НББСШУ-ны байнгын хороо халдварт өвчний асуудлаар хуралдлаа

untitled-%d1%85%d1%85%d1%85

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр БЗДХ, ХДХВ, ДОХ-ын  талаар хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара болон тус байнгын хорооны гишүүд, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тархалтыг бууруулах чиглэлээр баримталж буй бодлого, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл хийв. Тэрээр илтгэлдээ, Уг өвчнөөр хэн ч өвчлөхгүй байх боломжтойг хэлээд, ХДХВ-ийн халдвартай иргэд үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэдэг, ХДХВ-ийн халдвартай эхээс урагт дамжих халдвар бүртгэгдээгүй, цусаар дамжих халдвар гараагүйг онцлов.

Түүнчлэн Сайд А.Цогцэцэг улсын хэмжээнд стандартаараа бол БЗХӨ-ний 90 эмч ажиллах ёстойгоос 39 эмч ажиллаж байна. Энэ нь бүтэц зохион байгуулалт бодлогын түвшинд алдагдсантай холбоотой. Цаашид олон улсын байгууллагууд болон орон нутгийн удирдлагуудтай хамтран хүний нөөц дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Мөн хугацаа нь дуусгавар болох гэж байгаа олон улсын төсөл хөтөлбөрүүдийг боломжтойг нь үргэлжлүүлэн ажиллуулах саналтай байгаагаа илэрхийллээ. Тэрээр 2020 он гэхэд БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тархалтыг тодорхой хэмжээгээр бууруулахын төлөө ажиллана гэв.

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара Улаанбаатар хотод амьдарч буй залуучууд, өсвөр үеийнхэн буюу 15-24 насныхнан илүү их БЗХӨ-өөр өвчилж байна. Мөн 15-19 насны охидын төрөлт их байгааг хэлээд дараах чиглэлээр хөрөнгө оруулж, хамтран ажиллахад бэлэн гэв. Үүнд:

  1. Эрүүл мэндийн мэдээллийн өнөөгийн тогтолцоонд тулгуурлан БЗДХ-ын тандалтын тогтолцоог бэхжүүлэх
  2. Дэмжлэгт орчин бүрдүүлэх замаар, ялангуяа залуучуудыг БЗДХ-аас урьдчилан сэргийлэх ажлыг өргөжүүлэх
  3. Эхийн эрүүл мэнд, ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх замаар үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
  4. Холбогдох үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлж, хүний нөөцийн чадавхийг сайжруулах

Глобаль сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг тус сан 2003 оноос эхлэн Монгол улсад хөрөнгө оруулалт хийж эхэлсэн ба 2015-2017 он хүртэл БЗДХ, ХДХВ, ДОХ-ын чиглэлээр 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн, үүнээс 50% нь эрсдэлт бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулсан.

Ер нь БЗДХ, ХДХВ, ДОХ-ын асуудал бол зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш, нийгмийн асуудал. Тиймээс манай төсөл зогслоо гэхэд Засгийн газар үргэлжлүүлэн авч явах хэрэгтэй байна гэв.

Тус байнгын хорооны гишүүд асуудлын дагуу өөрсдийн байр сууриа илэрхийлж, холбогдох албаны хүмүүст цаашид авч хэрэгжүүлэх ажилд нь зөвлөмж өглөө. Ийнхүү УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийн төгсгөлд та бүхний гаргасан санал санаачлагуудыг бид ажил хэрэг болгон ажиллана гэв.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …