддэг. Хүүхдээ голоод явах нэгэн байхад үрчлээд ч болов хүүхэдтэй болохсон гэх нэгэн бас бий. Харин үүнийг Монгол улсад хүүхэд үрчлүүлэх хууль, гэр бүлийн тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль гэх мэт хуулиар энэ бүхэн зохицуулагддаг. Үрийн зулай үнэрлэж чадахгүй байгаа нэгэндээ улсын асрахад байгаа хүүхдүүдээс үрчлэн авах хүсэлтийг нь уламжлан зуучилдаг байгууллагууд ч бий.

14

Хүүхэдтэй болох гэсэн хүсэл, нөгөө талаас эцэг эхтэй бүрэн бүтэн амьдрах эрхтэй хүүхэд. Үүнд төрийн байгууллагууд хамтран ажилладаг бөгөөд саяхны нэгэн жишээгээр хүүхэд үрчлэн авах хүсэлтээ өгөөд дөрвөн жил хөөцөлджээ. Онцгой гойд шалтгаангүйгээр хүүхдийг нь үрчлүүлдэггүй ба судлаад үзэхнээ хүний эрхийн төлөөлөл, мэргэжлийн хяналт, хүүхдийн төлөө байгууллагын төлөөлөл, гэр бүл судлаач, хүний эрхийн төрөл бүрийн байгууллагууд хамтран засаг дарга нарийн хэсэг хүмүүс хуралдан тухайн үрчлэн авах хүсэлтэй эцэг эхийн материалтай танилцан шийдвэрлэдэг гэнэ. Харин энэ хурал нь сар бүрт нэг болох ёстой байтал болдоггүй. Ирц бүрддэггүй гэнэ. Ингээд үрийн зулай үнэрлэх гэсэн хүсэлтэй хүмүүст чирэгдэл учруулан үрчлэн авахаар төлөвлөж байсан хүүхэд нь томорсоор байдаг аж. Харин гадаадын иргэн хүүхэд үрчлэн авах тухай болохоор маш хурдан хуралдаж “онцгойлон” шийдвэрлэж байдаг сурагтай.

13

Баянгол дүүргийн асрахаас хүүхэд үрчлэн авах гээд боломж нь бүрдээгүй, хүнд суртал нь дийлдэхгүй мөртлөө гадаад хүнд хүүхэд үрчлүүлэх нь шийдвэр нь гараад байгаад гайхаж байна хэмээн иргэд гомдолтой байгаа юм.  Хүүхэд үрчилж авна гэдэг гэр бүлийн томоохон шийдвэр, эцэг эхдээ гологдсон эсвэл амьдралын эрхээр тэрхүү асрахад байна гэдэг мөн л томоохон бэрхшээл. Төр үүнийг маш сайн зохицуулдаг баймаар. Хаана хаанаа хагацал үзэн гашуудаж суугаа хүмүүсийг хуулийн дагуу нэгэн гэр бүл болгоход яагаад хүнд суртлаа үзүүлнэ вэ. Энэ бол хүнд суртал гаргах сэдэв биш баймаар.

Харин гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэхэд хяналтыг чангатган үзэх ёстой баймаар санагдах юм. Хүүхдүүд минь хүний наймааны золиос болох ёсгүй шүү дээ.  Хүүхэд бүхэн жаргалтай байх эрхтэй. Тэдэнд заяасан хоёр дахь аав ээжид нь боломж олгооч.

Б.Саран

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …