УГТЭ-ийн тархи, зүрхний судсан дотуурхи оношлогоо, эмчилгээ хийх тусгай зориулалт бүхий ангиографийн аппарат нь 2013 оны 10 сард МССангийн төслөөр суурилагдан 3 жил тасралгүй ажилласаар ачаалал нь хэтэрч, рентген хоолойн ашиглалтын хугацаа дууссан учир 2016 оны 09 сарын 26-наас ажиллахгүй зогссон юм. Эрүүл мэндийн яам энэ асуудалд онцгой анхаарч арга хэмжээ авснаар Засгийн газрын 10 сарын 05-ны өдрийн хурлаар Засгийн газрын нөөц сангаас дээрхи аппаратны засвар үйлчилгээний холбогдох зардлыг шуурхай шийдвэрлэн гаргахаар боллоо.
AlluraXPER FD20/20 Biplanзагварын аппарат нь дэлхийн хэмжээнд ердөө 237 ширхэг байдаг төдийгүй ОХУлсад ердөө 6-хан ширхэг байдаг бөгөөд Европын өндөр хөгжилтэй олон орнуудад гэхэд нийтдээ 70 гаруй байдаг бол манай оронд цорын ганц байгаа аппарат юм.
Дээрхи аппарат нь маш өндөр хүчин чадлын програм хангамжтай, 3D, виплан буюу 2 рентген хоолойтой, тархи, зүрхний судсан дотуурхи мэс заслын оношлогоо, эмчилгээнд тусгайлан зориулагдсан өндөр технологи бүхий аппарат юм.
УГТЭмнэлэгт дээрхи загварын ангиографийн аппарат суурилагдснаас хойш манай улсын эрүүл мэндийн салбарт шинээр маш олон оношлогоо, эмчилгээний арга технологиуд нэвтэрч байна. Ялангуяа тархи, зүрхний судсан дотуурхи оношлогоо, эмчилгээний шинэ, шилдэг олон арга технологиуд нэвтэрч өнөөдөр бодит үр дүн гарсаар байгаа юм.
Тухайлбал зүрхний шигдээс, тархины харвалтын үеийн судсан дотуурхи мэс заслын аргууд, зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээ, пейсмекер эмчилгээ, тархины судасны болон хавдрын судсан дотуурхи мэс заслын оношлогоо, эмчилгээний олон арван арга, технологиуд нэвтэрч иргэд өөрийн эх орондоо өндөр түвшний эмнэлгийн тусламж авах бололцоог бүрдүүлсээр байгаа юм. УГТЭ-ийн хамт олон 2017 оноос ЭМСайдын гадаад оронд оношлогоо, эмчилгээнд илгээх 119 тоот тушаалаас зүрх, мэдрэлийн мэс заслын чиглэлийн нийт 5 өвчнийг жагсаалтаас хасуулахад бэлэн болсон төдийгүй өөрөөр хэлбэл дээрхи 5 өвчнийг өндөр түвшний ангиографийн аппаратын хяналтан дор эмчилдэг байна.
УГТЭмнэлэгт 2013-2015 онуудад тархины харвалтын 3000 орчим, зүрхний шигдээсийн 4500 орчим тохиолдлыг хүлээн авч дээрхи аппаратын тусламжтайгаар оношилж эмчилсэн бөгөөд зөвхөн 2016 оны эхний 8 сарын байдлаар гэхэд тархины харвалтын 700 гаруй, зүрхний шигдээсийн 1350 гаруй тохиолдлыг тус тус хүлээн авч эмчилсэн байна.
Allura XPER FD20/20 Biplanангиографийн аппаратыг тус эмнэлэгт суурилуулан ажиллуулснаар Монгол улсын эрүүл мэндийн салбарт үсрэнгүй хөгжлийн алхамыг нэгээр нэмж, иргэдийн эх орондоо дэлхийн түвшний оношлогоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлж, эрүүл мэндийн шалгаанаар гадаад оронд явж эдийн засгийн эрсдэлд өртөх урсгалыг багасахад асар том алхам үзүүлж чадсан юм.