Саяхан Хятадын Эрүүл мэнд төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хорооны нийтэлсэн “13-р 5 жилийн төлөвлөгөө”-ний /2016-2020 он/ хугацаанд, төлөвлөгөөт төрөлтийн дагуу, 2020 онд Хятадын нийт хүн ам 1 тэрбум 420 саяд хүрч, нийт төрөлтийн хэмжээ 1.8 хувиар өснө гэжээ. Мэргэжилтнүүд энэ “төлөвлөгөө” Хятадын ирээдүйн хүн амын өсөлтийг зохицуулахад маш чухал ач холбогдолтой. Ирээдүйн хүн амын өсөлтийн тухай энэ төлөвлөгөөнд урьдчилсан зорилт дэвшүүлжээ. Тухайлбал: 2020 он гэхэд бүх Хятадын хүн ам 1 тэрбум 420 саяд хүрч, жилийн дундаж жам ёсны төрөлтийн хэмжээ 0.6 хувиар өснө. Энэ нь “13-р 5 жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд нийт хүн амын өсөлтийн орон зайн төсөөллөөр 45 сая орчим байх болно гэсэн үг юм.
“13-р 5 жилийн төлөвлөгөө”-нд тэмдэглэхдээ, энэ хугацаанд, Хятадын нийт төрөлтийн хэмжээ 1.8 хувиар өснө. Нийт төрөлтийн хэмжээ бол хүн амын бодлогод лавлагаа болгох маш чухал тоо баримт бөгөөд энэ нь нэг улс орон, бүс нутгийн төрөх насны эмэгтэйчүүд нэг бүрийн төрүүлэх хүүхдийн тоог төлөөлж байгаа юм. Хятадын Ардын Их Сургуулийн хүн амын дээд сургуулийн захирал, Хятадын Хүн амын холбооны дарга Жай Жэнь-Ү, төрөлтийн хэмжээ 1.8 хувь гэдэг нь Хятадын эдийн засгийн өсөлт, мөн хүн амын хөгшрөлийг зохицуулахад тэнцвэржүүлж буй тоо баримт болж байна. Энэ нь хүн амын тэнцвэртэй хөгжлийн зорилтод нийцэж байна гэжээ.
“Хэрэв төрөлтийн түвшин өндөр бол манай хүн амын хэмжээ бас л өсөж байгаа гэсэн үг юм. Жишээ нь өсөлт 2.1 хувь байвал хүн ам тасралтгүй өсөж, хүн ам болон эдийн засгийн орчны харилцаа хурцдана. Хэрэв төрөлтийн түвшин доогуур байвал хөгшрөлтийн түвшин нэмэгдэнэ. Иймээс бид 1.8 хувийн төрөлтийн түвшинг илүү тохиромжтой гэж үзэж байна. Энэ нь нэг талаар хүн амын өсөлт удааширж, 2028 онд хүн амын нийт хэмжээ оргилдоо хүрч, яваандаа өсөлт буурч, хүн байгалийн хурцадмал харилцааг намжаах болно. Нөгөө талаар хөгшрөлтийн хэмжээ дэндүү өндөр түвшинд хүрэхгүй юм.”
Тус хөтөлбөрт хүн амын хэвийн өсөлтийг хадгалахын тулд “Хоёр хүүхэд төрүүлэх бодлог”-ыг сайтар хэрэгжүүлэхийг чухал үүрэг болгон оруулжээ. “Хөтөлбөр”-т дурдахдаа, нийгмийн хүчнийг дайчлан ашгийн бус эх үрсийн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг зэрэг үйлчилгээний байгууламж байгуулахыг дэмжих хэрэгтэй. Мөн дүүргийн нялхсын арчилгаа, олон нийтийн газар, байгууллагад эх нялхас үйлчлэх тоног төхөөрөмж байгуулах ажлыг сайтар хийх хэрэгтэй гэжээ.
Зарим хотод асрах нөхцөл тааруу, эдийн засгийн өртөг өндөр зэрэг шалтгаанаас олонх айлд санаа байвч чадал хүрэхгүй асуудал оршиж байна. Үүнтэй холбогдуулан Хятадын хүн амын холбооны тэргүүн Жай Жэнь-Ү хэлэхдээ, одоогийн хамгийн их шаардагдаж байгаа зүйл бол 0-3 насны нялхасын асрамжийн байгууллага байгуулах явдал юм гэлээ.
Ялангуяа хот, тэр дундаа том хотод залуу эр эм хоёр хүүхдээ өсгөхөд харуулах хүнгүй, настайчуудаа ч асрах хэрэгтэй болдог. Энэ нь олон асуудал дагуулдаг. Цаг хугацааны асуудал, суух байрны асуудал гээд янз бүрийн асуудал тулгардаг. Эмэгтэйчүүд ажиллах хэрэгтэй, дарамт ихтэй байдаг. Иймээс хамгийн чухал арга хэмжээ нь хоёр хүүхдийн бодлогыг бүх талаар хэрэгжүүлэхэд цэцэрлэг байгуулж хүүхэд харах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Ингэх нь хүүхэд төрүүлэх гэж байгаа олонх эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоож байгаа асуудлыг зохицуулах болно гэжээ.
Үүнээс гадна, Жай Жэн-Ү: Ирэх 5 жилд Хятадын хүн амын бүтцэд өөрчлөлт гарах болно гэжээ.
Хятад улсад ирэх 5 жилд гарах чухал өөрчлөлтийн нэг бол хүн амын хөгшрөлтийн хурд удааширна. Учир нь “13-р 5 жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд настайчуудын тоо зогсонги байдалд орох юм. Сүүлийн хэдэн жилд 60 насанд хүрэх хүний олонх нь 1960 оноос өмнө төрөгсөд болно. 2017 онд 60 нас хүрэх хүн 1957 онд төрсөн байна. Манай улсад 1958 оноос 1961 оны хооронд төрсөн хүн харьцангуй цөөн. Иймээс 2018-2021 оны хооронд 60 нас хүрэх хүний тоо жил бүр харьцангуй цөөн байна. Иймээс хөгшрөлтэйн хурд удааширч, хөгшрөлтийг аргацаахад цаг хугацаа боломж олгох юм. Ирэх 5 жилд манай улсын хүн ам үргэлжлэн нэмэгдэж, 1 тэрбум 420 саяд хүрэх боловч хөгшрөлтийн хурд ч аажмаар нэмэгдэх болно. Үүнээс гадна, чанарын зөрөө ч үргэлжлэн багасах болно. Хоёр хүүхдийн бодлогын хэрэгжилт, хотжилтыг дагалдан, эрэгтэй хүүхэд төрүүлэх сонирхол, шаардлага багасна гэж би үзэж байна гэжээ.