Хүн гэдэг амьтан амьдралынхаа хэрэглээнд хэр хэмжээгээ тааруулж байх нь нэн чухал. Орчин үеийн эмзүйг үндэслэгч Парацельс “Бүх зүйл – хор, бүх зүйл – эм, үүний аль алиныг нь тун хэмжээ тодорхойлдог” гэж маш тодорхой хэлсэн байдаг. Дэлхийд аливаа бодис өөрийн гэсэн үхлийн тунтай байдаг аж.
Согтууруулах ундааны үхлийн тун
Согтууруулах ундаа нь амин чухал шаардлагатай бүтээгдэхүүн биш нь мэдээж. Гэвч олон хүн ямар нэг шалтгаанаар болон шалтгаангүйгээр их хэрэглэдэг. Согтууруулах ундааны үхлийн тун нь хүний биеийн жингийн нэг килограммд 6-12 грамм спирт юм. Ойлгомжтой болгохын тулд дурдахад, энэ нь нэг килограмм жинд нэг литрийн гурван лонх гэсэн үг. Гэхдээ хордуулагч бодисуудыг гадагшлуулснаар (бөөлжих, гүйлгэх г.м.) таны бие өөрийгөө аварч болох юм.
Аминдэмийн үхлийн тун
Хэрвээ их хэмжээгээр хэрэглэвэл бүх аминдэм хүний хувьд үхлийн аюултай байж болно. Аль нэгэн аминдэм дутагдах болон илүүдэх нь хүний биед адилхан хортой. Жишээ нь, А аминдэм дутагдахад, үс унаж, илүүдэхэд хордоно. Аливаа аминдэмийн хоногийн тунг сав, боодол дээр нь заавал заасан байдаг.
Нарны гэрлийн үхлийн тун
Ер бусын халуун шатах хандлага дэлхийд сүүлийн хэдэн жилийн турш ажиглагдаж, умард нутгийн хүмүүс ч нар аль хэр аюултай байж болох тухай мэдээлэлтэй болсон юм. Наранд хичнээн удаан байвал, төдий чинээ сайн хэмээн өнгөрсөн зуунд боддог байсан билээ. Гэвч одоо наранд хэтэрхий удаан байх нь арьсны элдэв гажигтай болгож, бэлгийн үйл ажиллагаа суларч, хорт хавдрын өвчин тусч, улмаар үхэлд хүргэдгийг нотлоод байна. Наранд найман цаг байх нь хүний биеийн хувьд үхэлд хүргэдэг аж.
Никотины үхлийн тун
Никотин зөвхөн тамхинд байдаг гэж боддог бол, та маш том эндүүрч байгаа хэрэг. Энэ нь улаан лооль, төмс, болгар перец болон хашинд агуулагддаг байна. Гэвч эдгээр бүтээгдэхүүн дэх никотин хүнд огт аюулгүй, тийм болохоор айсны хэрэггүй. Гэхдээ никотин бол маш хүчтэй хор. Хүний хувьд никотины үхлийн тун нь нэг килограмм жинд 0,5-1 мг юм. Ойлгомжтой болгохын тулд дурдахад, энэ нь нэг амиар 100 орчим янжуурыг солино гэсэн үг юм.
Хоолны давсны үхлийн тун
Нэг ч хүн давсгүй хоол идэж чаддаггүй. Бидний давсны хоногийн хэмжээ нь ердөө 1,5-4 грамм. Хэрвээ давс хэрэглэхгүй бол, булчин муудаж, ходоод, зүрхний үйл ажиллагаа алдагдаж, түүнчлэн сэтгэцийн байдал өөрчлөгдөж, байнга сэтгэл санааны гутралд орно. Хоолонд огт давс байхгүй бол, хүнийг 10 өдрийн дотор үхүүлнэ. Давс илдүүдэх нь ч бас маш аюултай. Хүний хувьд давсны үхлийн тун нь 250 грамм. Үхэл маш зовиуртай байх бөгөөд учир нь маш их хавагнана.
Кофеины үхлийн тун
Кофеин нь кофе, цай, энергийн ундаа болон коланд агуулагддаг. Бага хэмжээтэй кофе нь сэтгэл сэргээж, хүч оруулдаг. Гэхдээ гурван цагийн дараа энэ бүхэн нь нозоорсон, ядарсан байдлаар солигддог. Кофеины үхлийн тун нь 10 грамм байх бөгөөд үүнийг литрт шилжүүлвэл, 4,5 литр кофе гэсэн үг.
Усны үхлийн тун
Ус бол амьдрал. Үүнийг бүгд мэднэ! Гэсэн түүнд хордож бас болно. Хэтэрхий их ус уух нь бие махбодийн бүх үйл ажиллагааг алдагдуулж, улмаар үхэлд хүргэдэг. Энэ нь 7 литрээс илүү ус уухыг хэлж байгаа юм. Усанд хордох нь маш ховор, гэхдээ л тохиолддог байна. Тухайлбал, 1995 онд сурагч Ли Бетт төрсөн өдрөөрөө “Экстази” хэрэглэж, дараа нь 7 литр ус уугаад, 4 цагийн дараа нас баржээ. 2004 онд АНУ-ын Спрингволь хотод нэг ээж 5 настай охиноо шийтгэхдээ, 5 литр ус уулгасан байна. Ингэснээр, охин нас барж, эх шоронд оржээ.
2007 оны нэгдүгээр сард АНУ-ын Сакраменто хотын KDND радио станц “Шээлгүйгээр тоглуулагч приставка ав” гэсэн нэртэй тэмцээн явуулжээ. Нэг оролцогч эмэгтэй 7,5 литр ус уугаад, хоёр цагийн дараа нас барсан байна. Харин тэмцээнд түрүүлсэн бүсгүй насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Радио станцыг хохирогчдын ар гэрийн шүүхэд өгсөн байна.
everyday.mn