Инээдмийн баярын түүх

Дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярыг зарим оронд тэнэгүүдийн өдөр ч гэдэг. Энэ өдөр хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай. Инээдмийн баярын өдрийн маш олон түүх байдаг. Тухайлбал, Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой гэдэг. XVI зууны хоёрдугаар хагас хүртэл дөрөвдүгээр сарын нэгний өдөр шинэ жилийг угтдаг байжээ. Францын хаан шинэ оныг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх зарлиг гаргасан байна. Гэвч зарим нь энэ шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж дөрөвдүгээр сарын 1-нд шинэ оноо угтаж, уламжлалт ёсоор бие биедээ загас явуулсаар байв. Тиймээс эдгээр хүмүүсийг шоглон тэнэгүүдийн өдөр хэмээн нэрлэжээ. Францчууд энэ өдрийг дөрөвдүгээр сарын загас ч гэдэг. Ер нь Европын ихэнх орнуудад тэнэгүүдийн өдөр гэдэг.

Харин Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна. 1860 оны энэ өдөр Лондон хотод хэвлэгдэн гардаг нэгэн сонин, хүмүүсийг хэрхэн хуурсан тухай өнөөдрийг хүртэл дурсан ярьдаг. “Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 11 цагт Тауэрт болдог цагаан арсланг угаах ёслолд ноёд, хатагтай нарыг оролцохыг урьж байна” гэсэн зар гаргажээ. Түүний дагуу 11 цагт Тауэрт бөөн хүн цугларсан байна.

Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан түүхтэй. Харин Германчууд хамгийн азгүй өдөр гэдэг. Гэсэн хэдий ч бие биеэ хуурдаг. Ингээд энэ өдөр дэлхийн хэвлэл мэдээлэлд гарч байсан хамгийн инээдэмтэй мэдээнээс сонирхуулъя.

1957 онд “BBC” теле компани “Гоймонгийн арвин ургац хураасан тухай нийтэлжээ. Швейцарьт гоймон маш их хэмжээгээр хурааж авсан тул яахаа мэдэхгүй байгаа тухай бичээд “Энэ өвөл дулаахан байсан тул фермийн аж ахуйтнууд гоймонгийн үрийг цэцэглүүлж чадлаа” гэжээ. Уншигчид үүнд үнэмшиж гоймон хэрхэн тарих тухай мэдэх гэж ВВС-руу утасдсан байна. Хариуд нь “Та гоймонгоо улаан лоолийн сүмсэнд хийгээд сайн залбир” хэмээн зөвлөж байсан гэнэ.

1970 онд BBC телекомпани Баруун Виржинид давсалсан өргөст хэмх ургасан тухай мэдээлжээ.

1994 онд Америкийн “National Public Radio” чихэн дээрээ “Pepsi” гэсэн шивээс хийлгэсэн хүн амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авах болно хэмээн мэдээлжээ. Тэр өдрийн турш чихэндээ шивээс хийлгэсэн залуус шагналаа авъя хэмээн утасдсан гэдэг.

1999 онд “Phoenix New Times” сонин ядуучуудад зориулсан шинэ сан байгуулсан тухай бичээд орон гэргүй хүмүүст зориулан байр барих хандивын мөнгө, хувцас, хоол хүнс цуглуулж байгаа гэжээ. Төгсөлд нь тэднийг зэвсгээр хангахад нь туслахыг хүссэн байна. “Associated Press” агентлаг энэ мэдээг нийтэлж Америк даяар цацжээ. Түүнийг уншсан хүмүүс дансаар мөнгө шилжүүлсэн гэнэ.

“Irish Times” хэмээх сонин Лениний шарилыг худалдан авах тухай Орос , Францын хариуцлагатай ажилтнууд хэлэлцээ хийж байгааг уншигчдынхаа сонорт хүргэжээ. Лениний цогцсыг Парис хотын Диснейлэндэд тавих гэж байгаа тухай уншсан хүмүүс гомдол мэдүүлсэн байна.

Францын “Le Paridien” coнин 1986 онд Засгийн газар Эйфелийн цамхгийг буулгаж Дислейндэд аваачиж дахин барина хэмээн уншигчдаа хуурчээ. Цамхаг байсан газар нь 1992 оныг Олимпийн тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнг барина гэдгийг уншсан хүмүүс Засгийн газартаа гомдол гаргасан байна.

 


Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …