Агаарын бохирдлыг бууруулах нэрээр төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж байгааг шүүмжлэв

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний асуудлаар хэлэлцэж Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас явцын мэдээллэл өглөө. Гэвч энэ асуудалд ямар ч гарц, шийдэлгүй арга хэмжээг үргэлжлүүлж төсвийн хөрөнгийг үргүй зарсаар байгаад тэргүүлэгчид шүүмжтэй хандав.

НИТХ-ын дарга С.Амарсайхан : Aсуудалд ямар гарц, шийдэл байгаа нь тодорхойгүй, зорилго шийдэлгүй байна. Бид олон ажил хийхээр төлөвлөж байгаа боловч хаа хаанаа уялдаа холбоогүй байна. Нийслэлд ч яам тамгын газарт ч их хурал, засгийн газарт ч тэр. Гэхдээ нийслэл өөрөөсөө шалтгаалах ажлыг өнөөгийн үйлчилж байгаа хууль тогтоомжын хүрээнд өөрсдийн боловсон хүчний нөөц бололцоо авч хэрэгжүүлэх арга хэмжээний эх үүсвэрүүдэд тулгуурлаж хэрэгжүүлнэ. Бид иргэдийн оролцоогүй шалтаг, шалтгаан тоочоод эзэнгүй, хариуцлагагүй үр дүн нэхээд байна. Тиймээс нэг цогц асуудлыг үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий гэлээ.

Ийнхүү НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас дараах тогтоолыг гаргав. Үүнд :
1. Нийслэлийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ноцтой хохирол учруулж буй агаар орчны бохирдлын эх үүсвэрийг таслан зогсоох чиглэлээр нийслэлийн нутаг дэвсгэрт дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болголоо.
1.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх төрлийн нам даралтын халаалтын зуухны ашиглалт, хэрэглээг 2018 оны нэгдүгээр улиралаас эхлэн хязгаарлаж шинээр ашиглалтанд хүлээн авахгүй байх.
1.2 Одоо ашиглагдаж байгаа зуухнуудыг төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн шугамд холбох, хийн болон цахилгаан халаалтын системд шилжүүлэх арга хэмжээг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны дотор зохион байгуулах.
1.3 Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний цэгүүд, түц, барилга байгууламжуудын харуул хамгаалалтын байр, аялал зугаалга, амралт сувилалын газруудыг хийн болон цахилгаан халаалтанд 2018 оны хоёрдугаар улирлаас бүрэн шилжүүлэх.
1.4 Нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны нутаг дэвсгэрт утааны эх үүсвэр болсон яндангийн хэрэглээг хязгаарлаж, цаашид нэмэхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүрээнд бүх шатны Засаг дарга, хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаа нарыг агаарын чанарын хяналтын байцаагчийн үүргийг давхар гүйцэтгүүлэх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд салбар хариуцсан тусгай үүргийн газар, хэлтсийн орон тоо бүтцийг бий болгон ажиллуулахыг даалгалаа.

Агаарын бохирдлын асуудлаар иргэдийн оролцоогүй  эзэнгүй, хариуцлагагүй  үр дүн нэхээд байна

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …