Төрийн “золиос” 40-өөс дээш насныхан

Манай нийгэмд дөнгөж их сругууль төгсөж байгаа хүнийг ажилд авах дургүй. Ажлын туршлагагүй гэж үзнэ. Мөн 40-өөс дээш насандаа ажил хайж байгаа хүнд дургүй. Ажилд ер нь бол авахгүй. Ямар ч ажлын байранд царайлаг, нуруулаг, бие хаа сайтай, үйлчилгээний зөв төрхтэй, хэл ярианы хөгжил сайтай /шулга биш/, хурдан хөдөлгөөнтэй, ар гэрийн татлаа багатай, илүү цагаар ажиллах боломжтой, хувьдаа унаатай бол давуу тал болно гэсэн зарууд их бий. Бид эхээс төрөхдөө энэ бүхнийг захиалан төрдөг байсан бол хүн бүр л “супер” байхсан. Гэтэл үнэндээ нэг байгууллагын няраваар ажилд ороход энэ бүх шаардлага хэрэгтэй юу. Ямар нэгэн миссийн тэмцээнд орох гэж байгаа мэтээр л шалгуур тавина. Энэ бүх шалгуурыг даваад гарсан ч захирал, дарга, удирдлагадаа таалагдахгүй бол бас л “эрсдэлтэй” ажлын байр гэсэн үг.

download-2

  Одоогийн 40-өөс дээш насныхан зах дээр наймаа хийх, гуанзанд аяга угаах, орифлейм гурваас өөр ажил олдохгүй. Гуанзанд ч аяга бараг угаалгахгүй. Юу ч үзээгүй нялх охидоор угаалгавал удирдлагын өгсөн үүрэг даалгаварт “чих зөөлөн” гэж үзнэ. Нэг үгээр битүүхэн “дээрэлхэхэд амархан”. Гэтэл наймаа хийх нь эдийн засгийн уналтаас болоод орлогогүй болж орхисон. Ингээд 40-өөс дээш насныхан яах вэ? Хүн харахад бие хаа эрүүл саруул, өвдөх өвчингүй, ажлын бөөн эрч хүч, хуучин нийгмийн чанартай  /үнэнч / боловсон хүчний “үлдэгдэлүүд”. Гэхдээ тэдэнд ажиллах боломж энэ нийгэмд лав алга. Магадгүй улс төрд насны хязгаар байдаггүй юм шиг. Тиймээс л одоогийн залуус улс төрд “цүнх үүрэгч” хийн зүтгэж байгаа байх. Өөрийнхөө хойч ирээдүйгээ бодоод тэр биз. Үнэндээ 40-өөс дээш насныхан ажлын ачаалал даахдаа сайн, ямар ч зүйлд үнэнч, амьдралын туршлагатай баймаар хүмүүжилтэй.

100_8a700fe660b18ecffef096cbfddfd2e5ae4aa1c3

Харин түүнийг одоогийн ажил олгогчид ойлгохгүй байна уу. Тэгвэл төрөөс 40-өөс дээш насны хүнийг ажилд авбал урамшуулал олгодог байхаар шийдвэрлэж өгвөл яасын. Амьдрал зохиож, олон хүүхдийн эцэг эх болсон тэднийг ажлын байраар хангаж чадвал залуухан, халуухан шинэ боловсон хүчнүүдийн амьдралд ч цаагуураа үр өгөөжтэй байна биз. Төр нийгмээс хаягдсан энэ насныханы үйлдэл тйим бухимдал төрүүлэхээр байгаа гэж үү. Ажил олгогч, ажил хайгчийн тогтолцоо ийм байгаа болохоор 40-өөс дээш насныхан харийн оронд боолын хөдөлмөр хийж үр хүүхдээ тэжээхийг хүсэмжилж байна. Гэтэл мөн л элчин, хил гаалийн асуудалд нас нь “явж” орхиж гэнэ.

Тэд одоо яах вэ? Ийм насныхныг ажлын байртай болгохын тулд төрөөс л дэмжлэг үзүүлэхгүйн бол тэтгэвэр ч үгүй, ажил ч үгүй, амьдрал ч үгүй, гудамжинд хөшиглөх “лааз” ч үгүй болсон хэлмэгдсэн хүмүүс болж. Эсвэл өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, бичил бизнесийн зээлийг ажилд гологдоод нас заагдаад авдаггүй тэдэнд олгож байя л даа. Нас заагдсан эдгээр хүмүүс ихэнхдээ сэхээтэн гаралтай, боловсрол өндөртэй, хэнээс ч хараат бус жинхэнэ хөдөлмөрийн хүч байхсан. Төрийн бодлогоор гарч байгаа шийдвэрүүд хүртэл нас зааж байгаа нь харамсалтай. Гадаад ажиллах хүч илгээхэд нас заана, нэг даргын туслах авахад ч нас заана. Насаар хэмжигдсэн иргэдийн амьдрал ахуйгаараа хохирсон тохиолдол хэдэн мянгаараа байгаа даа дарга нараа. Тэднийг насаар нь зүсээр нь бүү гоочлооч.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …