С.Шаяхмет: Монгол улс донорын тухай “зөв “хуультай болох шаардлагатай

Монгол улсад бөөрний дутагдал гэсэн оноштойгоор 5 хүн тутмын нэг нь өвчилдөг байна. Тиймээс урьдчилан сэргийлэх боломжтой бөөрний эмгэгийг цаг алдалгүй үзүүлж байх нь чухал юм. Хэнийг ч дайраад ирж болзошгүй өвчин эмгэгт нэрвэгдэхгүйн тулд та бөөрөө тогтмол үзүүлж хэвшээрэй. Ингээд бөөр шилжүүлэн суулгуулсан С.Шаяхметтэй хэсэг хором саатсанаа хүргье

– Сайн байна уу. Та бөөр шилжүүлэн суулгах хагалгааныхаа тухай яриач?

– 2016 оны 02 сараас бөөрний дутагдал гэсэн оноштойгоор Бөөрний диализийн аппратанд 09 сар хүртэл орж байсан. Долоо хоногт гурван удаа тэрхүү аппратанд орох хүндрэлтэй байсан. Улсын клиникийн төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын багынхан 30-аад эмчийн бүрэлдэхүүнтэй, Солонгос эмч нартай хамтарсан баг мэс засал хийсэн. Ингээд донороос бөөр авч шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Миний хувьд дөрвөн хүүтэй. Миний гуравдахь хүү аавдаа нэг бөөрөө өгч амьдрал бэлэглэсэн. Хүүдээ болон хагалгаа хийсэн бүх эмч нартаа маш их баярлалаа.

Одоогоор биеийн байдал хэр байна?
Одоогоор 3-6 сар эмнэлгийнхээ хяналтанд байх ёстой. Хагалгааны дараа заавал хийгдэх эмчилгээ үйлчилгээгээ аваад явж байна. 09 сарын 30-нд хагалгаандаа орсон. Хагалгаанаас хойш сар гаран болж байна. Бие дээрдэж байна.
Таны ажил мэргэжлийг сонирхоё?

Би Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаа. Манай хамт олон нэг сарын цалинтай чөлөө олгосон. Одоогоор биеийн байдлаа дээрдүүлж байгаад ажилдаа эргэн орох бодолтой байна.

Таны амь насыг аварсан ачтангууддаа хандаж юу гэмээр байна?
– Хүнд өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг гэдэг ардын үг бий. Хүний албан тушаал, царай зүс, эд хөрөнгө, нас, хүйс харгалзахгүй ирдэг цорын ганц аймшиг бол өвчин юм. Хүн эрүүл мэндээ хамгийн эхэнд бодох хэрэгтэй гэдгийг амьдралаараа ойлгож байна. Ажил гэж гүйсээр байгаад хүн ер нь эрүүл мэндээ хойш нь тавьдаг Монгол хүний зан байна. Ер нь нэг ийм үг бий. Архи уухад арван найз байдаг хэрнээ өвдөөд хэвтэхэд ээжээс өөр хүнгүй гэж. Яг өвчин зовлон болохоор хүн гэр, үр хүүхдээ л боддог юм байна лээ. Намайг өвдөж шаналахад Баян-Өлгий аймгийн нийт ард түмэн, нийгмийн даатгалын ерөнхий газар, аймгийн нийгмийн даатгалын хэлтэс, гэр бүл, үр хүүхэд гээд итгэл сэтгэлээрээ дэмжсэн бүх хүнд маш их баярлаж байна. Хорвоо дээр хүүхэдтэй боллоо гэж нэг баярлаж байсан бол хүү минь эргээд аавынхаа амыг аварч байгаад баяртай байна. Надад тусалсан бүх хүмүүст болон хагалгааг амжилттай хийсэн эмч нартаа гүнээ талархаж байна.

– Хүүгийнх нь бие сайн уу?

– Одоо биеийн байдал нь дээрдсэн. Хичээлдээ ороод явж байгаа.
– Монголд бөөр солиулах хагалгаа хэр үнэ ханштайгаар хийгддэг юм байна та судалж үзэв үү, бусад оронтой харь цуулав уу?
-Гадаадад хамгийн багадаа л Турк улсад 25 000 орчим ам.доллараар хийгддэг юм байна. Харин Монгол Улсын Засгийн газраас
энэ хагалгааны ханшийг 29 700 000 төгрөгөөр тогтоосон байдаг юм байна. Хагалгаандаа орсныхоо дараа сард 300-400 ам.долларын эм тариа хэрэглэх шаардлагатай. Ихэнхдээ гадаадаас авч ирдэг тусгай эм байдаг юм байна лээ.
-Та ийм хагалгаанд орсон хүн бусад диализийн аппратанд эмчлүүлж байгаа өвчтөнүүдээ хандаж юу хэлмээр байна?
-2016 оны 01 сард Баян–Өлгийд гэнэт нүүр хавдаад, шээс гадагшлахаа больсон. Тэгээд яаралтайгаар хотод ирж оношлуулахад яах аргагүй бөөрний дутагдалтай гэж оношлогдсон. Ингээд бөөрний диализийн аппратанд бүтэн есөн сар амьдарсан. Нэг удаа ороход л 140 000 мянган төгрөгөөр ордог. Ингээд долоо хоногт гурван удаа гэхээр сард 1 800 000- 2 000 000 төгрөгөөр диализийн аппратны үйлчилгээ авна гэсэн үг. Энэ мэт мөнгө маш их гардаг юм билээ. Харин хагалгаа хийлгэж бөөр шилжүүлэн суулгасан болохоор амар байна. 2017 оны 01 сараас энэ аппрат үнэгүй болж байгаа. Энэ нь өвчилсөн иргэдэд маш том тус.

-Ер нь та бөөрний дутагдалтай, хагалгаанд орох шаардлгатай л бол эртхэн донороо олоод хагалгаанд орсон нь дээр юм байна. Аппратанд насаараа цусаа шүүлгэж хэвтэж байхаар донор олсон нь илүү эрүүл мэндэд хэрэгтэй гэж бодож байна. Мөн манай улс донорын асуудлыг хуулиараа зөвшөөрөх хэрэгтэй. Донор олдохгүйгээс үүдэлтэй маш олон хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Тиймээс шаардлагатай газар нь шаардлагатай зүйлсийг нь хийж болохоор нэг үгээр “цогцосноос” донор авч болдог хуультай болмоор байна.

Ард иргэддээ хандаж юу сануулан хэлсээр байна?

– Ууц нураагаар нь чилээд байдаг, өвчихсөн хэрнээ мэдэхгүй байгаа бол та жилд нэг удаа ч болов эмчийн хяналтанд орж байгаарай. Гэнэт хүндэрсэн үедээ мэдэх юм бол 3-5 хоногийн настай байхаар аймаар өвчин юм байна. Ер нь бөөрөө хайрлаж, гамнаж байх хэрэгтэй гэдгийг амьдралаараа туулсан хүний хувьд ард түмэндээ хандаж хэлмээр байна. Бүх хүмүүст эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

Танд баярлалаа. Эрүүл энх сайн сайхныг хүсье

Баярлалаа

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …