Азийн орнууд Цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ

БНХАУ

Хятад улсын Цагаан сар өнгөрсөн сарын 28-нд зохион байгуулсан билээ. Хятад улс сар шинийн баяраа  аялал жуулчлал, баяр амралтын үйл ажиллагаа өргөн далайцтай зохион байгуулжээ.

Хятадын ард түмэн цагаан сарын баярыг дэлхий сэрж буйг бэлгэдсэн баяр гэж үздэг байна.  Мөн түүнчлэн зөвхөн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрөөдөг байна. Хятад үндэстэн цагаан сарын баярын гол хоол банш юм. Баншандаа  зоосон мөнгө хийж, зоостой банш таарсан хүнийг тэр жилдээ олз омогтой явна гэж билэгддэг аж. Цагаан сарын өмнөх өдөр буюу бидний хэлж  заншсанаараа битүүний өдөр  битүүний хоолоо идсэний дараа огт унтдаггүй харин ч эсрэгээрээ гудамжинд гарч , дэнлүү асааж, салют будуулж,  өглөө болтол  дуулж  өнгөрөөдөг байна.  Битүүний өдөр унтдаггүй учир нь  шинэ аз жаргалаа унтаад өнгөрүүлчихнэ гэж үздэг аж. 

Хятадын ард түмэнд гэрт нь ирсэн зочиндоо мандирин заавал бэлэгтэй хамт өгдөг уламжлалтай аж. Энэ нь олз омогтой байхыг бэлэгшээдэг учиртай гэж үзжээ.

Япон улс 

Япон улсын сар шинийн баяраа  Хятад улстай адил өнгөрсөн сарын28 нд тэмдэглэн өнгөрүүлсэн юм.  Япончууд сар шинийн баярын өдрөө сүмийн хонхыг 108 удаа дэлдэг уламжлалтай аж. Ингэснээр хүнд байдаг зургаан дутагдалаасаа ангижирдаг үздэг. Япончууд хонхны дууг сонсоод хамгийн сүүлийн удаа хонх дэлдэхэд гудамжиндаа гаран ирж сар шинээ угтдаг аж. Шинэ оны эхний нар мандахад япончууд бие биендээ мэнд хүргэж, бэлэг өгдөг юм. Бэлэг өгөхдөө хүүхдэд дугтуйнд мөнгө хийж өгдөг уламжлалтай аж.  Мөн хайку шүлгийг шинийн  нэгний өдөр хэлэлцдэг аж.

Солонгос улс

Хоёр Солонгос адилхан эртнээс тогтож ирсэн уламжлалын дагуу цагаан сараа тэмдэглэдэг аж.  Харин Өмнөд Солонгос, Хойд Солонгос  энэ жил Хятадтай адилхан өнгөрсөн сарын 28-ны өдөр шинэ оноо угтсан юм. үндэсний хувцас болох ханбукаа өмсч ураг төрлөөрөө баяраа тэмдэглэдэг байна.

Вьетнам улс

 Вьетнам улс шинэ оноо нар жаргаж байгаа үед угтдаг аж. Гэр бүлээрээ цуглан идээ будааныхаа дээдийг идэж шинэ оноо угтдаг байна. Уламжлалт хүнс болох будааг энэ өдөр ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд битүүний өдөр зочныхоо өрөөнд будаа шиддэг уламжлалтай. Шинийн нэгэнд цацсан будаагаа цуглуулж хоймортоо залдаг уламжлалтай аж.

 

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …